2008-02-29
ЦЕГ-ын дарга М.Ганболд оо хvн наймаалахад улс төр бас чухал уу
Хvний эрх, эрх чөлөө гэлэг албан тушаалд шунан дурлахаас арай өөр юм шvv!


Монгол хvн бvрийг аюулгvй орчинд, айдас хvйдэсгvй амьдруулахын төлөө ажилладаг бvхэл бvтэн байгууллагыг даргалан суугаа танд хандан хэлэх хэдэн vг байна. Хvний наймаа газар авлаа, охид бvсгvйчvvд сураггvй болж, хилийн чанадад зарагдаж, боолчлогдож байна. Сураггvй болсон охидыг таны удирдлагад ажиллаж байгаа хvмvvс тэднийг гэрийнхэнтэйгээ муудалцаад, дуртайдаа тэнэж яваа гэх маягийн мэдэгдэл хийгээд сууж байна. Харин та болохоор vvнийг намууд улс төржvvлээд байна гээд хэнэг ч vгvй сууж байдаг. Эрхэм дарга М.Ганболд та vр хvvхдээ алдчихаад дээлтэйгээ хатаж байгаа эцэг эхийн оронд өөрийгөө тавиад бодож болсонгvй юу.

Ажил сургуулиа тараад гэртээ харихдаа айн чичирч, хажуугаар зөрж өнгөрөх хvн, машинаас болгоомжлон сэтгэл нь сэрдхийж байгаа охидын оронд өөрийнхөө охиныг тавиад vзэх ухаан алга уу. Таны хувьд хvн наймаалах гэдэг бол зvгээр л улс төр хийж, шоудаж болох жvжиг гэж vv. Хэрэв vнэхээр тэгж бодож байгаа бол их эндvvрч байна. Он гарсаар 200 гаруй эмэгтэй сураггvй болж, хил давуулан зарах гээд гэмт хэрэгтнvvд тэднийг дагуулчихсан явж байгаа нь улс төрийн шоу гэж vv.

Гэмт хэрэгтнvvд хvvхэн зарснаас биш, албан тушаал эрх мэдэлд шунаагvй, тэгэхээр тэр бол улс төр биш. Ард тvмнийхээ сайн сайхан аюулгvй амьдралын төлөө vгээ хэлж, арга хэмжээ авахыг хvссэн хvмvvсийг улс төр хийж байна гэвэл, та хэний төлөө хvний наймаа ийм ноцтой хэмжээнд хvрснийг vл тоож байгаа хэрэг вэ. Хvний наймааны гэмт хэргийг таслан зогсоохоор, арга хэмжээ авах гэж vг дуугарч байгаа хvмvvсийн рейтинг өсчих гээд байгаа болохоор л та эрх баригчдын даалгавраар энэ мэт vгээр аргалж суугаа биз дээ.

Та худалдагдаж, хулгайлагдсан энхрий vрсийн оронд өөрийнхөө хvv, охин хоёрыг тавиад vз дээ. Гэхдээ гэмт хэрэгтнvvд хэзээ ч танд халдахгvй, танай хvvхдийг хулгайлахгvй л дээ. ЦЕГ-ын даргын хvvхдvvд хэдэн давхар хамгаалалттай хар тэргээр сургуульдаа ирж очдог биз. Эсвэл та тэр өмгөөлж хамгаалаад байгаа хvний наймаачдад өөрийнхөө хvvхдvvдийг захьчихсан байлгvй. Охид төдийгvй, өсвөр насны хөвгvvд алга болж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Тэдний халуун цус, эд эрхтэн хэдий хэрийн vнэ хvрэхийг гэмт хэрэгтнvvд андахгvй мэдэж байгаа. Харин хvний гарт зовж, тарчилж байгаа тэднийг хамгаалах vvрэгтэй танд, таны цагдаа нарт тэд, тэдний эцэг эх ямар их гомдох бол.

Таны харгис цагдаа нар хэзээ ч, хэнийг ч алахад бэлэн
Миний цагдаа намайг хамгаална гэдэг vг vндсээрээ өөрчлөгдөж, цагдаа ер нь яаж ч мэдэхээр болоод байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр зөвхөн цагдаа ч биш, ЦЕГ-ын дарга таныг хvртэл эрvvгийн
элементvvдтэй холбоотой гэх юм билээ. Гадаад улс орны жишигт гэмт хэрэг илрvvлэх, мэдээлэл авах зорилгоор ийм холбоотой байдаг. Гэтэл таны хувьд тэднийг хамгаалж, хаацайлдаг гэнэ. Урт шар дээлдээ дарагдан алхаж, зарлиг лvндэн буулгаж суудаг эрхэм Ерөнхийлөгч Н.Энхбаярын дотны найз тулдаа л та энэ бvхнийг хийж суудаг байх.

Мэдээж, тэр хvн таныг хангалттай өмгөөлж, хамгаалж, бас эрх ашгийнхаа төлөө хөдөлгөдөг байж таарна. Нэгэн цагт таны цагдаа нар Сvхбаатарын талбайд гэр барьсан жагсагчдыг шөнөд нь баривчилж, хамаг юмыг нь хэмхчин хамхчин хураадаг байлаа. Энэ даалгаврыг та хэнээс аваад хэрхэн биелvvлж байснаа санаарай. Тэр vед таны амьгvй албатууд ажлаа хийж явсан сэтгvvлчдийг яаж баривчилж, хэрхэн дарамталж байлаа даа. Уг нь vvн шигээ л танай цагдаа нар одоо ажиллаж, хоног ирэх тусам өсч байгаа гэмт хэргийг бууруулж, хvний наймааг таслан зогсоомоор байна.

Та тэдэндээ ийм даалгавар өгөөч, биднийг, гэмгvй номхон ард ирэдийг бодоод. Таныг ЦЕГ-ын даргын суудалд нэр бvхий хvмvvс бодлогоор зvтгvvлсэн. Харин та тамга атгамагцаа л халаа сэлгээ хийж, хамгийн гайгvй ажилладаг ч таалагдаагvй бvхнээ хөөж явуулсан. Дvvргvvд рvv цөлсөн. Мэдээж, оронд нь гарынхаа хvмvvсийг хөтөлж ирсэн. Энэ бvх булхайг чинь мэддэг болохоор танд найдаж чадахгvй байна.

Цэцэг шиг охидын минь аюулгvй амьдралын төлөө юу ч хийхгvй гэдэгтэй мөрийцсөн ч алдахгvй. Учир нь та хvний зовлонгоор жаргал хийгээд сууж байгаа хvн.

Та сайн ажиллаж байгаа гэж хэлмээр санагдвал доош нь уншаарай, эрх биш ичих байлгvй
Сvvлийн жилvvдэд гэмт хэргийн тоо байнга өсч байгаа. Харин та, таны удирдлагад ажиллаж байгаа хvмvvс арчаагvй болохоор илрvvлж чаддаггvй. Гэмт хэрэг гарах vедээ сэжигтэн нь тогтоогдоогvй хэргийн дөнгөж 30 хvрэхгvй хувийг л илрvvлсэн гэхээр цагдаагийнхан хийх ёстой ажлынхаа талыг ч хийж чадахгvй байна гэсэн vг биз дээ. Тэгээд болоогvй ээ, илрvvлж чадаагvй, эсвэл томоохон албан тушаалтан орооцолдсон, нуун дарах санаатай байгаа хэргийн талаар асуувал мөрдөн байцаалтын нууц гэж гэдийнэ.

Vнэндээ хэлэх vггvй суугаа нь тэр. Харин азаар нэг халаасны хулгайч баривал бөөн шоу, хэвлэл мэдээллийнхнийг дуудаад л. Гэмт хэрэг илрvvлснээ гайхаж оройжин телевизийн дэлгэц эзэмдээд, салахгvй. Ерөнхийдөө тэдний ажил гудамжинд явж байгаа эмгэнийг хэн нэг албан тушаалтны хvсэлтээр ар гэрийнхэнд нь ч мэдэгдэлгvй баривчлах, сэтгvvлчдийн аппарат, камерыг эвдэх. Цаашилбал эрх ямба, татвар төлөгчдийн бэлтгэж өгсөн хувцсаар далайлган ард иргэдийг сvрдvvлж, халаасыг нь тэмтрэх л байна.

Цагдаагийн байгууллага сvvлийн хэдэн жил харгислалын vйл ажиллагаа л явуулж байгаа гэдгийг танд бас сануулчихъя. Уг нь, ажлын чиг vvргийг нь та өгч, тэднийг удирдлагаар хангадаг баймаар юм. Тэгвэл тэд чинь танаас бусдад нь харгис зангаа гаргаж, дуртай vедээ энгийн ард иргэдийг зодож, гарын чилээгээ гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд цагдаагийн хэчнээн албан хаагч гэмт хэрэгт холбогдож, албан тушаалаа ашиглан бусдыг хохироосныг та лав мэдэж байгаа биз.

Ингэхэд та, цагдаа нараа хаана явж байгааг мэддэг vv. Энэ завшааныг ашиглаад хэлчихье. Гэр хорооллын харанхуй гудамжинд гэмт хэрэгтнvvд хvний амь хөнөөж байхад тэнд байж байх ёстой цагдаа нь аль нэг томоохон баарны vvд сахиж байдаг юм. Тэндээс халаасандаа мөнгөтэй халамцуу хvн гарч ирэхийг хvлээж байгаа нь тэр. Орлогынх нь эх vvсвэр тэр л болчихоод байна.

Эцэст нь, хvний амь нас, эрх чөлөө гэдэг албан тушаал, улс төрийн шоунаас арай өөр юм шvv гэдгийг дахиад сануулчихъя.

Ж.Цэсэн
Дугаар 42/361/

Мэдээллийн эх сурвалж:
Сэтгэгдэл:


Цагдаагийн ерөнхий газарт хүргэсэн мэдэгдэл
саяхан буюу 3 сарын нэгэнд "Эмэгтэйчүүдийн нүдээр, эмэгтэйчүүдийн хүчээр" бага хуралд оролцогсод 

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 10.2-т. Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа болон үйлдэж байгаа тухай мэдээллийг авмагц таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх шуурхай арга хэмжээ авна. гэсэн атал цагдаагийнханы мэдээллийн хэрэгслээр өгч буй мэдэгдэл нь дээрх заалтыг зөрчиж байгаа юм биш үү? хүн худалдаалах гэмт хэрэгт өртөгсдийг хамгаалах байтал хуулийн байгууллагад хандах итгэлийг алдагдахад хүргэж байна гэж үзэж мэдэгдэл хүргүүлхээр баталсан. 



энэ мэдэгдлийн хариу юу болсон бол?
Бичсэн: galbaatar цаг: 13:26, 2008-03-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог