2008-02-26
Хүүхдийн бэлгийн мөлжлөг

Хүүхдийг бэлгийн зорилгоор ашиглах мөлжих асуудлын тухайд:

Сүүлийн жилүүдэд манай улсад охид, бүсгүйчүүд биеэ үнэлэх явдал газар авч улмаар тэдний биеийг үнэлүүлэх, зуучлах замаар ашиг олдог хувь хүмүүс, бүлэглэлүүд улам зохион байгуулаллтай болж байна. Охидыг бэлгийн замаар мөлжих, секс аялал жуулчлалд уруу татах явдал Монгол Улсад газар авч байгаа талаар хэвлэл мэдээллээр ихээхэн гарч байгаа бөгөөд хүн худалдах гэмт хэргийн золиос болж буй охид бүсгүйчүүдийн тоо өссөөр байгаа нь бэлгийн мөлжлөгийн бүх хэлбэрээр хохирогчид бий болж байгааг илтгэж байна.

Монгол Улс 1990 онд Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийг соёрхон баталсан билээ. Энэ Конвенцийн 34-р зүйлд: “Оролцогч улсууд хүүхдийг мөлжлөгийн зорилгоор бэлгийн харьцаа, садар самуунд уруу татах бүхий л хэлбэрээс хамгаалах үүрэг хүлээнэ. Энэ зорилгоор оролцогч улсууд дор дурдсан зүйлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг үндэстний, хоёр талын болон олон талын хэмжээнд авна гэжээ. Үүнд:
    а. хүүхдийг бэлгийн хууль бус аливаа ажиллагаанд татан оруулах буюу албадах,
    б. хүүхдийг мөлжлөгийн зорилгоор биеэ худалдах буюу бэлгийн хууль бус хэрэгт ашиглах
    в. хүүхдийг мөлжлөгийн зорилгоор садар самууны зүйлд болон садар самуун явдлыг дүрсэлсэн материалд ашиглахаас урьдчилан сэргийлэх” гэж заасан билээ.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр манай улс олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж үндэс болж Хүүхдийг худалдаалах, биеэ үнэлэх, садар самуунд татагдахаас хамгаалах талаархи Хүүхдийн Эрхийн Конвенцийн нэмэлт протоколд мөн нэгдэн орсон билээ.

Энэ асуудал дэлхий даяар мөн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Охид хөвгүүдийг хууль бусаар дамлан наймаалах үйлдлийг илрүүлж баримтжуулах нь хэцүү, далд нуугдмал үйл ажиллагаа юм. Саяхныг болтол юуг хууль бус худалдаа гэж үзэхээ сайн мэдэхгүй байлаа. Гэвч цаг үе өөрчлөгдөж, хууль бус худалдааны дүр зураг улам тод болж, энэхүү муу үйлдэлтэй хэрхэн тэмцэх талаар зөвшилцөл нэгэнт бий болжээ. Хэдэн тоо баримт дурьдахад АНУ-ын Төрийн Департаментаас гаргасан мэдээлэл дээр үндэслэсэн нэгэн мэдээгээр бол, дэлхий даяар хууль бусаар худалдаалагдаж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн гуравны нэг буюу 230000 хүүхэд ба эмэгтэйчүүд нь Зүүн Өмнөд Азид байдаг байна. Эдгээрийн 60 хувь нь тухайн бүс нутагт байгаа гол томоохон хотууд руу, үлдсэн 40 орчим хувь нь дэлхийн өнцөг булан руу,үүнээс жил бүр 30000 орчим нь АНУ руу явдаг байна. НҮБ хууль бус худалдааны золиос болсон хүүхдийн тоо дэлхий даяар 1,2 сая бөгөөд үүний 300000-400000 нь дээр өгуулсэн бүс нутагт оногддог гэж тооцоолж байна.

Хууль бусаар дамлан худладаалахын нэгэн адилаар, биеэ үнэлж байгаа хүүхдийн тоог тооцоолон гаргахад бэрхшээлтэй. Камбож, БНАЛАУ, Бирм, Тайланд, Вьетнам, БНХАУ-ын Юннань, Гуаньси мужуудыг багтаасан их Меконг сав нутаг хүүхдийг бэлгийн харьцаанд ашигладаг талаараа гаршсан хүмүүс хамгийн их төвлөрсөн газрууд юм.Эдгээр газрын зарим нь, хүүхдүүд биеэ үнэлэгчдийн гуравны нэг хувийг нь бүрдүүлж байдаг байна. Камбожид, жишээ нь, барагцаалсан тооцоогоор 16-33 хувийн хооронд хэлбэлзэж байдаг бөгөөд хамгийн залуу нь буюу 9-16 насныхан Вьетнамаас ирдэг байна. Тайландад, янз бүрийн судлагаагаар, биеэ үнэлэх салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 20-25 хувь буюу 16000-25000 хүүхэд, 18-аас доош насныхан бөгөөд өөр бусад орноос ирсэн хүүхдүүдийн эзлэх хувь хэмжээ өссөөр байгаа ажээ. Вьетнамд, биеэ үнэлэгчдийн 5-20 хувийг хүүхдүүд бүрдүүлж байдаг бөгөөд энэ хувь хэмжээ Умардаасаа Өмнөдөд илүү өндөр байдаг аж. Гэхдээ биеэ үнэлэгчдийн гуравны нэг нь хүүхдүүд байдаг бол, Филиппинд жишээ нь, ашиг олох зорилгоор биеэ үнэлэх үйлчилгээнд ажиллагсдын 20 орчим хувийг хүүхдүүд бүрдүүлж байдаг байна. Ашиглуулж байгаа хүүхдүүдийн дийлэнх олонх нь охид байдаг хэдий ч, ийм бизнест ашиглуулж байгаа хөвгүүдийн тоо нэмэгдсээр байна.

Хүүхдийн эрүүл мэндэд нэн түрүүнд шууд учирч байгаа аюул гэвэл бие эрхтнийг нь зовоосон биеийн хүчирхийллээс гадна, бэлгийн замаар халдварладаг элдэв өвчин, түүнчлэн эрт жирэмсэлт, дахин дахин үр хөндүүлэх явдал юм.  Гудамжинд өөрөө бие даан болон зуучлагчийн хяналтан дор биеэ үнэлэн ажиллаж байгаа хүүхдүүд элдэв хүчирхийлж, өвчинд бүр ч илүү ихээр өртөх магадлалтай юм. Биеэ үнэлж байгаа хүүхдүүдэд хамгийн их аюултай зүйл нь ДОХ буюу дархлалын олдмол хам шинж өвчний нян юм.

Манай оронд ч биеэ үнэлэгч охидуудын тоо сүүлийн үед нэмэгдэж, улам бүр газар авч байгааг зарим байгуллага, судлаач нар тоймлон гаргажээ. 2001 оны цагдаагийн байгууллагын албан ёсны мэдээллээр Улаанбаатар хотоос гадна Дорнод, Архангай, Дундговь аймгуудад насанд хүрээгүй биеэ үнэлэгч охид албан ёсоор бүртгэгдсэн байна. 2004 онд ЦЕГ-ын ОННХХэлтэсийн мэдээллээр улсын хэмжээнд цагдаагийн бүртгэл хяналтанд 13-17 насны 217 охид бүртгэгдсэн боловч энэ зөвхөн баригдаж ирсэн охидын тоогоор гаргасан бүртгэлийн мэдээ бөгөөд үнэн хэрэг дээрээ үүнээс хэд дахин их байж ч болзошгүй болох юм. Энэ нь Үндэсний статистикийн газраас 1996 онд явуулсан судалгааны дүнгээс 3 дахин өссөн байдал харагдаж байна.

Хүүхдийг бэлгийн арилжаанд оруулж байгаа үйл явдал нь далд нуугдмал, нарийн  зохион байгуулалттай, олон хүний оролцоотойгоор явагддаг нь судалгаанууд болон энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын мэдээ, баримтууд харуулж байна. 

Тухайлбал   хилийн түр боомтоор олноор зохион байгуулалтанд орж гадагш гаргах, гадаадын  зам барилгын  ажилчдад залуу охидыг зуучлах, бар цэнгээний газар, зочид буудлуудаар  бичиг баримт нас харгалзахгүй  чөлөөтэй үйлчлэх, зуучлагч нарын тоо ихсэх, захуудын ойролцоо ийм үйл ажиллагаа явагддаг газрыг бий болгох, сонин хэвлэлийн зар сурталчилгааг ашиглаж бэлгийн арилжаанд оруулах  зэрэг  хүүхдийг бэлгийн мөлжлөгт оруулж байгаа гэмт үйлдлүүдийн төрөл хэлбэр олширч байна.

Сүүлийн үед энэ асуудал нь өсвөр насны хүүхдүүдийг амархан аргаар мөнгө олж болно, илүү эрх чөлөөтэй байж болно гэсэн буруу ташаа ойлголт руу олноор нь татан оруулах аюултай  болж  байна.

Мөн гадаадынхан болон үйлчлүүлэгч нарт  Монголд энэ чиглэлийн хууль хяналт олон нийтийн  хяналт анхаарал сул, хямд, залуу охидтой гэсэн ташаа ойлголт төрүүлэхээр  энэ асуудал  хавтгайрах  хандлагатай болж байгаа нь хамгийн сэтгэл эмзэглэм асуудал юм.
2004 оны 4-р сарын 21, Нью-Йорк хотод олон мянган хүүхдийг садар самуунд уруу татаж буй аялал жуулчлалын салбарт цохилт өгөхөөр НYБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон Хүүхдийг биеэ үнэлэх, садар самуунд уруу татах, биеийг нь арилжааны зорилгоор үнэлэн ашиглах, хил давуулан худалдаалахыг таслан зогсоох олон улсын төрийн бус байгууллага – ЭКПАТ-тай хамтран Хойд Америкийн аялал жуулчлалын салбарын ёс зүйн хэм хэмжээг боловсруулж гаргалаа. Энэхүү ёс зүйн хэм хэмжээний зорилго нь ашиг олох зорилгоор хүүхдийн биеийг үнэлэх, садуур самуунд уруу татахаас  хамгаалахад оршиж байна.
НYБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал хатагтай Кэрол Беллами хэлэхдээ “Хүүхдийн биеийг үнэлэх, садар самуунд уруу татах явдалтай тэмцэхэд аялал жуулчлалын салбар маш чухал үүрэг гүйцэтгэх ёстой” гэв. Тэрбээр цааш нь “Өнөөгийн нийгэмд санаанд оромгүй арга замаар хүүхдүүдийг уруу татаж, зүй бусаар харьцаж байхад бид гараа хумхиад суугаад байж болохгүй юм” гэж онцлон тэмдэглэв.
Дэлхий даяар бэлгийн ёс бус замаар арилжаа наймааны золиос болж буй хүүхдүүдийн тоо өсөн нэмэгдэж байна. Ойролцоогоор 2 сая хүүхэд, ихэвчлэн охид мөн үлэмж хэсэг нь хөвгүүд, олон сая долларын ашигтай арилжааны секс наймаанд уруу татагдаж байгаа гэсэн тооцоо бий. Камбожид биеэ үнэлэгчдийн гуравны нэг нь хүүхдүүд байна. Мексикийн нийгмийн үйлчилгээний агентлагийн мэдээлснээр, 16,000 гаруй хүүхэд биеэ үнэлж байгаа бөгөөд жуулчид ихээр очдог газруудад эдгээр хүүхдүүдийн тоо ихээхэн давамгайлж байна.
Энэхүү даамжирч буй нөхцөл байдалтай тэмцэхийн тулд олон улс орон насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох зорилгоор гадаадад жуулчлахыг хориглосон хууль тогтоомж батлан гаргаж байна.
50 гаруй аялал жуулчлалын компани, тэдгээрийн холбоо нийгэмлэг, зочид буудал болон аялал жуулчлалын агентлагууд энэ ёс зүйн хэм хэмжээг мөрдөж эхэлсэн бөгөөд 30 сая гаруй жуулчдад арилжаа наймааны зорилгоор бэлгийн ёс бус замаар хүүхдийг ашиглах тухай мэдээллийг хүргээд байна. Онгоц, зочид буудалд мэдээллийн товхимол тарааж, тийз, интернэт болон компанийн танилцуулга зэрэгт холбогдох мэдээллийг хэвлэн гаргах зэргээр хүмүүст ухуулан таниулан, мэдээлэх ажил зохиож байна.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас 2004 онд хэрэгжүүлж буй Хүүхэд Хамгааллын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хил дамлан худалдаалах ба бэлгийн мөлжлөгөөс хамгаалах, таслан зогсоох чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн.  Энэ төслийн хүрээнд хэрэгжиж буй бодлогод өөрчлөлт оруулах, холбогдох байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, мөн ухуулга сурталчилгаа, сургалт зохион байгуулах   зэрэг  үйл ажиллагаануудыг ECPAT-ын гишүүн байгууллагууд амжилттайгаар хийж  гүйцэтгэсэн. Хүүхдийг садар самууны зорилгоор дамлан худалдаадах, ашиглахтай тэмцэх  Үндэсний дэд хөтөлбөрийг боловсруулж  одоо батлуулах шатандаа явж байна.
Энэ асуудалтай уялдуулан ECPAT –ын  олон улсын байгууллагын Монгол дахь үндэсний сүлжээ байгуулагдаж, нийт 30 гаруй төрийн ба ТББ,  Олон улсын байгууллагууд дэмжигчээр ажиллаж  энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж  байна.
Үүнтэй уялдуулан манай аялал жуулчлалын салбарынхан хүүхдийг секс аялал жуулчлалд уруу татахгүй байх, хүүхдийг секс аялал жуулчлалаас хамгаалах зорилгоор аялал жуулчлалын салбарын мөрдөх ёс зүйн хэм хэмжээг баталж, үйл ажиллагагаа чиглүүлснээр, Монгол Улсад хүүхэд хамгааллалын асуудалд зохих хувь нэмрээ оруулах болно. Хүүхдийг бэлгийн мөлжлөгөөс хамгаалах асуудалд олон нийтийн анхаарал, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүчтэй чиглүүлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Энэ дашрамд дурьдахад Монгол Улсын Аялал Жуулчлалын Салбарын хүрээнд хүүхдийг бэлгийн мөлжлөгөөс хамгаалах “Ёс Зүйн Хэм Хэмжээ”-нд гарын үсэг зурах ёслол 2004 оны 5 сарын 28-нд зохион байгуулагдаж 30 гаруй аялал жуулчлхлын байгууллагууд нэгдэн ажиллаж байгаа билээ.

Хүүхдийг бэлгийн мөлжлөгт татан оруулж буй тоо мэдээлэл өсөхийн хэрээр гэмт үйлдлийн арга хэлбэр нарийссаар байна. Гэвч үүнтэй тэмцэхийн тулд  ECPAT  сүлжээ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд та аливаа мэдээллийг бидэнд  чөлөөтэй илгээж болно.  ecpat@adc.org.mn Та vvнийг vзэхийн тулд Javascript-ээ нээж ажиллуулах шаардлагатай. гэсэн электрон шуудангаар

Мэдээллийг http://www.ecpat.mn
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог