2008-02-26
Хүний наймаа бэлгийн мөлжлөг нүүрлэлээ(2)
Хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ?
Хүүхэд эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх, тэднийг бусдад дамжуулан худалдаалах гэмт хэрэг өсөн нэмэгдэж буй тухай сэтгэл эмзэглүүлэм мэдээ улам нэмэгдсээр. Тэгвэл хүн худалдаалах гэж юу вэ гэдгийг тодруулъя. НҮБ-ын үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцын нэмэлт "Хүнийг ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалахаас урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоох, шийтгэх тухай" протоколд "Хүн худалдаалах гэж хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлэх, хүч хэрэглэх болон хүчирхийллийн бусад хэрэгслийг ашиглах, хулгайлах, хуурах, залилах, эрх мэдлээ урвуулан ашиглах, төлөөс нэхэх, хахуульдах, бусдад дамжуулан зарах, нуух зэрэг үйлдлийг хэлнэ" гэсэн байдаг. Мөлжих гэдэгт наад зах нь бусдын биеийг хүчээр үнэлүүлэх буюу бэлгийн харьцаанд оруулах, албадан ажиллуулах, үйлчлүүлэх, боолчлох, ёс бус заншил тулгах, эрх чөлөөгүй байлгах зэргийг хэлдэг байна. Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг бага ч манай улсын иргэд гадаадад иймэрхүү байдлаар хүчинд автах, эрх нь зөрчигдөх нь энүүхэнд байдаг аж. Гадаадад л гарч байвал юу ч хийсэн яахав гэснээс охид эмэгтэйчүүд цаад хүнийхээ царайг нь ч хараагүй байж, зуучлуулж гэрлэх, хэн нэгэнд итгэж, амар хялбар мөнгө олох гэсэн тэмүүллээсээ болж, зальтай хүний мэхэнд орох зэргээс болж гэмт хэргийн золиос болох нь байдаг ажээ.

Шүүхэд очдоггүйн учир
Манай улсад 1999-2002 оны байдлаар албан ёсоор мэдэгдсэн, хүнийг хил даижуулан худалдсан явдал тав бүртгэгдсэнээс зөвхөн нэгийг нь л хуулийн байгууллагаар шийдвэрлүүлжээ. Энэ нь хоёр монгол эмэгтэйг Югослав Улсад худалдсан гэмт үйлдэл байж. Мөн энэ хугацаанд хүний биеийг хүчээр үнэлүүлсэн, хүн худалдсан гэх зүйл ангиар 53 гамт хэрэг бүртгэгдсэнээс зөвхөн дөрөв нь л шүүхээр шийдэгдсэн байх юм. Гэтэл энэ төрлийн гэмт хэргийн хохирогч тийм ч цөөн бус байгаа. Дөнгөж өнгөрсөн сард л гэхэд Макаод амьдарч ажиллаж байсан гэх боловч яг үнэндаэ тэнд биеэ үнэлж байгаад эзэндээ таалагдаагүйн улмаас хөөгдөж элдвээр дарамтлуулан байж арайхийн нутагтаа ирсэн гэх Д гэгч бүсгүйтэй тааралдсан юм. Тэрбээр 2002 онд гэрийнхэндээ урд хөрш рүү хэлний сургалтад явах боллоо гэж хэлээд танилцаад удаагүй найзыгаа даган түүний амласан өндөр цалинтай ажлыг хийхээр Сингапур явжээ. Харин хэл мэдэхгүй, найзаасаа өөр хүн танихгүй түүнийг өнөө найз нь Сингапур биш Макаод шөнийн цэнгээний газар 500 ам. доллараар зараад бултчихсаныг 10 хоногийн дараа мэдсэн аж. Ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болсон түүний хийх ажил угаасаа тодорхой байв. Гэртээ болов нутагтаа байсан бол үгүй ядаж гурван хоног уйлахсан даанч хүний нутгийн хөрс хатуу. Тэр дундаа зарим нэгний ганц үдийн хоолны үнэ хүрсэн тэрбээр яах ч билээ. Өрөө л төлөх болсноос тэндхийн байнгын үйлчлүүлэгч гэх хэдэн хөгшин хятадад биеэ үнэлэх болсон байна. Биеэ үнэлэх ч гэж үйл лайтай 500 ам.доллараа төлөх гэж амрах завгүй наашаа гэсэн бүхний өмнө сөхөрч, сөгдөж тамын гурван жилийг үдэж... Ингэж ажилласан ч тэр өрөө гүйцэд дарж чадаагүй гэсэн. Учир нь түүний идсэн уусан, хэрэглэсэн зүйл хэтэрхий үнэтэй байж, тэр бүү хэл өдий хүртэл амьд байлгасан эзний "халуун сэттэл"-ийн төлбөр дэндүү их... Харин гурван жилийн дараа гэртээ ирсэн ч бие нь сэтгэлтэйгээ дэндүү их хиртсэн түүнд одоо ганцхан бодол үлдсэн гэсэн. Тэр л өдөр дагуулж явсан найзыгаа олж уулзах... Яагаад намайг зарж байгаа юм бэ гэдгийг асуух. Хариу нь бараг тодорхой ч түүний юу гэж хэлэхийг сонсохыг хүсч байгаа аж.

Өнөөдрийн монгол Х.Ган-Ялалт
Сэтгэгдэл:


rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 10:57, 2009-03-22 | Холбоос | |


laughing rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 10:56, 2009-03-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог