Хүний наймаа

бичсэн: mongol_9 , 2008-02-26,14:35
Хүний наймаа

Кинонд гардаг шиг Монголын охид бүсгүйчүүдийг гадаад оронд сайхан амьдрал амалж аваачаад биеийг нь хүчээр үнэлүүлж байгааг Чингис цогцолборт болж байгаа хурлаар 3 өдрийн турш ярилаа. Энэ үйл явдал бодитой болсныг хүлээн зөвшөөрөх ёстой болжээ. Хүний наймаа гэж нэрлэгддэг асар нарийн бүтэцтэй энэ сүлжээнээс монгол бүсгүйчүүдийг хэрхэн хамгаалах асуудал хурлын гол сэдэв. Олон улсын конвенцид манай улс зайлшгүй нэгдэх учиртай, Палермогийн конвенци гэж нэрлэдэг юм байна. Энэ конвенцид нэгдсэнээр дан ганц хүний наймаа ч...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүний наймаа бэлгийн мөлжлөг нүүрлэлээ(2)

бичсэн: mongol_9 , 2008-02-26,14:33
Хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ?
Хүүхэд эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх, тэднийг бусдад дамжуулан худалдаалах гэмт хэрэг өсөн нэмэгдэж буй тухай сэтгэл эмзэглүүлэм мэдээ улам нэмэгдсээр. Тэгвэл хүн худалдаалах гэж юу вэ гэдгийг тодруулъя. НҮБ-ын үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцын нэмэлт "Хүнийг ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалахаас урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоох, шийтгэх тухай" протоколд "Хүн худалдаалах гэж хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлэх, хүч хэрэглэх болон хүчирхийллийн бусад хэрэгслийг ашиглах, хулгайлах...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүний наймаа, бэлгийн мөлжлөг нүүрлэлээ

бичсэн: mongol_9 , 2008-02-26,14:30
Тэд хуулийн байгууллагад хандахаас жийрхдэг, яагаад...
Өнөөдөр манай улсад жилд хэчнээн эмэгтэйг хилээр хууль бусаар гаргаж, биеийг нь үнэлүүлж, худалдаж байгааг нарийн гаргах, харуулах тоо баримт байдаггүй аж. Сүүлийн хэдхэн жилд манай улс олон улсын хүн худалдах гэмт хэрэгт татагдан орсон байж болзошгүй бөгөөд зөвхөн гаргагч, дамжуулагч, хүлээн авагч байж болзошгүй юм. Үүний наад захын жишээ гэхэд 2003 оны 11 дүгээр сард хилээр хууль бусаар 30 гаруй солонгос, хятад эмэгтэй орж ирсэн байв.. Тэд бүгд 18-28 насныхан. Хаана ямар улсад ирснээ мэдэхгүй хэрнээ тэд бид европын оронд очиж өндөр цали...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Монгол хацар гоо охид урд зүгийг чиглэсээр...

бичсэн: mongol_9 , 2008-02-26,14:28
Эрээн хот дахь монгол биеэ үнэлэгчид 300 гаруйд хүрчээ.
Ганц л олдох хүмүүний амьдралыг гашуун бас хөөрхийлөлтэй үдэж буй хүмүүст хамгийн түрүүнд нийгмийн эмзэг давхаргынхан ордог. Тэдгээр хүмүүс хүссэн хүсээгүй нэг л мэдэхэд нийгэмд эрт дээр үеэс оршин тогтноод ирсэн муу үйлдэлд хөтлөгдөн орж амар хялбар аргаар өөрийн бор ходоодыг тэжээх болцгоодог. Тэдгээрийн нэг нь ариун биеэ худалдан мөнгө хүүлэгч /янхан/ буюу биеэ үнэлэгчид. Аль ч жарны альч нийгэмд Монгол охидыг хацар гоо цэвэр ичимтгий гэсэн тодотгол зүүж явдаг байсан. Гэтэл энэ тодорхойлолт өнөөгийн манай нийгэмд нэг их үйлчлэхгүй ба...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

''Бэлгийн боолчлолд боомилсон аалзны торноос чөлөөлж өгөөч!''

бичсэн: mongol_9 , 2008-02-26,14:23
Бидний цөөхөн монголчууд хоногийн хоолоо цуглуулах гэж ар гэр, vр хvvхдээ умартан ертөнцийн нар хэзээ мандаж, хэзээ жаргадгийг мартах нь холгvй зvтгэж явна.
Харин дээгvvрээ ширээ сандлаа булаалдан "тэмцэлдэж" нvдэнд нь эх орон биш эрх мэдэл харагдан сандралдана. Дээрээ ч, доороо ч бужигналдан нэг л их ажил амжуулсан улс болон аахичиж явах хооронд харийнхантай сvлбэлдсэн "урвагчид" эх орны минь "цэцэг"-сийг гишгичиж, хугачиж, тасдаж байна.
БНХАУ-д хөдөлмөрийн "гэрээ" гэгчээр өндөр цалинтай ажил хийнэ гэж яваад Эрээнд барьцаалагдсан гэх 18 иргэний асуудал, Хонконгод хөдөлмөрийн мөлжлөгөд өртсө...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хуурамч гэрлэлтээс болгоомжлогтун

бичсэн: mongol_9 , 2008-02-26,14:19
Солонгос хүнтэй гэрлүүлнэ гэсэн зарын гайгаар хүний наймаанд өртсөн монгол бүсгүйчүүдийн талаар мэдээлэл хурцдаж эхэллээ.
Хүн худалдаалах энэ гэмт хэргийн золиос болсон эмэгтэйтэйчүүд нь солонгос руу л гарчихвал баяжина гэсэн гаж ойлголттой явдаг . Ингэж мөнгөтэй болно гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэйг хүн худалдаалах гэмт хэрэг харуулж байна. Хөөрхий монгол бүсгүйчүүд харь орны хилийн дээс алхсныхаа дараа юу хийснээ ухаарсан түүхээ ярихдаа ч хүнд байдалд ордог. Мөнгөтэй болохыг хүссэн бүсгүй мөнгөтэй хүмүүсийн боол болон хувирч хүний санаанд багтамгүй гэсгээлийг амсаж эцэстээ насан турш...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Онгон охин зуучлагч Г.Амараа. Онгон охиныг баян бизнесмэнд 3500 доллараар зуучилж байлаа.

бичсэн: mongol_9 , 2008-02-26,14:10
Дээрээ суудлаа олохгүй бол доохоо гүйдлээ олохгүй гэж бидний өвөг дээдэс зүгээр ч нэг хэлчихээгүй байх. Сүүлийн үед улс төрийн томчуул энд тэндхийн хэрэг төвөгт орооцолдон сонины нүүр чимэглэх ажилтай болж. Нөлөө бүхий улс төрчид, бизнесмэнүүд "онгон" охидод "нугасгүй" тухай эх сурвалжаас олж мэдсэний дагуу зуучлагч эмэгтэйтэй хэдэн үг солилоо. Тэрээр олны танил хүмүүсийн нэр дурьдахгүй гэсэн болзолтойгоор хэдэн үг солилоо.

-Та яаж яваад онгон охины зуучлагч болчихов оо?
-Хоёр жилийн өмнө би 10-р ангид байхад минь миний танил охин намайг дуудаад их сонин санал тавьдаг байгаа. УИХ-ын гишүүд...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

"Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай 2006 тайлан"

бичсэн: mongol_9 , 2008-02-26,14:07

Монгол Улс (2-р зэрэглэл)

Монгол улс эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг биеийг нь үнэлүүлэх болон албадан хөдөлмөр хийлгэх зорилгоор наймаалах гэмт хэргийн эх сурвалж бөгөөд дамжин өнгөрөх газар болж байна. Сүүлийн жилүүдэд Монголд хүн наймаалах гэмт хэрэг өсч байгаа гэсэн судалгаа байдаг ч тоон үзүүлэлтээр баталгаажуулах нь бэрхшээлтэй хэвээр байна. Ихэнх хохирогч цагдаа болон төрийн бус байгууллагад албан ёсоор хандахаас цааргалдаг. Монгол охид, эмэгтэйчүүдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Макао, Өмнөд Солонгос руу биеийг нь үнэлүүлэх зорилгоор худалддаг байна. Монголд Хойд Солонгосоос ажиллаж буй ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Монголд байгаа хүүхдүүд-гэр бүлдээ илүү ихээр анхаарцгаая...

бичсэн: mongol_9 , 2008-02-26,14:03
Манай улс хулгайгаар хил дамжуулан хүн наймаалдаг бүлэглэлийн дамжин өнгөрөх боомт болжээ
Сүүлийн жилүүдэд зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэг улам өсч байгаа нь дэлхий нийтийг айдаст автуулж байна. Хил дамнасан мансууруулах бодис, галт хэрэгслийн хууль бус наймаанаас гадна хулгайгаар хүн наймаалах ажиллагаа ихэсч байгаа нь ийн сэтгэл зовоох асуудлын нэг болж буй юм. Хүний эрхийн төлөө олон улсын байгууллагууд Монгол Улс хил дамжуулан хүн худалдаалах, хүний эд эрхтний наймаа эрхэлдэг бүлэглэлийн анхааралд орчихсон. Бүр хулгайгаар хүн наймаалах бүлэглэлийн дамжин өнгөрөх боомт...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эмэгтэйчүүдийг хил давуулан худалдахыг завдсан хоёр залууг баривчиллаа

бичсэн: mongol_9 , 2008-02-26,13:53

Эмэгтэйчүүдийг хил давуулан худалдахаар завдсан Г.Батдэлгэр, Г.Ганзориг нарыг Тагнуулын ерөнхий газрынхан үйлдэл дээр нь саатуулав. Зургаан эмэгтэйг хил давуулан худалдах гэж байхад нь тэднийг өнгөрсөн баасан гаригт Замын-Үүдээс баривчилжээ.
Саатуулсан хүмүүсийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх гэнэ. Хүн наймаалах гэмт хэргийн эсрэг хууль хяналтын болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн буйгаа Тагнуулын ерөнхий газар илэрхийлэв.
Тэд монгол охидыг Эрээнд аваачин цааш нь Малайз, Макао, Хонконгод хүргээд биеийг нь хүчээр үнэлүүлэх зорилгоор гадаадын иргэдэд худалдах бохир б...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© 2007 Миний блог