Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгсэд улс төр, хүчний байгууллагуудыг ашигладаг гэнэ. Энэ талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Цогжавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Төрийн бус байгууллагууд хүний наймаа Монгол Улсад аюулын харанга дэлдэж байна гэж байгаа. Харин шүүх, цагдаагийнхан нийгмийг цочроох асуудал биш гэж мэдэгдсэн?
-Хүн худалдаалах гэмт хэрэг бол маш нууцлагдмал байдалд үйлдэгддэг. Энэ төрлийн гэмт хэргийг дэлхий нийтэд “Мөсөн уул” гэж нэрлэдэг. Яагаад гэвэл олны өмнө мэдэгдэх хохирогч цөөнтэй. Харин далд хохирогчид нь маш олон. Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн хамгийн залуу хохирогч 10 настай охины хамаатнууд бидэнд хандсан. Бас 13 настай охиныг хүчээр биеийг нь үнэлүүлээд жирэмсэн болгочихсон. Дараа нь гэдсэндээ таван сар бойжсон хүүхдийг нь хүчээр эвдүүлж, авахуулсан байгаа юм. Ийм байхад цагдаагийн байгууллагынхан хохирогчдыг биеэ үнэлэгч байсан гэж итгүүлэх гэж оролдож байна. Энэ бол хүн худалдаалах гэмт хэргийн цаана төр зогсож байгааг харуулж байна. Цагдаагийн ажилтнууд төр барьж байгаа хүчний хэвлэлийн төлөөлөгч болоод байгаа юм биш үү. Тэр бүү хэл тангараг өргөсөн цагдаагийн зарим нэг нь хүн наймаалагчидтай холбоотой ажилладаг юм шүү.
-Тийм баримт байгаа юу?
-Хохирогчид бидэнд мэдээлэл өгдөг. Цагдаа нар биеэ үнэлэгчдийг баривчилж байна гэж цуглуулдаг гэж байгаа юм. Дараа нь охидын биеийг үнэлүүлж хөлждөг Жижгээ гэх мэтэд хүргэж өгөөд шагнуулдаг гэсэн. Ахлах, ахлах дэслэгч цолтой цагдаа хүн ийм аргаар хөлжиж байна, цаана чинь. Боловсролын их сургуулийн баруун тал, Улаанбаатар зочид буудлын өмнө “Хүний бирж” бий болчихоод байхад цагдаа нар дохиогоо асаагаад ажиглаад, баясаад сууж байна. Охидыг машинд чихээд суулгаж байхад шүү.
-Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон охидыг биеэ үнэлэгч байсан гэж байгаа?
-Хохирогч биеэ үнэлэгч байлаа гээд зарж байсан хэрэгтний ял хөнгөрнө гэсэн хуулийн заалт байдаггүй л юм байна лээ. Үнэнийг хэлэхэд биеэ үнэлэгч дуртайдаа ингэж явдаггүй юм байна лээ. Тэдний цаана биеийг нь үнэлүүлдэг, зардаг, дарамталдаг хүн заавал байдаг. Хохирогч охид цагдаад биш надад, төрийн бус байгууллагуудад ханддаг. Цагдаа нарт хандахаар “Хэрвээ чи биеэ үнэлдэг бол шившиг болгоно шүү” гэдэг гэсэн. Хохирогчдын эрхийг Монголын төр биш, гадаадын хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллагууд хамгаалдаг.
-Эрүүгийн хуулинд хүний биеийг үнэлүүлэхэд уруу татсан гэсэн зүйл анги байдаг. Тэр дагуу шийтгэдэг юм биш үү?
-Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд хүний биеийг нь үнэлүүлэхэд уруу татсан, татан оруулсан гэдэг зүйл анги байдаг. Хүн худалдаалагсдыг энэ зүйл ангиар шийтгэж, торгоод л өнгөрөх сонирхол хуулийнханд байгаа. Энэ хүүхнийг л гэхэд яаж зодсон байгааг хар л даа (хөл, нуруун дээрээ хөх няц үүстэл зодуулсан бүсгүйн зураг харуулав). Хүнийг зодож биеийг нь хүчээр үнэлүүлсэн бол хүн худалдаалах гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлээр ялладаг юм. Тэр ч бүү хэл “Чи сайн ажилласан байна” гээд гадаадад гаргаад биеийг нь үнэлүүлсэн бүлэг хүн байгаа. Зарж байгаа охиддоо өөр нэрээр гадаад паспорт гаргачихсан байгаа юм. Монгол охидыг 10-15 мянган ам.доллараар худалдаалдаг тухай ч баримт байна.
-Гэмт хэрэгтнүүдийг шийтгэх эрх бүхий байгууллагууд ингэж ажиллаж байгаа бол таны тэмцэл үр дүнд хүрэх болов уу?
-Монгол шиг эрх зүйн хамгаалалтгүй, цагдаа нар нь иргэдээ хамгаалдаггүй газар хүний наймаа ингэж хөгжих нь аргагүй шүү дээ. Хүн бүр мэдээлэлтэй байж, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Эрх нь зөрчигдсөн хэн ч болов 91908268 дугаарын утсаар надтай холбогдож болно. Хууль эрх зүйн хүрээнд туслахаа мэдэгдэж байна.

Б.Цэцэгдэлгэр