2008-02-26
Монголд байгаа хүүхдүүд-гэр бүлдээ илүү ихээр анхаарцгаая...
Манай улс хулгайгаар хил дамжуулан хүн наймаалдаг бүлэглэлийн дамжин өнгөрөх боомт болжээ
Сүүлийн жилүүдэд зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэг улам өсч байгаа нь дэлхий нийтийг айдаст автуулж байна. Хил дамнасан мансууруулах бодис, галт хэрэгслийн хууль бус наймаанаас гадна хулгайгаар хүн наймаалах ажиллагаа ихэсч байгаа нь ийн сэтгэл зовоох асуудлын нэг болж буй юм. Хүний эрхийн төлөө олон улсын байгууллагууд Монгол Улс хил дамжуулан хүн худалдаалах, хүний эд эрхтний наймаа эрхэлдэг бүлэглэлийн анхааралд орчихсон. Бүр хулгайгаар хүн наймаалах бүлэглэлийн дамжин өнгөрөх боомт болчихсон гэдгийг сүүлийн үед байнга сануулах болсон. Харин хэтэрхий тайван монголчууд газар нутгаар нь хүний наймаачид дайран өнгөрч, саатан тухалж байгаад төдийлөн итгэдэггүй бололтой. Жилийн өмнө Ерөнхий сайдын ивээл дор дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагынхан хуралдахдаа хүний наймаачид Бээжинд монгол хүүг хил дамжуулан авч явсан баримтыг дэлгэж шуугиан дэгдээж байсныг санах хэрэгтэй.
Тиймээс өнөөдөр бид ийн тайвширч суух аргагүй болсон гэдгийг сануулах цаг иржээ. Хүүхдүүд алга болж байна. Тэд нэг нэгээрээ ор сураггүй бологсдын тоог нэмсээр л... Инээд, хөөр бэлэглэж байсан жаалууд нэг л өдөр сураггүй болчихсон жишээ хэчнээнийг ч дурдаж болно. Өнгөрсөн хавар Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвийн "Хараацай" зуслангаас гурван настай жаалхүү сураггүй болж багш хүмүүжүүлэгчид нь эрж хайгаад олоогүй. Алга болсон хүү сураггүй бологсдын тоонд нэмэгдсэн. Сарын өмнө Хан-Уул дүүрэг, Яармагийн гэр хорооллоос дөрвөн настай хүү 20 минутын дотор алга болчихсон. Долоо хоногийн дараа хүүг гэрийнх нь ойролцоох траншейнаас олсон байлаа. Гэвч алга болсон цагаас нь хойш траншейг шалгаж байсан ээж, аав нь хүүгээ нүхэнд уначихсан гэдэгт итгээгүй. Учир нь хүүгээ хайж явсан ээжид долоон настай траншейны жаалхүү "хүүхэд авдаг хятадууд байдаг, намайг голоод аваагүй" хэмээн ярьсан байдаг. Мөн нийслэлд ажиллаж буй хятад иргэд монголчуудаас "2-3 дугаар ангийн охид олж өг" хэмээн шаардсанаас болж хоёр улсын иргэдийн дунд зодоон болсон. Цагдаагийнхан гурван настай хүүгийн амыг скочдоод ширээн доогуур нуучихсан гадаадын иргэдийг илрүүлсэн баримт нууцлагдаж байна.
Ийм маягаар хэчнээн жаалын хувь заяа бүдгэрснийг хэлэх аргагүй. Ор сураггүй болсон жаалууд хаачдаг вэ? Сүүлийн үед албан түшаалтнууд траншейны хүүхдүүд цөөрсөн. Тэдний ихэнх нь өсч том болсон. Үлдсэн жаалуудыг асрах төвүүдэд хуваагаад өгчихсөн хэмээн ярьж олон улсын байгууллагынханд, иргэддээ "тайвшруулах тариа" хийдэг байсан. Улс орны эдийн засаг сэргээгүй, ядуурал буурах нь битгий хэл улам өсч байхад траншейны бяцхан иргэд цөөрчихсөн гэдэгт итгэхэд бэрх байгаа биз. Тэгээд ч бид траншейны иргэдээ тоолж нэг үзсэн бил үү! Харамсалтай нь бид траншейны хүүхдүүд өдрийн од шиг болж байгаа нь үндэстэн дамнасан хүний наймаачидтай холбоотой юм биш биз. Харах эзэн, хаших хороогүй, золгүй хүүхдүүд тэдний гараар дамжин сураггүй болж байгаа юм биз биш гэж хэзээ ч бодож байгаагүй билээ.
Олон улсын хүний эрхийн байгууллагууд хүчний байгууллагынх нь анхаарал сул, хоёр хөрш рүүгээ нэвтрэх жижиг боомт ихтэй, эх орондоо ажиллаж, амьдарч, дайран өнгөрч байгаа гадаадынханд тавих хяналт байхгүй Монгол Улс үндэстэн дамнасан хүний наймаачдад том боломж ол гож байгааг удаа дараалан сануулж байгааг бодох цаг иржээ. 2000 онд НҮБ-аас батлан гаргасан Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хүн, ялангуяа урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай конвенцид нэгдэх нь зүйтэй гэж УИХ-ын Аюулгүй байдап, гадаад бодлогын байнгын хороо 2004 онд үзсэн байдаг. Нэгэнт энэ конвенцод нэгдсэн бол Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад хүний наймааны эсрэг явуулах бодлогоо тусгах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээ битгий хэл энэ тухайгаа ард түмэндээ ч дуулгадаггүй нь хачирхалтай. Ядаж л сураггүй болсон хүүхдүүдийн тоог зарлаж, тэдний олдсон эсэхийг мэдээлж, хүний наймаа эрхэлдэг байж болзошгүй сэжигтэй этгээдийн тухай мэдээлэл цуглуулах ажлыг эхлүүлж, иргэддээ анхааруулах цаг иржээ. Гэвч хүчний байгууллагууд "Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодис, хүн хил дамжуулан худалдаах зэрэг гэмт хэрэг нь Монгол Улсын хувьд өмнө байгаагүй шинэ асуудал. Тиймээс эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг таслан зогсооход олон. улсын холбогдох гэрээ конвенцид нэгдэн орох, заалтуудыг нь үндэсний хууль тогтоомждоо тусгах асуудал чухал юм" хэмээн лоозон төдий зүйл ярьсаар л байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
...хүн хэлэхээс нааш...,цаас чичихээс нааш... гэдэг.Монголчуудаа эх оронд ороо усгаа байдал улам газар авч буйг сануулсаар байна.Ар гэртээ үлдээсэн бяцхан хүүхдүүдээ бид урдынхаас илүү ихээр анхаарч,харгалзагч эмгэд хөгшид,ах дүүсдээ хэлж зөвлөлдөн хүүхдүүдийнхээ эрүүл бүрэн бүтэн байдал,хамгаалалтын асуудлыг сайжруулахад илүүдэхгүй болсоныг анхааруулж  байна.Монголын маань эд баялаг, ус агаар ,хүмүүсд нь хүртэл шунахай гадныхны хорон нүд унасаар байна.Үр хүүхдээ аль болохоор утсан холбоог ашиглан шалгаж хянаж заавар өгч байхыг хичээгтүн!ХҮМҮҮС ЭЭ! ЦААНА ЧИНЬ ХАРИЙНХАН!
Мэдээллийг http://mglclub.com
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог