2008-02-27
Охид “наймаалсан” сонгуулийн шоу

Мэдээллийг Зууны мэдээ сониноос


Хувьтай хvн vздэг хулгана жил дөнгөж гаруут хvний наймааны талаар хvчтэй ярьж эхэллээ. Улс төрийн хаврын синдром, 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн энэ “халуун” сэдэв дэлгэгдсэн нь олныг цочирдуулсан. Хvний наймаа ганц Монгол бус дэлхийн бэрхшээл.

Монгол охидыг гудамжинд мөрөөрөө явж байхад нь хулгайлан элдвээр тарчлааж, биеийг нь хvчээр vнэлэн зарж байгаа нь эмгэнэлтэй. Юуны тvрvvнд таслан зогсоох ёстой, vртэй хvvхэдтэй хvн бvрийн сэтгэлийг эмзэглvvлсэн явдал мөн л дөө.

Хvний наймааны хохирогч 17 настай О охины ээж Б.Батсайхан гэдэг эмэгтэйн яриа олон нийтийг цочирдуулж бид ямархуу оронд амьдарч буйгаа дахин нэг эргэцvvлэн бодоход хvргэсэн. Охид хvний наймаачдын гарт орсон тухай мэдээллийн мөрөөр сурвалжлахад нэг зvйл анзаарагдлаа. Тэр нь энэ хэрэгт холбогдоод байгаа охидын дийлэнх нь эцэг эхийн хараа хяналт сул, зарим нь биеэ vнэлдэг, гэмт хэрэгт өртөмтгий өсвөр насны хvvхдvvд байв.

Охиныг нь машинтай хvмvvс хулгайлан Дархан-Уул аймагт vл мэдэгдэх газар хорьж, зодож тамлан, өдөр бvр хvчирхийлж судаснаас нь цус соруулан авч байсан тухай Б.Батсайхан нулимстай ярьсан. “Гэрээсээ гараад сураггvй болсон охин маань 12 хоно¬гийн дараа дөнгөж амьтай голтой олдлоо” гэж тэрээр хэлсэн. Магадгvй охиныг гадаад руу гарган худалдах гэж байсан гэдгийг ээж нь нэмж хэлсэн билээ.

Хvн наймаалсан гэх энэ хэргийн мөрөөр мөшгин сурвалжилсны эцэст энэхvv хэрэг явдал анх олон нийтэд мэдээлэгдсэнээс огт өөр, тодруулбал, хохирогч охины ээж Б.Батсайханы ярьсан хэлснээс зөрvvтэй болохыг мэдсэн юм. Энэ эх охиноо хvний наймаачдын гарт алдсан гэхээсээ илvvтэй энэ асуудлыг дэвэргэн сонгуулийн шоу болгох гэсэн хvмvvст ашиглагдсан болж таарав.

Охин цагаан сарын өмнөхөн гэрээсээ дайжин алга болж эргэж ирэлгvй 7-8 хоног болсон байна.

Охиноо хvний наймаачдын гарт алдсан гэх ээж одоо Хан-Уул дvvргийн нэгдvгээр хорооны зургадугаар байрны подвальд амьдарч байна. Тvvнтэй уулзахаар очсон боловч эзгvй байлаа. Хамт амьдардаг хvмvvс нь “Та нар юуг нь сонирхоод байгаа юм” гэж уцаарлангуй хэлсэн юм.
Б.Батсайхан охиноо эрж бус өөр хvнтэй уулзах зорилгоор Дархан-Уул аймагт очжээ. Тэрээр Дархан-Уулыг зорихоосоо өмнөхөн Хан-Уул дvvргийн “Цахиур төмөр” эмийн сангаас эм худалдан авсан гэсэн бичиг гуйлгаар хийлгэж аваад “Оргил” хотхоныг зорьжээ. “Оргил” хотхоноор орж нөгөө бичгээ vзvvлэн нэгэн эрхмээс бэлэн мөнгө аваад явсан тухай нь барин тавин өгvvлэх нэгэн ч байна.

Бэлэн мөнгө авсныхаа дараа Дарханд очсон бөгөөд тэндхийн цагдаад “Манай охин алга болчихлоо” гэж тэмдэглvvлээд явжээ. Тvvнээс хэд хоногийн дараа “Охиноо оллоо. Бид хот руу явж байна” гэж утсаар ярьсан байна.

Yнэн хэрэгтээ Б.Батсайхан хvний наймаачдын гарт орсон охиноо Дарханаас олж авсан бус О өөрөө гэртээ ирсэн болж таарав.

Охин нийслэлд ирсэн даруйдаа Хан-Уул дvvргийн эмнэлэгт нэг удаа vзvvлсэн, ингэхдээ зодуур нvдvvрийн шарх бус өөр оноштойгоор тариа хийлгээд явжээ.

Бодит байдлын мөрөөр мөшгөн сурвалжлахад ийм байна. Энэ бvхнээс vзвэл охид “наймаалсан” сонгуулийн шоу энэ хаврыг хэсэгтээ л чимэх бололтой.

Д.Төмөрбаатар

 
Сэтгэгдэл:


санал нийлж байна. Энэ гэмт хэрэг аль хэдийн манай улсад нүүрлээд олон сайхан хүүхэд эмэгтэйчүүд золиос болж байна шүү дээ
Бичсэн: Зочин цаг: 11:31, 2008-02-28 | Холбоос | |


Гэхдээ энэ наймааг огт үгүйсгэж бас болохгүй л байхаа даа thinking confused
Бичсэн: xvv цаг: 19:30, 2008-02-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог