2008-03-07
БЭЭЖИНД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛД ЗУУЧИЛНА




























ЭНЭ ЗАРААР УРД ХӨРШИЙГ ЗОРЬСОН ХҮМҮҮС БҮХ НАСААРАА ХОРИГДОХ ЯЛ АВАХАД ХҮРЧ БАЙНА
Хүүхдийн цэцэрлэгийн хажууд хятадууд барилга дээр ажиллаж өмхий үнэртэй ялгадасаараа өдөр бүр тэдний амьс-галах агаарыг бохирдуулж байна гэж гомдоллож байсан Нийслэлийн 18 дугаар цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн бухимдал өвлийн эдгээр өдрүүдэд түр амсхийгээд одоо дахиад л үргэлжлэх нь. Хавар болж, дулаарах тусам хажуугийн хашаанд дур зоргоороо авирлах өнөөх л барилгачин хятадууд аав, ээжийнхээ өврөөс гарч амжаагуй бяцхан үрсийг юу юугүй амьсгалах агааргүй болтол нь бохир үнэрээрээ угаартуулах цаг ингээд нэгэнт ойртлоо. Ханьтайгаа үдийн цагаар хооллох гэсэн бүсгүй Хятад рестораны хоолноос ямар нэг жигтэй амьтан гарсныг гомдлын үгээрээ гэрчилж, тэдний барисан барилга, засмал замууд стандартад үл нийцэж байгааг ард түмэн амаа чилтэл хэлж ирсэн. Хятадын эм жирийн Монгол бүсгүйг үргүй болгож, жил ирэх тусам тэндээс хил дамнан орж ирэх хоол хүнс баталгаагүй болж байгааг бид бодит амьдрал дээр мэдрэх болсон. Тав алхаад л гэмгүй царайтай хятадууд таарч, тав алхаад л хятад эзэнтэй ресторан енгө будагтай хаягаараа анхаарал татах нь энгийн асуудал болж. Энэ бүгдэд бид гайхахгүй, гэхдээ эмзэглэж байна. Бид энэ удаа “Бээжинд өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн зарыг ихэд сонирхож үзсэн юм. Түм буман хүнтэйгээрээ дэлхийд гайхагддаг энэ улс харийн хүнийг битгий хэл өөрий.н хүнийг ч ажлын байраар бүрэн дүүрэн хангаж чаддаггүй. Бусдыг байтугай өөрсдийгөө өлөн зэлмэн байлгахгүйн тулд арай ядан ажиллаж, амьдардаг улс гэнэт юунд бидэнд гайхалтай саналуудыг удаа дараа тавьж эхлээ вэ. Өөрийн нутаг дэвсгэртээ багтаж чадахаа байгаад дэлхийн өнцөг булан бүр рүү аль болох яваад өгөхийг хүсдэг энэ улсынхан үгээгүй ядуу хэрнээ үнэндээ цамаан зандаа дийлдсэн, залхуу монголт чууд биднийг юуны учир өөрсдийнхеө төв нийслэлд “Өндөр цалинтай ажил”д урьж, залж байгааг ахиад нэг ухаад үзье. Ядарсандаа Япон, Солонгосыг хулгайгаар зорьж, өлссөндөө өреөсөн бөөрөө хуртэл худалдаж орхидог Хятад’ п очиж, очиж биднийг өндөр цалинтай ажилд урина гэдэгт та итгэж байна уу. БНСУ-д 20 гаруй мянган монголчууд ажиллаж амьдардаг гэдэг албан бус тоо баримт байдаг бол үүний дараа удаалж яваа хүмүүс нь Хятадууд. Барилгачин анги хомс, барилгын мэргэжилтэн байхгүй гэдэг шалтгаанаар өөрийнхөө эх оронд биш, бидний нутагт хар ажил хийхээр хэдэн мянгуулаа урд хөршөөс орж ирдэг гэж бодохоор илүүдээ гарсан мөнгөтэйдээ хөөрхий монголчууд биднийг өндөр цалинтай ажилд уриагуй нь хэнд ч ойлгомжтой.

МОНГОЛЧУУДЫН БИЕЭР ХАР ТАМХИНЫ ХҮН ТЭЭВЭР ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ
Тэгвэл урд хөршүүдийн маань уриад байгаа өндөр цалинтай ажлын уршиг монголчууд бидэнд хэрхэн тусаж эхэлснийг энд бид дурьдах хэрэгтэй болжээ. Сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Бээжинд өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн зар ихээхэн цацагдах болсон. Харин энэ зараар урд хөршийг зорисон хэд хэдэн монголчууд насаараа чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхэд хүрээд байгаа юм. Учир нь ядарч зүдэрсэн, араас нь сэтгэл зовних ах, дүү хамаатан садангүй монголчуудад ийм саналыг тавьсан хятадууд хар тамхины хэрэгт уруу татдаг байна. Мэдээж эх орноос нь авч явахдаа олон мянган юаниар цалинжуулж, амьдралыг нь эрс дээшлүүлнэ гэж амапдаг аж. Энэ мэтчилэнгийн сайхан үгээр ухаан санааг нь эргүүлэн байж нуигийн хил дамнуулсан хүмуүсээрээ хар тамхины хүн тээвэр хийдэг гэвэл та мэдээж итгэх биз. Яагаад гэвэл тэд хятад хүн учраас энэ үгэнд та итгэж л таараа. Энэ ч утгаараа нэгэнт хил дамнуулан өөрсдийнхөө эрхшээлд оруулсан монголчуудыг Хятадын Юнань мужийн Куньмин хотод аваачаад уутанд хийж, янзалсан хар тамхийг залгиулж, хил зөрчүүлдэг ажээ. Юнань мужийн хувьд Хятадын өмнөд хил дээр оршдог хар тамхины уурхай болсон хамгийн аюултай муж. Үүнийг анзаарч мэдсэн БНХАУ-ын
болоод цагдаагийнхан итгэмтгий монгол иргэнийг юу ч болоогүй юм шиг хил гаргачихаад араас нь дагаж, мөрддөг гэнэ. Ингээд дагаж, мөрдсөн хүнээ жинхэнэ хар тамхины наймаачидтай уулзах үед нь барьж авдаг арга барилтай байна. Их мөнгө өгнө гэсэн амлалтанд нь хууртсан хэд хэдэн монголчууд иймэрхүү маягаар Хятадын чанга дэглэмтэй хорих ангид бүх насаараа хоригдох хүртэл ял эдалж эхэлсэн билээ. Өнгөрсөн жилийн тухайд Тулга гэдэг Өвөрмонгол залууд хууртсан эгч, дүү хоёр Монгол бүсгүй ийм гэмт хэргийн золиос болжээ. Үүний уршгаар эгч нь бүх насаараа чанга дэглэмтэй шорондхоригдохоор болсон бол дүү нь дагалдан явах үүрэг гүйцэтгэсэн гэдэг шалтгаанаар 15 жил мөн л чанга дэглэмтэй хорих ангид хоригдох ял авсан гэнэ. Харин өнгөрсөн тавдугаар сард залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр яг л ийм хэргээр бүх насаараа хоригдох ял авсан байна. Чухамдаа хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс хядадын хуулиар бол цаазаар авах ял эсвэл чанга дэглэмтэй хорих ангид бүх насаараа хоригдох ял авдаг билээ. Тэгэхээр БНХАУ-ын хууль чанга гэдгийг мэдсээр байж мөнгө олохын тулд хаашаа ч хамаагүй явж орхидог монголчууД бидний биеэр хар тамхины тээвэр хийлгэж эхэлсэн нь гашуун үнэн юм.
БЭЭЖИНД САЙН ДУРААРАА БИЕЭ ҮНЭЛДЭГ 200 ГАРУЙ М0НГ0Л ОХИД БАЙДАГ
Америк руу л явж байвал амьд явсны хэрэг гарлаа гэж хэн нэгэн хүн хэлж байсан нь санаанд орлоо. Хүний амьдралын утга учрыг ийм хэн зүйлтэй зүйрлэдэг энэ цагийн залуусыг бас буруутгах аргагүй. Мэдээж сайн сайхан амьдралын төлөө хийж чадах бүгдээ бид өөрсдөө л хийх ёстой. Тиймээс хичнээн зүтгэж ажиллаа ч олсон хэдэн төгрөг нь бор амьдралд нь хүрч амждаггүй болохоор хүний газрыг зорих хүсэлтэй монголчууд туйлын олон болсон биз ээ. Аливаа зүйлд туйлын үнэн, туйлын худал зүйл гэж байдаггүй учраас хүний газарт очиж ажиллах хүсэлтэй хүсэл зоригоороо тэмүүлж ирсэн залуусын энэхүү бодлыг үгүйсгэж, бас зөвтгөж боломгүй. Харин гадаадад гараад ч ажил хийж чадахгүй, үүний оронд бэлэн зэлмэн амьдралыг хүсдэг залуус сүүлийн үед эрс ихэссэн нь харамсалтай. Өглөөнеөс үдэш хүртэл хоёр гараа хумхилгүй ажилласны эцэст цөөн хэдэн төгрөг олсондоо сэтгэл дүүрэн явахын оронд ээж, ааваас төрсөн биеэ бусдад үнэлж, тав орон төгрөг олдог монгол бүсгүйчүүд БНХАУ-ын аль ч хэсэгт байгаа нь даан ч харамсалтай. Уг нь биеэ үнэлнэ гэдэг бие сэтгэлий зовиуртай, хэцүү ажил бс ловч ийм амьдралыг илүү үздэг бүсгүйчүүд цөөнгү болсон. Энэ ч утгаараа Бэ; жин хотын элчин сайдууды яамдын районд байрладг “Магис” гэдэг бааранд 2С гаруй Монгол охид бие үнэлдэг гэнэ. Тус бааран Монгол, Хятад эрчүүдиС оруулдаагүй бөгөөд зөвхе гадаад эрчүүд л уг баараа үйлчлүүлэх эрхтэй байдг ажээ.
МАКАОД БИЕЭ ҮНЭЛДЭГ БҮСГҮЙЧҮҮД САР БҮР 5-6 МЯНГАН ДОЛЛАР ОЛДОГ
Үүгээрээ би Макаод биеэ үнэлвэл энэ хэмжээний мөнгө олж болно гэж бараг л сурталчлах шиг боллоо. Гэвч энэ яах аргагүй үнэн юм. Яаж ийм их мөнгө олдог юм бэ гэж та гайхаж байгаа болов уу. Тэгвэл казиногоороо дэлхийд тэргүүлдэг Лас Вегасын дараа шахуу ордог Макао дэлхийн мөрийтэй тоглоомын гол цөмүүдийн нэг болоод буй. Тиймээс ч дэлхийн хамгийн баян гэсэн хүмүүс тус Макаог зорьж, тэр чинээгээрээ боломжийн хэмжээнд орлого оруулах болсон биз ээ.
Хэдийгээр хэдэн жилийн өмне Макао янхандалт, гэмт хэргийн хувиараа тэргүүлэх байрыг эзэлж байсан ч сүүлийн жилүүдэд энэ тоо баримт харыдангуй багассан гэх. Яагаад гэвэл ядуу, буурай бүхэн хүмүүсийг дээрх уйтгартай амьдрал руу татан оруулдаг учраас мөнгөний эх үүсвэртэй болсон Макаод гамт хэрэг багагүй багассан гэдэг. Чухамдаа цэвэр ариун аргаар мөнгө олох уу, хэцүү нэртэй ажлуудаар амиа зогоох уу гэдэг тухайн хүний ухамсрын асуудал биз ээ. Ямартаа ч биеэ үнэлснээр сайн юманд хүрч, сайхан амьдралд очихгүй. Гэсэн ч манай бүсгүйчүүд тэнд биөэ үнэлж, сар бүр 5-6 мянган долларын тогтмол орлого олдог гэнэ. Харин тэднийг хэн ч хүчээр ийм ажил хийлгэж, хэн ч ийм амьдрадц оруулаагүй. Тэд зөвхөн өөрсдийн дур зоргоор ажиллаж, амьдардаггэсэн.
ХАЛААСНЫ ХУЛГАЙЧДАД М0НГ0ЛЫН ХУУЛЬ БАГАДАВ БОЛОЛТОЙ
Сүүлийн үед халаасны хулгайчид улам ч гаршиж, гэгээн цагаан өдөр хотын төв гудамжаар ганцаар алхаж яваа хүний цүнхийг хүртэл сэмхэн ухаж амждаг болсон. Өмнөх он жилүүд шиг олон нийтийн тээврийн хэрэгсэл, Нарантуул зах зэрэгт зөвхөн бага гарын хулгайчид үүрлэдэг болсон гэгддэг. Тэр байтугай албан байгууллагаар хэсч, бүхэл бүтэн цүнхийг нь ухаад гардаг хулгайчид тоймгүй олширсон. Гэвч тэдний энэхүү улайрал хэрээс хэтэрч, хажуу хавиргын улс орон руугаа хошуу дүрэх болжээ. Тэгэхээр олон хавар нэгэндээ гэгчээр тус улсын цагдаагийн байгууллагынханд баригдвал хэрхэн яллагдахаа тэд тийм ч сайн ойлгохгүй байгаа бололтой. БНХАУ-ын Бээжин хотноо Монголын 30 орчим халаасны хулгайчид уг гэмт хэргийг үйлддэг гэнэ. Монголын хууль гурав хоног үйлчилдэг гэгчээр Монголынхоо цагдаа нарыг танидаг шахуу болсон халаасны хулгайчид ийнхүү урд хөршийг зорисон ажээ. Тэр ч байтугай Шинжиниэс Гонконг, Макао руу хуурамч гоо сайхны бараа, өөр бусад бүтээгдэхүүник наймаа хийдэг бүхэл бүтэн Монголын бүлэглэл биР болсон талаар учир мэдэ> хүмүүс ярих болжээ. Үүнээсээ болж ах, дүү хоёр муудалцан дүү нь ахынхаг аминд хүрснээр 16 жи/ хоригдох ял авсан харамсалтай хэрэг ч гарсан байна. Эцсийн бүлэгт би^ аливаа зүйл дээр хүниР хүмүүсийг буруутгахын оронд мөнгөний төлөө гаш олдох амьдралаа үрэн таран хийж байгаа өөрсдийгөө зэмлэх хэрэгтэй болжээ.
Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 21:39, 2011-11-01 | Холбоос | |


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 18:42, 2010-11-15 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 18:15, 2010-03-14 | Холбоос | |


rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 19:18, 2008-12-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог