2008-02-28
Охидыг худалддаг Ким Духан гэх бvлэглэл байдаг гэв vv?
Өнөөдрийн байдлаар дөрвөн гэр бvл охидоо алга болсон гэж мэдэгдээд байна. Мөн УБИС-ийн автобусны буудлын дэргэд 33-41 УБЗ дугаартай машинтай савхин хvрэмтэй залуу, шубтэй эмэгтэй охидыг зардаг тухай мэдээлэл ч бий. Хамгийн хачирхалтай нь мэдээлэл ирсээр байхад цагдаа газар дээр нь очиж шалгасангvй. Цагдаагийнхан мэдээлэлд итгээгvй юу, эсвэл биеэ vнэлэгчид ажлаа хийж яваа биз гэж бодсон уу, бvv мэд. Биеэ vнэлэгчид vv, бэлгийн хvчирхийлэпд хэн нэгэн автах гэж байна уу гэдгийг газар дээр нь очиж шалгасан талаар vг vсэг цухуйлгасангvй. Өмнө нь энэ мэт хэргийг илрvvлэн арга хэмжээ авч "Марко поло" баарны эздээс эхлээд хятад, англи, монгол нийлсэн 26 холбогдогчтой 24 хэрэгт 2-10 жилийн хорих ял өгч байсан тоо бий. Гэвч сvvлийн vед охид хулгайлагдсан, vгvй хулгайлаагvй гэж талцсан мэдээлэл өгөх болов.

Ингэж тvмний толгойг эргvvлж, сэтгэлийг хямрааж байхаар хамтарч ажиллаж болдоггvй хэрэг vv. Хvний эрхийн байгууллагынхан 14 хоног тарав гаруй охин ор сураггvй алга болсон гэхэд цагдаагийнхан няцааж байна. Эднийг ингэж мэтгэлцэж байх зуур хэчнээн монгол охин хvний наймаачдын гарт зовж доошоо газар хатуу, дээшээ тэнгэр хол тарчилж суугааг мэдэх арга алга.

    Монголын нөхөн vржихvйн насны 0,2 хувь буюу 18900, гадаадад 1000 гаруй биеэ vнэлэгч байгаа гэх боловч тэдний хэд нь санаатайгаар сайн дураараа, хэд нь санамсаргvйгээр ийм зам руу хальтирч гарах газаргvй болсныг мэдэх тоймтой судалгаа ч алга.
Vл vзэгдэгч хvний наймаа МонгОлоос Эрээн, Хөх хот, Бээжин, Тяньжин, Гуанжод цаашлаад Макао, Сингапур хvрч эргээд Монгол руу чиглэж байгаа гэнэ. Тvvгээр ч зогсохгvй бага насны хvvхдийгхулгайлждоторэд эрхтнийг нь урд зvг рvv өндөр vнээр зардаг, траншейны тодотголтой багачуудыг Замын-Vvд рvv зардаг тухай сэтгэл сэрдхийлгэмээр яриа байдаг. Муу vг модон улаатай ч, улбаатай ч гэдэг. Ямар ч атугай ийм зvйлийг санаанаасаа зохиожярьдаггvй байх.

    Хvний наймаачин Жижгээгийн гэх бvлгийг 2006 онд баривчилж сарниасан. Одоо Ким Духан гэсэн бvлэглэл байдаг гэсэн яриа байгааг Эрvvгийн цагдаагийн газрын удирдлага ч нуухгvй байна. Энэ гэмт хэргийн хохирогчид гэр оронгvй, эрхэлсэн ажил, мэргэжил, боловсролгvй, ядуу амьдралтай айлын охид байдаг учир эргээд биеэ vнэлээд болдоггvй, дарамт ятгалганд автаж анх өгсөн мэдvvлгээсээ буцдаг гэнэ. Сvvлийн хоёр жилийн хугацаанд гудамж зогсоолд 120, зочид буудалд 40, саун массажны газар 93, дуудлагаар 39 биеэ vнэлэгч байсныг баривчилж төчнөөн төгрөгөөр торгосон гэж цагдаагийн байгууллага яаран сандран мэдэгдэл хийлээ.

    Ямар ч байсан эдгээрээс Монголд хvний наймаа цэцэглэн хөгжиж байгааг ойлгож болно. АНУ-аас гаргасан судалгаагаар хvний наймаа ихэсч байгаа орнуудын тоонд манай улс тоологдсон гэнэ. Сайны тоонд ордоггvй юмаа гэхэд саарын тоонд эх орныхоо нэрийг бичvvлэхгvй байхсан. Гэтэл хvний наймаа хэмээх сvлжээнд хэвлэл мэдээлэл өөрөө орооцолдож эхэлсэн гэхэд хилсдэхгvй. Өндөр царайлаг охидыг vнэгvй сургаж авна, өндөр цалинтай ширээний vйлчлэгчийн ажилд авна, гадаадын хvнтэй тэр болоход зуучилна, байр хоолоор хангаж гадаадад ажилд зуучилна гэх зарууд чихэнд хоногштол бидний эргэн тойронд урсаж байна. Зарын бодит vнэнийг зар өгсөн хvн өөрөө хариуцана гээд зайлуулах уу, тиймхэн юманд хууртдаг тэдний өөрсдийн буруу гээд тvлхэх vv?

    ТВ чат гэх зар ч биш завхайрал ч биш хачин жигтэй зvйлийг vр хvvхдvvд маань өглөө vдэшгvй суваг бол¬ган дээр шахуу ширтэж гар утасны операторуудыг баяжуулж, эцэгэхээ сааж байгаа нь хэний буруу гэх вэ. ТВ чатаа нуухгvй бол хvvхдvvд нvдээ нуухгvй л болов уу. ТВ чатад холбогдоорой гэж хvvхэддээ нэгжний мөнгө өгдөг толгой нь 360 градус эргэсэн эцэг эх мэдээж хаана ч байхгvй.

    Аавыгаа унтчихаар утсыг нь сэмхэн хулгайлаад холбогдож байна гэх 12 настай хvvгийн мессежийг уншаад хэн нэгний толгойд ямар нэг бодол буугаасай гэж бодогдоно. Тvvний хариу нь 16-тай охин "бантангаа ид жаалаа" гэх. Vнэхээр эцэг эхийнхээ нvдэнд "бантангаасаа салаагvй" хvvхдvvд маань юу vзэж, юу бичиж суух нь энэ вэ? Танилцая, уулзая, учрая, унтая, уйдаахгvй шvv, онгон байвал зvгээр гэх. Энэ бvх чатуудыг "чад" болговол тэр сvлжээний нэгээхэн ч болов утсыг таслах биш vv.

дугаар 08

Мэдээллийн эх сурвалж:
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог