Эмэгтэйчүүдийг хил давуулан худалдахаар завдсан Г.Батдэлгэр, Г.Ганзориг нарыг Тагнуулын ерөнхий газрынхан үйлдэл дээр нь саатуулав. Зургаан эмэгтэйг хил давуулан худалдах гэж байхад нь тэднийг өнгөрсөн баасан гаригт Замын-Үүдээс баривчилжээ.
Саатуулсан хүмүүсийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх гэнэ. Хүн наймаалах гэмт хэргийн эсрэг хууль хяналтын болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн буйгаа Тагнуулын ерөнхий газар илэрхийлэв.
Тэд монгол охидыг Эрээнд аваачин цааш нь Малайз, Макао, Хонконгод хүргээд биеийг нь хүчээр үнэлүүлэх зорилгоор гадаадын иргэдэд худалдах бохир бизнесийг удаа дараа хийж байжээ. Монголын зарим иргэн харийнхантай хамсан охид, бүсгүйчүүдийг хуурч мэхлэн хил дамнуулан худалддаг зохион байгуулалттай үйл ажиллагааг хууль хяналтынхан илрүүлснээс хойш хэсэг хугацаа өнгөрлөө. Тэд амьдралын нөхцөл дорой охидыг гадаадад өндөр цалинтай ажилд оруулна гэх нэрийдлээр хууран хил давуулан худалддагийг Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлэв. Хонконг, Макао болон Малайз улсад нэг эмэгтэйг 500-5000 ам.доллараар худалддаг байсныг тагнуулын ажилтнууд илрүүлжээ.
Сүүлийн жилүүдэд Макао, Малайзад тус бүр 500 орчим монгол охид, бүсгүй ийм байдлаар очсон байна. Тэнд очингуут охидын бичиг баримтыг хураан авч хорих, мансууруулах бодис хэрэглүүлэх болон хүчээр мэс засалд оруулж эрүүл мэндийг нь хохироодог тухай ТЕГ-аас мэдээллээ.
Гадаадад ажиллахаар явж байгаа охид, эмэгтэйчүүдийг хүлээн авч байгаа байгууллагад тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Мөн хүүхэд нь энэ хэргийн золиос болсон гэж сэжиглэвэл цаг алдалгүй хууль хяналтын байгууллагад дуулгахыг эцэг, эхчүүдээс хүслээ.
Хүний наймааны золиос болсон гэх
охин биеэ үнэлж явжээ
О охиныг хүмүүс хүчээр авч явж худалдсан, биеийг нь үнэлүүлэхийг завдсан тухай түүний ээж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бус удаа ярьсан. Цагдаагийн байгууллагынхан энэ асуудлыг шалгаад үнэнээс хазгай, нийгэмд айдас төрүүлэх хэмжээний мэдээлэл цацсан гэж үзэж байгаа юм. Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан О охиныг хүчээр авч явж худалдахыг завдсан асуудлыг шалгаж байна. Гэвч охин цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхгүй нэлээд цааргалж буй аж. Харин түүнийг Баянзүрх дүүргийн нутаг, ХХААЯ-ны өмнөх автобусны буудлын орчимд биеэ үнэлдэг гэхдээ Б.Оюунбилэг гэдэг нэрээр бус өөр нэрээр явдаг тухай тэр хавийн биеэ үнэлэгчид цагдаагийнханд мэдүүлжээ.
Хууль хүчний байгууллагын ажилтнууд түүний зургийг дээрх газраар явж биеэ үнэлдэг хүмүүст үзүүлэхэд “Халиунаа байна” гэж таньж байсан бөгөөд 2007 оны аравдугаар сараас хойш биеэ үнэлж байсан гэдгийг баталж буй аж. Түүнийг ингэж явах хугацаанд ээж нь “Би Дарханд ирчихлээ” гэж утасдахад “Дарханд юугаа хийж яваа юм бэ. Би гэртээ яваад л очно шүү дээ” гэж хариулдаг байсан гэнэ. Түүнийг ингэж явахад охид бүсгүйчүүдийг дарамтлан зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлдэг “Жижигээ” хочит М.Пүрэвбат эгнээндээ элсүүлсэн гэнэ.
Он гарсаар алга болсон гэх тохиолдолын тухайд цагаан сарын дараа буюу хоёрдугаар сарын 11-12-ны үед тэрбээр нэгэн найзынхаа хамт бааранд шөнөжингөө наргисан байна. Тэр үед нь ээж нь түүнтэй утсаар ярьсан боловч тэрбээр худлаа хэлээд утсаа салгажээ. Тэр үед Б.О биеэ үнэлж явсныг харсан 3-4 гэрч болон тухайн үед хамт “шоудсан” найз нь цагдаагийнханд тэр тухай мэдүүлжээ. Түүнийг хүчээр суулгаж авч явсан гэх хоёр ч машиныг шалгасан ч тухайн үед Дархан-Уул аймаг руу яваагүй нь тогтоогдсон байна.
Эцэг эхийн анхаарал халамж тааруу, хүүхдээ ойлгохгүй байгаагаас охид нь иймэрхүү замд орж байна. Охид гэр бүлийнхнээсээ айсандаа худлаа хэлдэг, түүнийгээ цагдаагийн байгууллагад мөн л худал хэлж тайлбарладаг болсонтой холбож үзэж болох талтайг цагдаагийнхан өгүүлсэн юм.
Охины ээжийн талаар ч таагүй мэдээлэл цагдаагийн ажилтнуудад ирээд буй аж. Тэрбээр 12 дугаар хороололд “Тамир” сууц өмчлөгчдийн холбооны орцны жижүүрээр ажиллаж байхдаа хүнд байр хөлслүүлнэ гэж 600 мянган төгрөг залилан аваад сураггүй болжээ. Энэ эмэгтэй СӨХ-ны дарга нь байна гэж хохирогчид өөрийгөө танилцуулсан аж.
Мэдээллийг mongolnews.mn