2008-02-26
Манай улсад хүн худалдаалсан хэд хэдэн хэрэг гарч байсан

Манай улсад хүн худалдаалсан хэд хэдэн хэрэг гарч байсан. Тэгвэл саяхан 16-н настай охиныг гадаад руу наймаалах гэж буудалд хорьж байсан нэгэн хэрэг бас гарсан байна. Сүүлийн үед энэ төрлийн хэрэг манайд газар авч байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

1-р хороололын арын зам дагуу байрлах Ялалт зочид буудалд 16-н настай С гэгч 10 орчим хоног хоригдож гадаад руу худалдагдахаа дөхжээ. Харин азаар цагдаа нар түүнийг олж сулалсан байна. Гэтэл түүнийг хорихоос дөнгөж гарсан бүдүүн Нина гэгч атмаан эмэгтэй хятад руу худалдах гэж хорьж байсан нь тогтоогджээ. Түүнд бас өөр 3-н охин байдаг. Тэдний биеийг хүчээр үнэлүүлэж өдөрт 150-200 мянган төгрөг олдог байсан гэж эх сурвалж мэдээллээ.

АНУ-ын Азийн сангийн монгол дахь суурин төлөөлөгч Уилиам Инфанте хэлэхдээ "Иймэрхүү төрлийн гэмт хэрэг Макао, Хятад гэх мэт улс оронд хүчээ авчихсан байдаг. Харин харамсалтай нь танай оронд бас л газар авч байна. Хүн худалдаалана гэдэг олон талтай. Эд эрхтэнг нь авна. Биеийг нь үнэлүүлэнэ. Мөн албадан ажил хийлгэх гээд хүнийг эрхэндээ оруулах явдал юм. Миний мэдэхээр монголд гадаадад ажилд зуучлана гэдэг зарууд нэлээд эрсдэлтэй. Энэ зар хууртагдсан олон ч охид хүүхнүүд харийн нутагт боолын ажил хийж, бусдын доромжлол болж явна" гэлээ.

Хүн худалдаалах гэмт хэрэгт хамгийн их өртдөг хүмүүс бол 19-35-н насны охид хүүхнүүд. Тэд гоё сайхан амьдрал хөөж, гадаадад гарч ажиллах сонирхолтой, дээр нь хөдөө орон нутгаас ирсэн халаас нимгэн итгэмтгий зантай гэнэн охидууд байдаг гэж тэдэнд санаа тавьдаг хүмүүс ярьлаа.  Тиймээс тэднийг харьд очиж хүний эрхэнд орохоос өмнө төр нь хамгаалах ажил хийх хэрэгтэй болж байна.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог