Эрээн хот дахь монгол биеэ үнэлэгчид 300 гаруйд хүрчээ.
Ганц л олдох хүмүүний амьдралыг гашуун бас хөөрхийлөлтэй үдэж буй хүмүүст хамгийн түрүүнд нийгмийн эмзэг давхаргынхан ордог. Тэдгээр хүмүүс хүссэн хүсээгүй нэг л мэдэхэд нийгэмд эрт дээр үеэс оршин тогтноод ирсэн муу үйлдэлд хөтлөгдөн орж амар хялбар аргаар өөрийн бор ходоодыг тэжээх болцгоодог. Тэдгээрийн нэг нь ариун биеэ худалдан мөнгө хүүлэгч /янхан/ буюу биеэ үнэлэгчид. Аль ч жарны альч нийгэмд Монгол охидыг хацар гоо цэвэр ичимтгий гэсэн тодотгол зүүж явдаг байсан. Гэтэл энэ тодорхойлолт өнөөгийн манай нийгэмд нэг их үйлчлэхгүй байх шиг. Мэдээж яагаад гэсэн асуулт гарах нь ойлгомжтой. Монгол оронд ардчилсан нийгэм бий болж хэн нэгнээс хараат бус эрх чөлөөтэй амьдралыг эрэлхийлдэг болсон нь нэг талаараа бусад орны нийгмийн хөгжилтэй эн зэрэгцэн алхах сайхан боломж нээгдсэн ч нөгөө талаас зарим нэг хүмүүс зах замбараагүй хэтэрхий гүн гүнзгий эрх чөлөөг эрэлхийлсээр эргээд тухайн нийгмийнхээ хог шаар болж хувирах нь олон болжээ. Тэдний нэгээхэн хэсэг нь өмнө зүгийг чиглэх монголын хацар гоо охид юм. Нэгэн цагт дэлхийг эзэгнэж явсан "Чингис хаан" бусдын орны охид эмсийг давхар өөрийн болгон булаан авдаг байсан түүх бий. Харин энэ түүх яг энэ цаг мөчид эсрэгээрээ эргэж манай монгол охид бусдад булаалдах бус өөрсдөө Хятад хэмээх том гүрнийг чиглэн гүйн очдог болсон нь тун харамсалтай. Зах зээл эхэлснээс хойш хятадын Эрээн хэмээх хот руу өвөл зун, өдөр шөнөгүй хөврөх монголчуудын тоо зах замбараагүй болсон. Тэдэн дунд харийн оронд халтар хэдэн төгрөгнөөс болж биеэ үнэлэхээр явах охид бүсгүйчүүд олноор байсан нь харамсалтай. Эрээн хотод зөвхөн монгол бүсгүйчүүл үйлчилдэг 10 гаруй буудал байдаг аж. Тэдгээр буудалд биеэ үнэлдэг 300 гаруй бүсгүйчүүд 450-600 юаны үнэ ханштай үйлчилдэг юм байна. Эрээн хот дахь буудлууд өнөөдөр хэр олон монгол биеэ үнэлэгч, бүжигчин бүсгүйчүүдтэй болохоороо өрсөлдөх болсон ажээ. Бээжин Тяньжин зэрэг хятадын томоохон хотоос зөвхөн монгол охидыг амтлах зорилгоор өөрсдийн бизнесийг тус хот уруу чиглэлүүлэх хандлага ч ажиглагдаж эхэлсэн. Хятад улс Европын орнуудын секс хөгжлийн хэм хэмжүүрээс 100 жилээр хоцорч явдаг байсан бол сүүлийн жилүүдэд энэ талаар эрчимтэй хурдалж явахад Монгол бүсгүйчүүд нилээд голлох байр суурь эзлэж байгаа гэнэ. Түм түжигнэж бум бужигнасан энэ хотыг зорих монгол наймаачид хүртэл Эрээн дэх Монгол бүсгүйчүүдтэй баар буудалд ганцхан шөнө өнгөрөөхийн тулд 1000 юань төлөхөд хүрдэг аж. Урд хөршид биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн яриагаар хэдийгээр өндөр үнэ ханш нэхдэг ч монгол залуустай явахад тун хэцүү байдаг. Тэд архиар шахах юм уу ямар нэгэн байдлаар илүү дутуу гаж үйлдэл хийхийг шаардаж дургүйцсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар зодож нүдэн танхайрч бүдүүлгээр эзэрхийлдэг учир Монгол залууст үйлчлэх тун дурамжхан байдаг ба хужаа нартай явалдахыг илүүд үзэх болсон гэж хүүрнэж байсан юм. Монголчууд бид өөрөө өөрсдөдөө иймэрхүү сэтгэгдэл төрүүлж байхад мэдэж улс орны маань ирээдүй болох хүмүүсийг төрүүлэх бүсгүйчүүд амар хялбарыг хайж ийн даялах нэгэн шалтгаан болсон ч байхыг үгүйсгэх аргагүй. Визгүй зорчих боломжтой ганц орон бол Хятад. Гадны олныг зорих болсон бүсгүйчүүд ихэнх нь хувиараа бизнес эрхлэх буюу суралцах нэрийдлээр урд хөршийг зорьдог боловч амар хялбар богино хугацаанд хэдэн төгрөг олох хүсэлдээ хөтлөгддөг үү ажил нь бүтэлгүйтээд шатсан хойноо аргаа барахдаа эх эцгээс заяасан эрдэнэт биеэ худалдаж орхидог болж.