2008-02-26
Хүн худалдаалах: Асуудлыг судлах нь

Хэвлэл мэдээллээр асуудлыг улам ихээр хөндөж тавихын хирээр "Эмэгтэйчүүдийг худалдаалах " гэдэг томъёолол улам бүр танил болж байна. Эмэгтэйчүүдийг худалдаалах хэрэг саяхнаас гараад байгаа мэт сонсогдовч энэ асуудлыг 50 гаран жилийн өмнөөс НҮБ авч үзэж байсан байх бөгөөд 1949 онд Хүн худалдаалах, биеийг нь үнэлүүлэх болон бусад зорилгоор худалдаалахыг таслан зогсоох талаар конвенц гаргаж байжээ. Орчин үед хүн худалдаалах хэргийн шинж байдал их өөрчлөгдсөн ба түүний хийрээр ч хүний эрхийн энэ төрлийн зөрчлийг арилгахад шинэ арга барил шаардлагатай болсон. Сүүлийн жилүүдэд гарч байгаа санал санаачилгуудыг үндэслэн Хүнийг, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийг худалдаалах явдлын талаар тусгай судлаач, Хүнийг, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийг худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнд шийтгэл ногдуулах талаархи НҮБ-ын Протокол , НҮБ-ын Хүний эрх, Эдийн засаг нийгмийн зөвлөлийн Дээд Комиссын -ын Хүний эрх ба хүн худалдаалах хэргийн талаар зөвлөмж болгож буй зарчим удирдамж, ба Хүн худалдаалахын эсрэг үйл ажиллагаа явуулах тухай Европын Конвенцийн Европын холбооны зөвлөл зэрэг байгууллага, эрхзүйн актууд гарсан байна. Ийм санаачилгын талаархи цаашдын мэдээллийг энэ сайтын Эмэгтэйчүүдийг худалдаалахтай тэмцэх: Хууль ба бодлогохэсгээс үзнэ үү.

Эмэгтэйчүүдийг худалдаалах нь “тохиолдлын чанартай” бус бүүр “бүтэц, зохион байгуулалт бүхий” гэмт хэрэг бөгөөд дэлхий даяар мянга мянган хүнийг хохироосон, хүний худалдаачид хоорондоо хамтран ажилладаг, олон улсын гэмт хэргийн сүлжээнд орсон тэр ч бүү хэл төрийн байгууллагуудад ч шургалсан нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг юм. Жил бүр 800,000-аас 900,000 хүнийг олон улсын хил дамжуулан худалдаалж байдаг гэсэн тооцоог (үүнд тухайн улсын дотоодод явагдаж байгаа гэмт хэргийг тооцоогүй) АНУ-ын засгийн газраас гаргасан бөгөөд Хүн худалдаалах гэмт хэргийн талаархи 2005 оны тайландаа эдгээр хүмүүсийн 80 хүртэлхи хувь нь эмэгтэйчүүд охид бөгөөд 50 хүртэлхи хувь нь бага насны охид байдаг гэжээ. Түүнчилэн дэлхий даяар сая сая хүмүүс бусдын эрхэнд хөдөлмөрлөж бэлгийн мөлжлөгт автаж байдаг гэж дурьдсан байна. НҮБ-ын Хүн амын сан–гаас хүний дотоодын худалдааг олон улсын тоон дээр нь нэмбэл энэ тоо жил бүр " 4 сая хүн" болно гэсэн тооцоо гаргажээ. Зүүн өмнөд Европын бүс нутгийн хүний худалдааны эсрэг хууль хэрэгжилтэнд зориулсан гарын авлага зохиогч Paul Holmes-оос иш татан хүний худалдааны гэмт хэрэг жил тутам 7 тэрбум ам доллар үйлдвэрлэж байгаа нь хар тамхи ба, зэвсгийн наймааны дараа 3-р байрт орох дэлхийн хамгийн том гэмт хэргийн бизнес юм гэсэн тооцоог НҮБХХ -өөс гаргасан байна. Зарим талаар орчин үеийн хүний худалдаа нь глобалчлал ба өсөн нэмэгдэж буй олон улсын худалдаа, аяллын дагавар бүтээгдэхүүн юм.

Эмэгтэйчүүдийг худалдаалах” гэмт хэрэг нь өргөн утгаараа үндэстэн дамнасан гэмт хэрэг, хууль бус цагаачлал, хөдөлмөр эрхлэлтийн хэм хэмжээний зөрчил зэрэг олон тооны хууль бус үйл ажиллагааг агуулж байдаг. Ихэнхидээ хүний худалдааны эсрэг тэмцэл асуудлын нэг талыг барьж буюу үүнийг гэмт хэрэг, цагаачлалын асуудал хөдөлмөр эрхлэлтийн асуудал гэж хандаж байна. Саяхнаас НҮБ, Европын зөвлөл, ЕХ зэрэг олон улсын байгууллагууд хүний худалдааг үндэсний болон олон улсын олон тооны хууль тогтоомжийг зөрчиж байгаа хүйсийн ялгаварлан гадуурхал, хүйсийн эсрэг хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүн худалдаалах асуудлын талаархи Тусгай судлаач Сигма Худа Эмэгтэйчүүдийн хүний эрх, жэндэрийн асуудлын уялдаа холбоо” гэдэг тайландаа өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа 2 зарчимыг баримтална гээд үүнд: “а) Хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хохирогчдын хохирлыг барагдуулах бүхий л ажлыг гол цөмд нь худалдаалагдсан хүний эрхийн асуудал байх ёстой. Б) Ийм гэмт хэрэгтэй тэмцэх ажил хохирсон хүмүүсийн хүний эрх, эрх чөлөөнд хэрхэвч сөргөөр нөлөөлж болохгүй” гэж тэмдэглэжээ. Шилжилтийн үе дэх улс орнуудад хувьчлал, дэлхийн эдийн засгийн нэгдсэн урсгал руу шилжих явц нь эмэгтэйчүүдэд улам хүнд хүчир дарамт авчирч байна. Дэлхий даяар эмэгтэй хүний нийгэм эдийн засгийн тэгш бус статус байгаагаас хүний худалдаачид ашиг олж байгаа билээ. Сексийн үйлдвэрлэл дэх эмэгтэйчүүдийн хэрэгцээ болон эмэгтэйчүүдэд хандах хандлага ч хүйсийн ба арьсны өнгөөр ялгаварлах үзлээс урган гарч байгаа зүйл. “Худалдаалагдах үйл явцад орохоос өмнө олон эмэгтэйчүүд охид эх орондоо эрх нь зөрчигдөж байсан байдаг. Тэд сурч боловсрох, хөдөлмөрлөх ба нийгмийн халамжинд хамрагдах бололцоогүй байдаг бөгөөд ийм эрхээ эдлэхэд нь тэдэнд хүйсээр ялгаварлан гадуурхах байдал саад бэрхшээл үүсгэсэн байдаг” гэж Amnesty International байгууллагын Косово дахь хүн худалдаалах хэргийн талаар тайлан-д дурьджээ. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Мэри Робинсон: "худалдаалах нь … илт ялгаварлалаас үүдэлтэй. Эмэгтэйчүүдийг дэлхийн секс үйлдвэрлэл рүү худалдаалан оруулж байгаа талаар ярихдаа хөгжил дорой орны эмэгтэйчүүд охидын бэлгийн үйчилгээг харьцангуй хөгжсөн орны эрэгтэйчүүд үнэлэн худалдаж авдаг тухай ярьж байгаа юм. . . Энэ бол хөдөлмөрлөх эрхийн асуудал буюу тэгш бус хөгжлийн ч асуудал биш. Маш их олныг хамарсан шинжтэй гай гамшиг бүхий ялгаварлан гадуурхлын хэлбэр учраас энэ нь хүний үндсэн эрхийн тухай асуудал болно" гэж мэдэгджээ. Хүн, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийг худалдаалах хэрэг дэх арьсны өнгөөр ялгаварлах хандлагын далайц, Арьсны үзлийн эсрэг дэлхийн бага хурал (2001).

Сэтгэгдэл:


not talking
Бичсэн: Зочин цаг: 17:07, 2011-04-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог