2008-02-26
Оюутан охид “Биеэ vнэлж” сургалтын төлбөрөө цуглуулж

Өнгөрсөн долоо хоногт Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтсээс “Биеэ vнэлэгч” гэсэн арга хэмжээг дvvргийнхээ нутаг дэвсгэрт зохион явуулжээ.

Энэ талаар тус дvvргийн цагдаагийн хэлтсийн Архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Чимэдбавуугаас тодрууллаа.

-Биеэ vнэлэгч арга хэмжээний хvрээнд хичнээн эмэгтэйг илрvvлсэн бэ? 

Өнгөрсөн долоо хоногт Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтсээс “Биеэ vнэлэгч” гэсэн арга хэмжээг дvvргийнхээ нутаг дэвсгэрт зохион явуулжээ.

Энэ талаар тус дvvргийн цагдаагийн хэлтсийн Архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Чимэдбавуугаас тодрууллаа.

-Биеэ vнэлэгч арга хэмжээний хvрээнд хичнээн эмэгтэйг илрvvлсэн бэ?
-Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтсээс гудамж талбайд биеэ vнэлж байгаа охид, эмэгтэйчvvдийг журамлах зорилгоор “Биеэ vнэлэгч” арга хэмжээг зохион явууллаа. Энэхvv арга хэмжээний хvрээнд Сvхбаатар дvvргийн гуравдугаар хороо, Марко поло баарны урд хэсэг, Улаанбаатар зочид буудлын өмнөх саад орчмоор хяналт шалгалт явуулж нийтдээ 25 биеэ vнэлэгч охид, бvсгvйчvvдийг журамлаж авчирсан. Vvнээс 10 эмэгтэйг цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг удаа дараа биелvvлээгvй гэдэг заалтаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулсан байгаа. Мөн эдгээр 25 биеэ vнэлэгчдийн гарын дардас, фото зураг, анкетыг авч баримтжуулсан. Судалгаа хийж vзэхэд гудамж талбай, булан тохойд биеэ vнэлдэг бvсгvйчvvдийн тоо харьцангуй цөөрсөн байна. Өмнө нь нэг шөнөдөө бараг л 100 орчим, биеэ vнэлэгчдийг журамладаг байсан.

-Энэ нь биеэ vнэлэгчдийн тоо цөөрч байна уу, эсвэл нууц далд аргад шилжиж байна уу?
-Манай дvvргийн хэмжээнд зочид буудал, саун массажийн газрууд тодорхой хувийг эзэлдэг. Саун, массажийн газар “массажист” гэсэн хуурамч vнэлэмлэхтэйгээр биеэ vнэлэх явдал их бий. Мөн зочид буудлуудад байрлаж биеэ vнэлдэг эмэгтэйчvvд ч байна. Тэгэхээр биеэ vнэлэгчид цөөрсөн биш эдгээр хvмvvс саун массаж, зочид буудлуудад шилжсэн болов уу гэж дvгнэж байгаа. Дулааны улиралтай холбогдуулж манай дvvргийн нутаг дэвсгэрт биеэ vнэлэгчдийн тoo өсөх хандлага бий. Энэ нь бас сургуулиудын амралт эхэлсэнтэй ч холбоотой байдаг.

-Сургуулиудын амралттай холбоотой гэхээр оюутан охид ихээр биеэ vнэлдэг гэсэн vг vv?
-Ялангуяа хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд биеэ vнэлэх нь их байдаг. Тэдгээр оюутан охид ирэх жилийн сургалтын төлбөр болон хичээл сургуульдаа ашиглагдах ном, дэвтрийн мөнгөө олохын тулд биеэ vнэлж байна.

-Саяын баривчилсан 25 эмэгтэйн дунд оюутан байв уу?
-Өөрсдийгөө их нууцалдаг л даа. Ихэнхдээ л ажилгvй, сургуульгvй гэж тайлбарладаг. Насны хувьд 19-25 насныхан байсан.

-Танай цагдаагийн хэлтэст бvртгэлтэй биеэ vнэлдэг оюутан охид хичнээн байдаг вэ?
-Албан бус судалгаагаар манай дvvргийн хэмжээнд 50-иас 80 орчим оюутан охид биеэ vнэлдэг гэсэн судалгаа бий.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог