2008-02-26
Хvний наймаа урд хөршт давамгайлж байна

"Т" нь 19 настай бөгөөд ээж, хvчирхийлэгч хойт эцэг, гурван дvvгийн хамт Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг байна.

Гэр бvлдээ туслахын эрхэнд тэрбээр 2006 онд "18-25 насны охидыг гадаадад өндөр цалинтай ажилд авна" гэсэн сонингийн зарын дагуу ханджээ. "Би жуулчны хөтөч болохыг мөрөөддөг. Булгаа надад /хvн худалдаалагч/ Бээжинд аялал жуулчлалын хөтөчийн ажил олж хийх боломжтой гэж хэлсэн" гэж "Т" гунигтай байдлаар тайлбарласан байна.

Чи гадаадад явахаас айгаагvй юу гэж асуухад "Булгаа тун нөхөрсөг байж бидэнтэй вагонд хөзөр тоголдог байсан. Би мэдээгvй... " гэж хариулсан байна. Т болон 18-20 насны өөр хоёр Монгол охин паспортаа 24 цагийн дотор гаргуулан авсан байна. Дараа өдөр нь тэднийг Хятадын Эрээн хотын янханы газарт, дараа нь Бээжин, Хан Донг болон Ши За Донг хотуудад аваачсан аж.

Монголын олон залуу охид Т-гийн нэгэн адил занганд орж, өөрсдийгөө болон гэр бvлээ тэтгэх vvднээс цалин сайтай ажил хайж байгаа буюу боловсрол олох боломж эрэлхийлж буй залуу охидыг ангуучилж буй хvн худалдаалагчидад зальдуулан хууртагдаж байна. АНУ-ын Азийн Сан болон Хvйсийн тэгш эрхийн төв /ХТЭТ/-ийн саяхны судалгаагаар хvн худалдах гэмт хэрэгт татагдах аюултай орлого багатай буюу ажилгvй 19-35 насны олон охид хамгийн эмзэг байдалд байгаа гэдгийг нотолсон байна. Эмзэг байдлыг гадаадад ажил хийх буюу суралцах хvсэл, vvнийг амьжиргааны тvвшин доогуур, хувь хvнээс ажил болон суралцах саналыг хvлээн авахад бэлэн байгаа байдал улам даамжруулан тодорхойлж байна. Сурвалжлага өгсөн насанд хvрсэн залуучуудын 53 хувь нь гадаадад явж ажиллах саналыг нэн даруй хvлээн авахад бэлэн байна гэж хариулсан байна. Хохирогчид тэр болгон бvгд эрсдэлийг мэдэхгvй биш, гэхдээ Т мэтийн олонхи нь мэдээлэл дутмаг, тэдний хувьд байдал өөрөөр эргэнэ гэсэн итгэлтэй байдаг байна.

Судалгааны vр дvнд vндэслэн АНУ-ын Азийн Сангаас Хvйсийн тэгш эрхийн төв /ХТЭТ/, яамдуудтай хамтран олон нийтэд ойлгуулан мэдээлэх, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авах багц арга хэмжээг боловсруулж байна. Энэ чиглэлийн нэг туршилтын арга хэмжээ нь худал хуурмаг, өгөөш болох гадаадад ажилд оруулна гэсэн сонинд олноор тавигдаж байгаа зарлалуудын мөн чанарыг илрvvлэн таниулахад чиглэж байна. Тус арга хэмжээ нь гадаадад ажил хайж байгаа зарлалд хууртагдах хvмvvсийг зарлалын дагуу ажлын урилга хvлээн авахаасаа өмнө нэмэлт мэдээллийг байнгын ажиллагаатай шууд утсанд залган нэмэлт мэдээлэл авч байхыг зөвлөж байна. Улмаар ХТЭТ-ийн ажилтнууд тухайн зарлал гаргасан байгууллага нь бvртгэлтэй бөгөөд хууль ёсны эсэхийг шалгаж, утсаар лавлан залгасан хvмvvст хvн худалдах, хуурамч зарлал буюу хувь хvмvvсийн санал болгосны дагуу ийм ажлын саналыг нэмэлт мэдээлэлгvйгээр хvлэээж авах эрсдэлийн талаар тайлбарлан өгч байгаа юм.

Сvvлийн хоёр сарын хугацаанд 90 гаруй хувь хvн ХТЭТ-ийн шууд телефон шугаманд холбогдсон бөгөөд тэдгээрийн 58 хувь нь гадаадад олдох ажлын талаар нэмэлт мэдээлэл авахыг хvссэн. ХТЭТ-өөс эрсдэлтэй саналыг хvлээн авахаас болгоомжлох, гадаадад ажиллах талаар мэдээлэл авсны vндсэн дээр шийдвэр rapгахад нь туслах vvднээс зөвлөгөө өгч нэмэлт мэдээллээр хангаж байна. Нийт 90 дуудлагын 72 хувь нь хvн худалдахад татагдаж болзошгvй эмзэг 18-25 насны эмэгтэйчvvд байдаг байна.

Vvний зэрэгцээ, хvн худалдахын золиос бологсод, тэдний гэр бvлийнхэн туслалцаа авахаар энэ шууд утастай холбогдож байна. Золиос бологчийг хэцvv байдалд орсон байх гэж санаа зовсон гэр бvлийнхэн алга болсноос нь хойш тус утсанд залгаж, чухам ямар зарлалын дагуу саналыг хvлээн авсан болохыг мэдэж авчээ. "Т" өөрийх нь тайлбарласнаар, хvн худалдаалагчтай харилцаа нь муудаж, тэрбээр тэдэнд өрөө эргэж төлөх боломж олгохыг ойлгуулж чадсаны дараа гэртээ эргэж ирсэн байна. "Т" айснаасаа болоод, нөгөө талаар ийм гэмт хэргийг мэдээллээд нэмэргvй гэж ойлгож байсан учир өнөөдөр хvртэл цагдаад мэдэгдээгvй байна. "Хvн худалдаалагчид газар сайгvй хvмvvсийг сайн таньдаг, тэднээс зугтах ямар ч боломжгvй. Тэд, тэдний сvлжээ газар сайгvй өргөн байгааг та мэдэж байгаа" гэж тэр хэлсэн байна. Хvн худаалагчид "Т"-д хууль зөрчиж, ямар ч хэргээс мултарж чадна гэдгээ ойлгуулж чадсан. "Т" бусад золиос бологчдын нэгэн адил тэднээс салж холдох боломжгvй гэсэн ойлголттой болсон. Хvн худалдаалагчид тvvнд гадаадад vлдээд бага ч гэсэн мөнгө олох нь дээр гэж ойлгуулахыг оролдсон. Золиос бологчдыг мэхлэн, урамшуулах зорилгоор тэдэнд заримдаа бага хэмжээний мөнгө буюу 100 юань vйлчлvvлэгч тус бvрээс өгдөг, тэгээд тэр мөнгөөр тэд хоол хvнсээ авч, ариун цэврийн зардлаа төлж, кондом авч, "өрөө" эргэж төлөх болдог.

Эцсийн эцэст "Т" болон бусад золиос бологсод өөрийгөө хvн худалдахын золиос болсон гэхээсээ янхан ба хань хамсаатан болсон гэж ойлгож, зуучлагчдынхаа эсрэг ямарваа vйлдэл хийж чаддаггvй. Тэд гэр бvлийнхэн болоод найэ нөхөд нь тэднийг эргэж хvлээж авахгvй, хvн худалдаалагчдын авсан видео бичлэг болон фото зургийг vээх вий гэж эмээдэг. Иймэрхvv бие мах бодийн гэхээс илvv сэтгэл зvйн хvчирхийллийг хvн худалдаалагчид улам их ашиглаж, өөрийн эрхшээлд оруулдаг. Vvнээс гадна хvн худалдаалагчид золиос бологчдыг гэртээ буцвал нь тэднийг өөрийгөө хамгаалах чадваргvй болгохын тулд олон янзын арга, тактик хэрэглэдэг. Тэд золиос бологчдод хийсэн ажлын хэлж өгөхөөс гадна гэр бvлийнхэндээ хаана байгаа тухайгаа худал ярих, гэр бvлдээ бvх юм сайн байгаа гэж харуулахын тулд мөнгө илгээхийг ятгаж, авилга авагч төрийн албан хаагчидтай сvлбэлдэн золиос бологсдыг хилээр гарсан гэдэг бvрттэлээс хасуулдаг. "Т"-ийн ярьсан зvйл болон шууд утсаар холбогдон мэдээлэл өгсөн хvмvvс ХТЭТ болон хандивлагчдад Монголоос хvн худалдах цар хvрээ, нарийн ширийнийг илvv сайн ойлгож авахад их тус болж байна.

Ийнхvv өгсөн мэдvvлгээр дамжуулан ХТЭТ-өөс хvн худалдах шинэ зам, чиглэлvvдийг тогтоосон бөгөөд эдгээр нь Хятадын Хөх хот, Өвөр Монголын Нанжин, Ломпон, Ксиан, Боту, Ханжу, Уухань, Датун, Ланзоу, Ханжоу, Юунань, Гуанжоу хотууд аж. Золиос бологсдын мэдvvлснээр, гадаадад байгаа Монгол охидын тоо тооцоолж байгаагаас хамаагvй олон гэдэг нь тодорхой байна. Гэр хорооллын ус тvгээх цэг дээр охидтой харилцан холбоо тогтоох зэрэг сурвалжлага авах vед илэрсэн шинэ арга тактик нь мэдлэг ойлголтыг нь сайжруулах, залуу эмэгтэйчvvдийг эрсдэлтэй санал хvлээн авахаас сэргийлэн болгоомжлоход хэрэгтэй урьдчилан сэргийлэх vйл ажиллагаа явуулганд саад учруулахад стратегийн хувьд чиглэж байна. Цаашид эдгээр тохиолдлууд нь хууль сахиулах ажилтнуудыг сайн сургахад тус болох бөгөөд ТББ-аас өөрчлөлт хийхэд чиглэсэн нөлөөллийн ажиллагаа явуулахад нь мөн хэрэгтэй юм.

"Т" гадаадад байхдаа тvvнтэй хамтдаа Ши За-нд байсан найзтайгаа утсаар холбоо барьж, тэдний байдлын баримт болох фото зургуудаа аваад цагдаад очихыг ятгаж чадсан байна. Булгаа мэдээж баривчлагдаад суллагдсан байна. Дараа нь тэр Т-тэй vзэлцэхээр эргээд иржээ. Аз болж энэхvv явдал нь эцэстээ "Т" –г суллахад хэрэгтэй болсон. Хэдийгээр Булгаа, тvvний адил олон хvн өөрийн хууль бус ажлаа vргэлжлvvлсээр гэр хорооллын худаг дээр, бааранд, найз нөхөд, зарлал, тэр бvv хэл, сонинд хvмvvстэй танилцахыг хvссэн хувийн зарлалуудаар дамжуулан охидыг урьхидсаар байгаа ч Азийн Сан, ХТЭТ болон бусад байгууллагууд нь энэхvv гэмт хэргээс сэргийлэх, тvvнийг хөндлөнгөөс оролцон зогсоох талаар өөрийн гэсэн улам сайн зэвсэгтэй болоод байгаа аж. АНУ-ын Азийн сан, ХТЭТ-өөс Монгол улсын засгийн газар, төрийн бус байгууллагын тvншvvдтэйгээ золиос бологсдыг урьхидахаас сэргийлэх, тэднийг хамгаалах, хvн худалдаалагчдыг шийтгэхийн төлөө vргэлжvvлэн ажиллахаа мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог