2008-02-26
Хүний наймаа, бэлгийн мөлжлөг нүүрлэлээ
Тэд хуулийн байгууллагад хандахаас жийрхдэг, яагаад...
Өнөөдөр манай улсад жилд хэчнээн эмэгтэйг хилээр хууль бусаар гаргаж, биеийг нь үнэлүүлж, худалдаж байгааг нарийн гаргах, харуулах тоо баримт байдаггүй аж. Сүүлийн хэдхэн жилд манай улс олон улсын хүн худалдах гэмт хэрэгт татагдан орсон байж болзошгүй бөгөөд зөвхөн гаргагч, дамжуулагч, хүлээн авагч байж болзошгүй юм. Үүний наад захын жишээ гэхэд 2003 оны 11 дүгээр сард хилээр хууль бусаар 30 гаруй солонгос, хятад эмэгтэй орж ирсэн байв.. Тэд бүгд 18-28 насныхан. Хаана ямар улсад ирснээ мэдэхгүй хэрнээ тэд бид европын оронд очиж өндөр цалинтай ажил хийх гэж нутгаасаа гарсан гэж ярихыг нь олон хүн сонссон. Энэ төрлийн гэмт хэрэгт өртөгсөд ихэвчлэн залуу бүсгүйчүүд байдаг учир хохирсон ч хуулийн байгууллагад хандахаас зайлсхийдэг байна. Учир нь иймэрхүү зүйлийг ил тодоор хэлж, олны анхаарал татах нь тэдний цаашдын амьдралд сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Тиймээс тэдний гаргасан энэ шийдвэр нь
гэмт хэрэгтнүүдийг хуулийн хариуцлага хүлээхээс авардаг байна. Нөгөө талаар Монголд гэмт хэргийг шийдвэрлэх туршлага дутмаг. Хүн худалдах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах асуудлыг шалгах бэлтгэгдсэн мэргэжилтэн, мэргэшсэн ажилтнууд, тусгайлсан тасаг
байдаггүй нь хохирогчдыг хуулийн байгууллагад хандахаас татгалзахад хүргэдэг. Сүүлийн үед Хятадын Эрээн, Бээжин, Макао, Тайвань, Хонконг, Япон, Өмнөд Солонгос, Европын орнууд Сингапурт зохион байгуулалттайгаар хүүхэд эмэгтэйчүүдийг худалдаалах явдал эрс нэмэгдэж, энэ төрлийн бизнес ид цэцэглэж байгаа аж. Тэр бүү хэл сүүлийн үед биеэ үнэлэгчдийн нас залуужиж тэр хэрээр "амьд бараа"-ны үнэд өөрчлөлт орж байгаа гэх. Хэвлэл мэдээллээр 18-23 насны өндөр царайлаг бие бялдар сайтай охид эмэгтэйчүүдийг өндөр цалинтай ажилд гадаадад явуулж өгнө, иллэг массажист хийлгэнэ, гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилна гэсэн зарууд олноор нийтлэгдэх болсон нь амьдралын боломж тааруу, ар талаас нь хөөцөлдөх ах дүүгүй, амар аргаар мөнгө олох гэсэн охидын сонирхлыг татаж гэмт хэрэгт өртөх, тэдний хүрээгээ тэлэх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Харин биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүд болон бусдад худалдагдах гэмт хэрэг нийслэлээс хальж байгаа талаар албаны хүн үг унагах болов. Ялангуяа улсын хилд ойрхон Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод аймагт биеэ үнэлэх явдал хүрээгээ тэлсэн нь хэний ч нүдэнд ил болсон гэх. Гэтэл өнөөдөр ялангуяа Ази руу чиглэсэн секс жуулчлал, хүн худалдаалах гэмт хэргийн урсгал асар хүчтэй хөгжиж байгаа гэх. Манай улсын хувьд хөл толгойгоо алдан самуурч эхэлбэл бидний хэдэн монголчуудаас юу үлдэх бол гэхээс айдас төрж, сэтгэл өвдөнө
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог