Хүний худалдаа гэдэг нь ямар нэгэн хууль бус үйл ажиллагааны болон хүний оролцоотойгоор ашиг олох зорилгоор гадаадад гаргах ажлын зар түгээх, ярилцлага авах, улс дотроо болон хил дамнуулах, хулгайлах мөн хүлээн авах эдгээр нь айлган сүрдүүлэх , худлаа амлалт өгөх зэргээр үйлдэгдсэн тохиолдол болно.
Хүний худалдаа маш олон төрөл байдаг үүнд:
- Биеийг үнэлүүлэх
- Хүчээр хөдөлмөр эрхлүүлэх
- Гэрийн үйлчлэгч болон боолчлох
- Хуурамчаар сүй тавих
- Эрхтэн шилжүүлэн суулгах зорилгогоор
Монголын болон гадаадын олон байгууллагууд хүний худалдааны талаар хамтран ажиллаж байгаа бөгөөд Швейцарын Хөгжлийн агентлагийн Монгол дах төлөөлөгчийн газар нь засгийн газар, иргэний хөдөлгөөн болон бусад хүний худалдааны эсрэг хамтран ажиллах сонирхолтой хувь хүн болон байгууллагуудтай дараах чиглэлүүдээр хамтран ажиллаж байна. Үүнд:
- Хүний худалдааны хохирогчдод туслах
- Урьдчилан сэргийлэх болон олон нийтэд мэдээлэл түгээх
- Хүний худалдааны тухай хууль эрх зүйн орчинг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
Та санал хүсэлтээ бидэнд өгнө үү?
Монгол дах хүний худалдааны талаархи бодол, санал болон туршлагаа хуваалцах боломж байгаа тул та бидэнтэй хамтран ажиллана уу. Энэхүү цахим хуудсаар уг сэдвээр гарсан тайлан болон бусад холбогдолтой мэдээллүүдийг бусадтай хуваалцах боломж ч мөн танд бий.
Та дараах хаягаар бидэнд хандана уу: info@humantrafficking.mn мөн саналаа илгээнэ үү.