Охидыг хvчээр биеийг нь vнэлvvлж байсан этгээдvvдийг Эрvvгийн цагдаагийн ажилтнууд баривчилжээ. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, дэд хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.
-Энэ хэрэгт хичнээн хvн саатуулаад байгаа вэ?
-Одоогоор Хан-Уул дvvргийн нутаг дэвсгэр буюу Туулын задгайд оршин суудаг Манлайбаатар, Оюунчимэг, Налайх дvvргийн харьяат Энхтуяа нарыг саатуулаад байна. Манлайбаатар, Оюунчимэг хоёр нэг гэр бvлийн хvмvvс.
-Тэд хэзээнээс эхлэн ийм хэрэг vйлдэж байсан юм бэ?
-Сэжигтэнvvд 2006 оноос эхлэн охидыг садар самуунд уруу татаж өөрсдөө мөнгө олдог байж. Тэднийг баривчлах vеэр таван охин тэдэнтэй хамт байсан. Охидуудыг гэрт нь хvргэж өгсөн. Харин ар гэрийнхэн нь энэ талаар огт мэдээгvй гэсэн. Тэд эцэг, эхдээ шөнийн цагаар ажил хийж байгаа гэж ойлгуулдаг байж.
Одоо Манлайбаатар, Оюунчимэг нарт эрvvгийн хэрэг vvсгэж “Ганц худаг” дахь тvр саатуулах төвд хориод байна. Хамт оролцсон Энхтуяаг гадуур шалгаж байгаа. Мөн бусдын эрхшээлд байсан гэх бvсгvйчvvдээс мэдvvлэг авч байгаа.
Л.Алтанхишиг