2008-02-26
Хүн худалдаалагдах хэргийн хуульзүйн уршиг
Хохирогч эмэгтэйчүүдэд хууль зүйн талаас ч хор уршиг гардаг. Хохирогчдыг хууль хяналтынхан анхааралдаа авсанаар тэднийг баривчилж хууль тогтоомж, цагаачлалын хууль зөрчсөний нь төлөө хөөн гаргах үйл ажиллагаа хийгддэг. Имйээс олон хохирогч айж хэргийн тухай мэдүүлж чадахгүй явдаг. Олон хохирогчид эдийн засгийн бэрхшээл зовлон, угтах ичгүүр гутамшгаа айж эх орондоо буцах сонирхолгүй байдаг. Мөн гэмт хэрэгтнүүд өөрсдөөс нь болон гэр бүлийнхнээс нь өшөө авах байх гэж айж байдаг. Ер нь хүн худалдаалагчид эмэгтэйчүүдийг эрхшээлдээ байлгахын тулд өшөө авахаар байнга айлган сүрдүүлж байдаг.

Ийм байдал нь хохирогчид улам аюултай нөхцөл үүсгэхийн сацуу хууль хяналтын байгууллага гэмт хэрэгтэй тэмцэхэд бэрхшээл учруулдаг. Эх орондоо хөөгдөн буцсан хохирогчид гэмт хэрэгтнүүдийг мөрдөн шалгах ажилд хамтран ажиллах нөхцөлгүй байдаг. Гэмт хэргийн шалгах илрүүлэхэд маш чухал үүрэгтэй туд хохирогчдыг тусгай хамгаалалтанд авхын чухлыг ЕХ болоод бусад улсуудын засгийн газрууд хүлээн зөвшөөрсөн юм.

 

Европын зарим орнууд гэмт хэрэгтнүүдийн эсрэг мэдүүлэг өгөх бололцоотой бол хөөгдөн гарсан хохирогчдод түр виз олгох журамтай байдаг. Мэдүүлэг өглөө ч гэсэн эмэгтэйчүүдийг түүний дараа даруй нутагт нь буцаадаг. Зарим орнуудад бол хүн худалдаалах хэргийн хохирогч эмэгтэйчүүдэд өөрийн орондоо үлдэж байнга амьдрах хүсэот гаргаж болох тухай заавар журам гаргаж байгаа. Хохирогчдод учирдаг хууль зүйн уршгийн талаар дэлгэрэнгүйг Хуулийн хамгаалал ба Хохирогчийн хамгаалал ба цагаачлалын хууль хэсгээс үзнэ үү.

--Хүн худалдаалах хэргийн дэлхий нийтийн уршиг

Хүн худалдаалах гэмт хэрэг шууд хохирогчдоо төдийгүй дэлхий нийтэд хор уршиг учруулдаг. Хувь хүнийг нийгмээс нь салгаснаар нигмийн харилцаа гэр бүлд ч ан цав үүсгэдэг. Энэ нь удам дамжин удамжлагдаж ирсэн нийгэм соёлын үнэт зүйлсийг устгаж байдаг. Хүн худалдаалах хэрэг ажиллах хүчинд ч сөрөг нөлөөтэй. Энэ гэмт хэрэг хөгжиж буй орнуудын хүний нөөцөд нөхөгдөшгүй гарз учруулдаг гэж ОУХБ тэмдэглэжээ. Цалин хөлсний хэмжээ буурахад ч нөлөөлдөг. Дээрээс нь энэ гэмт хэрэг наснуудын асран халамжлах хүний тоог бууруулдаг, нийгэм дэх эрэгтэй эмэгтэйчүүдийн тоон харьцаанд нөлөөлдөг, боловсролын тогтолцоог гажуудуулдаг. Хувь хүний ажиллах бололцоог доройтуулдагаараа тухайн орны хөдөлмөрийн зах зээлийн дэлхийн эдийн засгт өрсөлдөх чадварыг бууруулдаг.

 

Хувь хүний эрүүл мэндэд учрах уршиг дээр нэмээд нийгмийн эрүүл мэндийг доройтуулдаг. Худалдагдсан ажилчид HIV/AIDS гм амь насанд аюултай өвнөөр өвчлөх хийгээд, аюултай нөхцөлд хоол унд муутай байдалд ажиллаж архи хар тамхины хамааралтай болдог. Хохирогч хүүхдүүд мэдээж вакцинжуулалтанд хамрагддаггүй болохоор хүүхдийн өвчлөлийг бууруулах тухайн засгийн газрын хүчин чармалтыг ч чанаргүйдүүлж байдаг.

 

Хүн худалдаалах хэрэг гэмт хэргийг өөгшүүлж зохион байгуулалттай гэмт хэргийг тэжээж байдаг. Ийм гэмт хэргээс олсон орлогыг хууль ёсны болон бус үйл ажиллагааны аль алиныг санхүүжүүлэхэд хэрэглэж байж болно. Хүн худалдаалагчид тусгай чиглэлийг бий болгож ашиглан бусад хилийн наймаачидтай хамтран ажиллаж, бэлэн мөнгө хуурамч баримт бичг ашиглах ба төрийн албан хаагчдыг хахуульдаж байдаг. АНУ-ын Төрийн Департаментийн хүн худалдаалах хэргийн талаархи тайлан. 2003-6-13.


--Хүн худалдаалах хэрэг ба ХДВ/ДОХ

Эмэгтэйчүүд охидыг худалдаалах хэрэг ХДВ/ДОХ-ын тархалттай холбогдох байдал ихэссээр байна. Энэ нь хувь хүн болон нийгмийн эрүүл мэндэд маш их уршигтай.

Хүчээр биеэ үнэлэх замд орсон эмэгтэйчүүд БЗХӨ, түүнчилэн ХДВ/ДОХ тусах эрсдэл өндөр байдаг. Байнга хүчирхийлсэн, аюултай сексийн харилцаанд орж байгаа учир халдвар авах магадлал өндөр. Хүн худалдаалах хэрэг эмчилгээнд тэсвэртэй шинэ вирусуудыг тараах зам болж байдаг.

Эмэгтэйчүүд, хүн ам байгаль орчны хорооны төслийн 2002 оны “Төрийн бодлого: Секс, Арьсны үзэл, гэмт хэрэг” тайланд биеэ үнэлэгч эмэгтэйчүүд “БЗХӨ, шар, ХДВ/ДОХ, бусад бэлгийн өвчлөлд өндөр хэмжээгээр өртдөг. БЗХӨ-ийн дээд ба доод нөхөн үржихүйн тракт, үүнд тэмбүү, трихомониаз, хламид, заг хүйтэн зэрэг нь ХДВ дамжих магадлалыг 2-10 дахин ихэсгэдэг”гэжээ. “ХДВ/ДОХ нь аюултай өвчин болохын зэрэгцээ, эмэгтэйчүүдийн жэндэрийн нөхцөл ба эрэгтэйчүүдийн бэлгийн хэрэглээний био тэмдэглэгээ болж байна. Секс аяллын төвүүд, арми болон эрчүүдийн бэлгийн мөлжлөгийг зөвтгөж, эмэгтэйчүүдийг доош нь хийж эрэгтэйчүүдийг өргөсөн нийгэмд энэ өвчин хамгийн их гаралттай байна. Түүнчилэн эдийн засг уналтанд орсон мөргөлдөөнд нэрвэгдсэн, Африк, Өмнөд ба Зүүн Ази, ТУХН-ийн орнуудад охид эмэгтэйчүүдийг худалдаалах байдал нэмэгдэж үүнтэй зэрэгцэн бэлгийн замын “хуучин” өвчнүүд ихэсч байна. ХДВ/ДОХ хурдан дэлгэрч байгаа Украин, Орос, Беларусьт эмэгтэйчүүд охидыг худалдаалах гэмт хэрэг хамгийн их гардаг.

Хүн худалдаалах гэмт хэрэг нь угаас эмэгтэйчүүдийг хүсэл зоригийн нь эсрэг бэлгийн хавьталд оруулах явдал учир эмэгтэйчүүд уг вирус маш өртөмтгий байдаг учир тархалт хурдан болж байна. House International байгуулагын 2003 оны 6 сарын 25-ны Хүний эрхийн төлөө эмч нар илтгэлд эмэгтэйчүүдийг хүчээр, дарамтлан, хуурч мэхлэн биеэ үнэлэх байдалд оруулж байгаа нь тэд аюултай хавьтагчаас хамгаалах хэрэгслийг хэрэглэж чадахгүй байдалд оруулж ХДВ авах нөхцөлийг бүрдүүлж байна гэжээ. Тэд олон хавьтагчтай байдаг бөгөөд тэдэнтэй зэрлэг байдлаар хавьтсанаас урагдал, гэмтэл үүсэх нь вирус амархан дамжих нөхцөл юм. Бие махбодийн хувьд боловсроогүй охид энэ асуудалд бүр ч эмзэг бөгөөд халдвар авах эрсдэл маш өндөр байна. Дээрээс нь тэд гадаад оронд тухайн хэлээр ярьж хандаж чадахгүй байдгаас эмнэлгийн үйлчилгээ авч чаддаггүйгээс БЗХӨ тусах эрсдэл маш өндөр.

Хүн худалдаалах хэрэг вирусын шинэ тэсвэртэй хэлбэрийг тараагч болж байна. Хүний эрхийн төлөө эмч нар дээр дурьдсан илтгэлдээ Жон Хопкинсийн эмнэлгийн шилдэг халдварт өвчин судлаач Др Крис Байрерын судалгаанаас иш авсан байна. Тэрбээр хүн худалдаалах хэргийг ДОХ-ын вирустай холбон үзсэн ба ХДВ-ийн шинэ хэлбэрүүд эмчилгээнд тэсвэртэй болж байна гэж тэмдэглэжээ. "Иймд хүн худалдаалах гэмт хэрэг ХДВ-ийн шинэ шинэ хэлбэрүүдийг дэлхий даяар тарааж байна” гэжээ. 2000-5-24-ний Эмэгтэйчүүдийн асуудлаархи Конгрессийн хуралдаан болон Олон улсын хүн худалдаалахын эсрэг Хүний эрхийн хуралдаан, Олон улсын ХДВ/ДОХ-ын эсрэг Конгрессийн ажлын хэсгийн хуралдаанууд дээр төлөөлөгч Жим МакДермот “Зүүн Европт ХДХВ-ийн шинэ хэлбэр Зүүн Европт мэдэгдсэн байна. Конгрессын судалгааны алба-наас Баруун Европ, Америкт тухайн бүс нутгаас жил бүр 175000 эмэгтэйчүүд хүүхдүүд “экспортлогдож” байна" гэж тэмдэглэжээ. Эмэгтэйчүүд хүүхдийг хүчээр барьж байх, бэлгийн боолчлолд оруулах явдал бүх улс оронд хууль бус байсаар байхад хүн худалдаалах хэрэг цэцэглэсээр байгаа нь зөвхөн төрийн ажилтнууд иймхэрэгтэй холбоотой байгаагаас үүдэж байна. Хүн худалдаалах хэргээс үүдэн ДОЧ-ын халдваар тарж байгааг зогсоохын тулд засгийн газрууд уг гэмт хэрэгтэй тэмцэх хууль хяналтаа хэрэгжүүлэн чангатгах шаардлагатай. Түүнчилэн ДОХ-оос сэргийлэх гэж биеэ үнлэгчдэд илүү анхаарснаас арай өөр орчин үеийн хандлага шаардагдаж байна. Энэ тахал ихэвчлэн эрэгтэй-эмэгтэй хүний бэлгийн харьцаагаар дамждаг болон эрчүүд биеэ үнэлэгчдээс ихэнхидээ халдддаг нь нотлогдсон тул худалдаалагдсан эмэгтэйчүүдийн бэлгийн үйлчилгээг хэрэглэдэг эрчүүдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах арга хэмжээ явуулах шаардлагатай.

Хохирогчдыг хамгаалж, дэмжиж, туслах

Очих улс болон дамжин өнгөрөх улсуудад хохирогчдод цогц туслалцаа шаардлагатай байна. Хохирогчид хамгаалалт авах эрхтэй бөгөөд тэднийг хамгаалахдаа, нас, хүйс, тухайлсан хэрэгцээг нь тусгаж үзэх шаардлагатай. Хохирогчдод эмнэлгийн, байрны, хуулийн гм олон янзын туслалцаа хэрэгтэй. Хохирогч хүүхдүүдэд онцгой хамгаалал хэрэгтэй. Хохирогч, очих улсад байна уу эх орондоо харьсан уу гэдгээс хамаарч үзүүлэх үйлчилгээ туслалцаа өөр өөр байж болно.

ОУ-ын хууль зүйн зарчмын дагуу төр гэмт хэргийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. НҮБ-ын Гэмт хэрэг болон хүчинд автсан хохирогчдын төлөө шударга ёсны үндсэн зачмын тунхаглал-д хохирогч шударга ёсыг хүртэх хохирлоо шуурхай барагдуулах эрхтэй гэж заажээ. Туслалцааны тухайд “Хохирогчид төрийн, сайн дурын, иргэний байгууллагаар дамжуулан эд материал, эмнэлгийн болон сэтгэлзүй нийгмийн тусламж авах нь зүйтэй. . . . Хохирогчдод эрүүл мэнд нийгмийн ямар үйлчилгээг авч болохыг нь мэдээлж тусламж үзүүлэхэд бэлэн байх ёстой” гэж заасан. Хүн худалдаалах хэргийн хохирогчид байр, санхүүгийн дэмжлэг, бие, бэлгийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн тусламж болон тусдаа эрүүл мэнд нийгэм, хуульзүйн зөвлөгөө авах шаардлагатай байдаг. Туслалцааг эрх баригчидтай хохирогч хамтран ажиллах эсэхээс үл хамааран үзүүлэх ёстой. Үйлчилгээг цаг тухайд нь зохистойгоор санхүүжүүлэх хэрэгтэй. Хохриогчдод бэлгийн эрүүл мэндийн үзлэг хийлгэхийг зөвлөх ёстой ба үзлэгийг заавал хийх арга хэмжээ болгож болохгүй. Хохирогчдыг саатуулах байрнд байлгаж болохгү йхарин хоргодох байр юм уу өөр хэлбэрийн байранд байлгавал зохилтой.

Төрийн байгууллагууд, ТББ-ууд хохирогчдод шаардлагатай тусламж үзүүлж чадах хэмжээнд санхүүжиж байгаа эсэхэд төр анхаарах ёстой. Тийм байгуулагууд хохирогчдод туслалцаа үзүүлэхэд тун чухал үүрэгтэй байдаг. 2001 онд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчиллын байгуулал ба хүний эрхийн алба-аас Хүн худалдаалахын эсрэг хууль эрхийн лавлагаа гаргасан. Энэ нь орос, серб хэл дээр орчуулагдсан байгаа. Энэ лавлагаанд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод туслалцаа үзүүлэх хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомж ба ТББ-ын үүргийн талаар мэдээл оржээ. Үүнд:

ТББ нь хүн худалдаалах хэргийн талаар мэдээллийн том эх үүсвэр болж байгаа ба хохирогчдын үндсэн хэрэгцээ шаардлагыг хангахад асар их ажил хийж байдаг.. . . . Хохирогчдод үр нөлөөтэй, үргэлжилсэн туслалцаа үзүүлж хамгаалахын тулд төр, холбогдох ТББ-ыг зохих нөөц, сургалтын боломжоор хангаж өгөх нь чухал. Үүнд ТББ ба төрийн байгууллагын хоорондын идэвхитэй хамтын ажиллагаа маш чухал.

Хохирогчид ямар үйлчилгээ шаардлагатай байдгийг тогтоож мадахэд ТББ чухал үүрэгтэй. ТББ-аас хохирогчдод зориулан лавлагаа хийж, эмчид үзүүлж, зарим тохиолдолд шууд туслалцаа үзүүлдэг. Очих улсын тухайд хохирогчид юуны өмнө аюулгүй байр, цагаачлалтай холбоотой хуулийн зөвлөгөө чухал. Олон ТББ энэ хэрэгцээг хангахын тулд хоргодох, түр амьдрах байруудыг байгуулсан байдаг. Очих оронд очсон хохирогчид эмнэлгийн тусламж сэтгэлзүйн дэмжлэг хэрэгтэй бол эх орондоо буцсан хойноо удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Хохирогчидтой тулж ажилладаг ТББ тэдний хэрэгцээг мэддэг ба хохирогч нутаг орондоо хариад цаашид ямар үйлчилгээг үргэлжүүлэн авах тухай зөвлөдөг.

Хохирогчид хүн худалдаалах хэргээс үүдэн гардаг хууль зүйн бэрхшээл-ийг давахад нь бас туслах ёстой. Өөрсдөө худалдаалагдсан байдал нь хууль бусаар хил нэвтрэх болон бусад хууль бус үйл ажиллагааны үндэс болох тул хохирогчдыг баривчлах, шийтгэх шаардлагагүй юм. Очих улсын хууль тогтоомжийн талаар тэдэнд тусламж хэрэгтэй. Энэ нь эрхийнх нь тухай тэдэнд өөрийн нь хэлээр мэдээлэл өгөх, мөн үзэл бодол зовнилоо илэрхийлэх боломж олгох гэсэн үг. Тухайн улс оронд байсан хугацаагаар нь ажиллах эрх олгож, нийгмийн халамж хүртээх ёстой. Хохирогчид эх нутагтаа аюулгүй байдалд буцах боломжгүй бол тэд очих улсдаа байнга оршин суух хүсэрлт гаргах боломжтой байх ёстой.

 

Хохирогч хүүхдүүдийг зөв тогтоож туслах ёстой. Хүүхдүүд боловсрол болон тусгай мэргэжлийн боловсрол эзэмших эрхтэй. Шүүхийн үйл ажиллагаанд оролцож буй гэрч хүүхдийг тусгай байранд байрлуулах хэрэгтэй.

Хохирогч эх нутагтаа буцсаны даара ч тусламж хамгаалалтыг үргэлжлүүлэн үзүүлэх ёстой. Нутагтаа ирээд ердийн амьдралдаа буцаж орох үйл явц энэ хэргийн хохирогчдын хувьд маш их хүндрэлтэй байдаг. Очих орны хувьд дээр яригдаж байсан бүх үйл ажиллагаа хэвийн амьдралдаа буцаж ороход нь туслах хөтөлбөрт ордог. Мөн хэвийн амьдралдаа буцаж орох, шинээр амьдралаа эхлэхийн тулд тэдгээр хохирогчдод ажлын сургалт, тусгай мэргэжлийн сургалт зайлшгүй шаардлагатай байдаг.

Хохирогчдын эрхийг хамгаалах үйл ажиллагааны дагуу ТББ-ууд хохирогчдод дэмжлэг үзүүлж байдаг. Жишээ нь: Эмэгтэйчүүдийг худалдаалахын эсрэг дэлхийн холбоо, Эмэгтэйчүүдийг худалдаалахын эсрэг сан, Олон улсын хүний эрхийн хуулийн групп гэсэн 3 хүчирхэг ТББ-аас Худалдаалагдсан хүмүүст хандах хүний эрхийн хэм хэмжээ-г хамтран боловсруулсан. Үүнд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах тэдэнд туслах олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ засгийн газрууд ямар тодорхой арга хэмжээг авч болох талаар санал болгосон.

Хохирогчдыг хамгаалах талаар удирдамж санал болгож буй арга хэмжээг Хүнийг, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийг худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнд шийтгэл ногдуулах талаархи НҮБ-ын Протокол, Хүний эрхийн дээд комиссарын газрын Хүний эрх ба хүн худалдаалах хэргийн талаар зөвлөмж болгож буй зарчим удирдамж, Брюсселийн тунхаглал, АНУ-ын Төрийн департаментийн жишиг хууль зэрэгт заасан байдаг.

Нутагтаа ирэх хэвийн амьдралдаа буцаж орох; Хүн худалдаалах хэргийн хохирогчдод нутагтаа буцах, хэвийн амьдралдаа эргэн ороход нь туслах мэдээлийг гаргадаг ОУ Цагаачлалын байгуулагын баримт бичгээс доорхи хэсгийг авав. Уг баримт бичиг нь Зүүн өмнөд Европт хүн худалдаалахын эсрэг урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө-ний нэг хэсэг юм. 2001 оны 3-р сард гарсан. Сайн дураараа буцаж ирэх ба хэвийн амьдралдаа эргэн орох хөтөлбөр нь хохирогчийг хамгаалах туслалцаа үзүүлэх ажлын нэг хэсэг юм. Одоогийн байдлаар олон улс орнуудад ийм гэмт хэргийн хохирогчдыг үлдээх хууль зүйн нөхцөл байхгүй болохоор олонхи эмэгтэйчүүд тухайн орон, тэнд байсан хүнд нөхцөлөөсөө салж эх орондоо буцдаг. Гэвч тэдгээр эмэгтэйчүүд хүн худалдаалагчдад дахин олзлогдох аюул байсаар байдаг. Яагаад гэвэл хохирогчид нь хүн худалдаалагчдын хувьд эдийн засгийн орлогын эх үүсвэр нөгөөтэйгүүр гэмт хэргийг нь гэрчлэх амьд гэрч юм.

Гэрт нь буцаахын өмнө хохирогчдыг бие сэтгэлийн хувьд тогтворжуулах шаардлагатай. Паспорт бичиг баримтыг нь бүрдүүлж байх явцад хоргодох байр, аюулгүй бараар туслах нь зүйтэй. Хохирогчдыг хамгаалах дэмжих тэднийг нутаг оронд нь аюулгүй буцаахад ТББ, төр, олон улсын байгууллагын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

Гэрт нь буцаасны дараа хохирогчдыг хэвийн амьдралдаа эргэж ороход нь шаардлагатай урт богино хугацааны тусламж хэрэгтэй болдог. Эхний үед эмнэлэг, сэтгэлзүй, хуулийн туслалцаа зайлшгүй шаардагддаг. Цаашид сургах, мэргэжил эзэмшүүлэх, орлого олох үйл ажиллагааны сургалтанд хамруулах нь зүйтэй. Үүнд бас л ТББ, төр, ОУ-ын байгууллагын хамтын ажиллагаа шаардлагатай. Эхний үед хохирогчдыг дахин худалдаалагдахаас хамгаалах, байдлыг нь тогтворжуулах, шинэ амьдралд итгэх итгэлийг нь бий болгох нь юунаас ч чухал.

Хүн худалдаалах гэмт хэргээс хохирсон хүмүүст аюулгүй, журамтай, нэр төрд нь хор учрахааргүй байдлаар нутагтаа буцаж ирэхэд нь туслах амьдралд эргэн хөлөө олоход нь дэмжлэг үзүүлэхэд төр, ТББ-ын хамтын ажиллагаа санаачилга юу юунаас чухал байдаг.

Стратеги

1-р шат: Хоргодох байр

Хүн худалдаалах хэргийн хохирогчдыг хоргодох байранд цагдаагийн ажилтнууд ихэнхидээ хүргэж ирдэг. Эдгээр ажилтнуудад хохирогчийг тогтоох, тэдэнд ямар хэрэгцээ шаардлага байдаг талаар сургалт явуулах хэрэгтэй. Хохирогч хоргодох байранд аюулгүй байх талаар хуулийн ажилтнууд арга хэмжээ авна. Аюулгүй байр, хоргодох байр, хамгаалалт шаардлагатай. Хоргодох байрны ажилтнууд эмнэлэг, хууль, сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх, хохирогчдын нутаг буцаж хэвийн амьдралдаа буцаж орох шаардлагыг ойлгуулж хэлэх чиглэлээр бэлтгэгдсэн байх хэрэгтэй.

2-р шат: Явахын өмнөх үе

Хохирогч явахаар шийдсэн тохиолдолд бичиг баримтыг нь бэлтгэх, аяллын төлөвлөгөө гаргах, дамжин өнгөрөх болон эх орны нь ТББ, ОУБ, төрийн байгууллагат нь мэдээлэх, шаардлагатай бол хамгаалалт гаргаж өгөх нь зүйтэй.

3-р шат: Буцах аялал

Аяллын явцад хил хяналтын болон консулын ажилтнууд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй.

4-р үе: Нутагтаа ирэх / хэвийн амьдралдаа орох

Нутагтаа ирсэн даруй хилийн ажилтнуудад мэдэгдэж хохирогчдыг аюулгүй хоргодох байр, байранд хүргэж өгөх ёстой. Шаардлагатай анхан шатны эмнэлэг, хууль, сэтгэлзүйн тусламж үзүүлэх талаар хоргодох байрны ажилтнууд бүрэн бэлтгэгдсэн байх ёстой. Цаашлаад хохирогчийн байлыг тогтворжуулах хэвийн амьдралдаа эргэн ороход нь туслах бусад ажлууд хийгдэнэ. Эхний үед хохирогчдыг дахин худалдаалагдахаас хамгаалах урьдчилан сэргийлэх ажил явуулах шаардлагатай.

5-р шат: Гэрчийн мэдүүлэг өгөх

Эргэн ирсэн хохирогч гэмт хэрэгтнүүдийн талаар гэрчин мэдүүлэг өгөх боломжтой эсхийг судлах ёстой. Энэ нь хохирогч бүрэн зөвшөөрсөн тохиолдолд аюулгүй байдлыг нь бүрэн хамгаалж байж хийгдэх ёстой.

-Худалдаалагдсан эмэгтэйчүүдийн зан авирт гардаг өөрчлөлт

Доорхи зүйлийг Kvinnoforum байгууллагын Эмэгтэйчүүд охидыг худалдаалахын эсрэг лавламж (1999), -д хүн худалдаалах хэргээс үүдэн эмэгтэйчүүдэд бий болдог нийтлэг хор уршиг-ийн талаар Надежда Костадиновагийн гаргасан жагсаалтаас авав.

  • Айдас

    • Ганцаараа байхаас;

    • Гэтм этгээдтэй дахин дайралдаж түүнд шийтгэгдэхээс;

    • Биеэ үнэлж байсныг нь хүмүүс мэдэхээс;

    • Хууль бус цагаач гэсэн байдлаар шийтгэгдэхээс;

    • өөрийн тогтворгүй байдлаас;

    • БЗХӨ ба ХДХВ/ДОХ-оос;

    • Хар дарсан зүүднээс.

  • Өөрийгөө буруутгах

    • өөрийнхөө тэнэг байсанд болон алдаа хийсэндээ;

    • соёл уламжлалын ёс жаягийг эвдсэндээ;

    • гэр бүлдээ туслах мөнгө олж чадаагүйдээ.

  • Уур

    • Өөртөө ийм зүйл тохиолдох замыг гаргасандаа;

    • хамгаалсангүй гэж бусдад;

    • нийгэмд;

    • амьдрал нь өнгөрлөө гэж.

  • Мэхлэгдсэндээ гутрах

    • Хүний худалдаачидтай уулзуулсан хүмүүст;

    • Бурханд;

    • Төрд;

    • Гэр бүлдээ.


Үл итгэх

    • Хүмүүс болон үйл явдлыг үнэлж цэгнэх чадвартаа s;

    • Эргэн тойрны хүмүүстээ.

  • Арчаагүй байдлаа мэдрэх

    • Өөрийнхөө амьдралыг аваад явж чадаагүйдээ;

    • сайхан амьдрал гэж цаашид ч байхгүй гэж;

    • эм хүн болж төрсөндөө.

  • Цочрол

    • Сааталд орж уйлж ч чадахгүй байх.

  • Хардлага

    • "Ийм юм үнэхээр тохиолдлоо гэж үү?"

    • "Яагаад заавал надад тохиолдсон бэ"

  • Учраа олохгүй болох

    • Нэг газар тогтвортой байж чадахгүй байх;

    • Өдөр сараа алдах;

    • Ой тогтоолт өөрчлөгдөх.

-Хуулийн хамгаалалт

Хүн худалдаалах хэрэг цагаачлалын хууль-ийг зөрчдөг учир очих буюу дамжин өнгөрөх улсын цагдаа цагаачлалын албаны ажилтнууд хохирогчтой харьцах ёстой болно. Үнэндээ гэмт хэрэгтнүүд шийтгэлгүй үлдэж хохирогчид тухайн улсын хил, цагаачлалын хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагддаг. Хүн худалдаалах хэргийн болон бусад хууль бус цагаачлалын хэргийн хохирогчид маш эмзэг байдалд байж цаашид мөлжлөгт орох эрсдэлтэй байдаг. Цагаачлалын хуульд Хүн худалдаалах хэгийн хохирогч ба хууль бус цагаач -ийн талаар тусгайлсан тодорхой заалт оруулж эмэгтэйчүүдийг худалдаалах хэрэгт тусал оролцсон этгээдүүдийг илрүүлэн шийтгэх заалт байх ёстой. Канадын 2001 оны Цагаачлалын ба Дүрвэгчдийн хамгаалах хуульд хүн худалдаалах гэмт хэргийн заалт оруулж гэм буруутай этгээдийг дэд тал нь $1,000,000 –оор торгох буюу бүх насаар нь хорих ял заана гэжээ. Төрийн холбогдох тушаалын албан хаагчид хүн худалдаалах хэргийн хохирогчдыг тогтоох талаар тусгай сургалт-нд хамрагдах ёстой.

Хүн худалдаалахтай тэмцэх олон улсын баримт бичгүүдэд хохирогчийг цагаачлалтай холбогдсон ял шийтгэлээс чөлөөлж ангид нь үзэхийг уриалсан байдаг. Хүнийг, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийг худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнд шийтгэл ногдуулах талаархи НҮБ-ын Протокол-д хохирогчдыг шийтгэлээс чөлөөлөх талаар заалтууд орсон байдаг. Хохирогчийг эх оронд нь буцаахдаа “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсныг нь ухамсарлан үзэж аюулгүй байдлыг ньхангах ёстой” гэжээ. Түүнчилэн тодорхой шалтгаанаас хохирогчийг худалдагдаж очсон тухайн оронд нь түр буюу бүрмөсөн амьдрахаар зөвшөөрөх талаар судалж үзэхийг уриалжээ. “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон байдлаар өөрийн эрхгүй үйлдсэн үйлдлийн нь төлөө дахин хохироохгүй, ичгүүр гутамшигт оруулахгүй, гэмт хэрэгт татан мөрдөх, шийтгэх, хорихгүй” байхыг Брюсселийн тунхаглал-д уриалжээ. 2002 оны 2 сард ЕХ-оос “холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан хүн худалдаалах болон хууль бус цагаачлалын хохирогчдод түр оршин суух зөвшөөрөл олгох тухай” Зөвлөлийн удирдамж гаргах тухай санал боловсруулсан. Хүн худалдаалах хэргийн насанд хүрсэн хохирогчид 3-дагч улсын хууль бус цагаачдад оршин суух зөвшөөрөл бий болгох удирдамж гаргахын тулд энэ саналыг боловсруулсан билээ. Хохирогчид гэмт хэрэгтнүүдийн талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах эсэх тухай шийдвэр гаргах 30 хоногийн хугацаа өгөх ба энэ хугацаанд хохирогч байр, эмнэлэг, сэтгэлзүй болон нийгмийн бусад туслалцаа авах эрхтэй байх юм. Мөн хуулийн байгууллагатай хамтран ажилласан хохирогчид 6 сарын хугацаатай оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг авч үзэхийг уриалсан байна. АНУ-ын Төрийн департаментийн жишиг хууль-д эмэгтэйчүүдийг гэмт хэргийн хохирогч болсонтой холбогдуулан хууль зөрчсөн үйлдлүүдийн нь тухайд хариуцлага хүлээлгэхээс хамгаалах боломжийг эрэлхийлсэн байдаг. Үүнд хохирогч нь "өөрөө гэмт хэргийн шууд золиос болсон учир үүнээс үүдэн гарсан цагаачлалын болон биеэ үнэлэхтэй холбоотой хуулийн зөрчлийн хариуцлагыг хүлээх ёсгүй" гэжээ. “Хүн худалдаалах хэргийг мөрдөх шийтгэхтэй холбогдсон ажиллагаанд туслалцаа үзүүлэхийг зөвшөөрсөн хохирогчдод түр хугацаагаар оршин суух зөвшөөрөл эсвэл мөрдөн байцаалтын хугацаанд тус улсад амвдрах виз олгох ёстой” гэж нэмж дурьджээ. Гэмт хэргийг илрүүлэхэд ийм байдлаар хамтран ажилласан хохирогчийг байнгын оршин суугчийн статустай болгох ёстой юм.

Бельги, Итали, Нидерланд, Испани улсууд хохирогчдын хэвийн амьдралдаа эргэн ороход нь туслах, хохирогчид хэрэг илрүүлэлтэнд хамтран ажиллах бололцоо хангаж өгөх талаар өөр өөрийн хуулийндаа нэмэлт өөрчлөлт хийсэн. Тэнд хохирогч оршин суух зөвшөөрөл авахаас гадна байр, эмнэлгийн тусламжаар хангагдах юм.

АНУ-д Хүн худалдаалах болон хүчирхийллийн хэргийн хохирогчдыг хамгаалах 2000 оны хууль-нд шууд цагаачлах эрхийг олгохгүй боловч хохирогч хэргийг мөрдөн шийдьэрлэх хүртэл тус улсад оршин сууж нийгмийн үйлчилгээ авах эрхтэй визийн 2 шинэ төрлийг бий болгосон. Т ба U төрлийн визний талаар Хүн худалдаалах хэрэг: Хууль ба бодлого хэсгээс үзнэ үү. Хүн худалдаалах хэрэгтэй тэмцэхийн тулд хохирогч эрүүгийн мөрдөн шалгах процесст гэрчээр оролцох ёстой гэдэгтэй хохирогчдын өмгөөлөгчид ч санал нэг байгаа юм. Бүх хохирогч тодорхой хэмжээгээр аюул эрсдэл байх боловч эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа тухайн хохирогчдод нэмэлт хамгаалалт шаардагдаж болох юм. Мөрдөн шалгах болон шүүхийн бүх үе шатанд хохирогч/гэрчийг хамгаалах бүх талын үнэлгээ дүн шинжилгээ арга хэмжээ авах ёстой. Үүнд мэдээж хувь хүний нууц, нэр алдрыг хамгаалах асуудал орно. Заналхийллийн түшнээс хамаараад зарим хохирогч гэрчиг хамгаалах хөтөлбөрт хамрагдаж ч болох юм. Энэ хөтөлбөрт өөр нутагт суулгах, шинэ нэр, бичиг баримт олгох, байр ажил ажлын зөвшөөрөл олгох зэрэг багтдаг. Хүн худалдаалах хэргийн хохирогчдыг оруулахын тулд гэрч хамгаалах хөтөлбөрт хамруулах шалгуур үзүүлэлтүүдийг ч ахин эргэж үзэх шаардлага бий. Бүс нутгийн гэрч хамгаалах хөтөлбөр шаардлагатай байгааг ЕХ-ноос хүлээн зөвшөөрсөн. Гэрч хамгаалах хөтөлбөр нь прокурорын зорилгын дагуу өөрчлөгдөх ёсгүйг эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагууд анхааруулж байгаа юм. Прокурорын сонирхлоос болоод хохирогчийн аюулгүй байдал эрсдэлд учирч болохгүй бөгөөд өөрсдийн аюулгүй байдлын талаар хохирогчид шийдвэр гаргах ёстой. Зарим улсад хуулийн байгууллагатай хамтран ажиллахыг хүсэхгүй байгаа хохирогчид хамгаалалт үйлчилгээ үзүүлдэггүй. Хохирогчид маш их шаардагддаг эдийн засаг, байр, эмнэлгийн үйлчилгээг хохирогчийн мөрдөн байцаалтанд хамтран ажиллахгүй гэснээс үзүүлэхгүй байж болохгүй.

Эмэгтэйчүүдийг худалдах хэргээс урьдчилан сэргийлэх

Хүн худалдаалах хэрэг бол олон талын хандлага шаардагдах ээдрээ төвөгтэй хэрэг. Энэ хэрэгтэй тэмцэх санаачилгууд хууль хяналтын үйл ажиллагаанд өөрчлөлт хийхэд ихэд анхаарч байдаг. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны зөвлөл ” Хүн худалдаалахтай тэмцэх ажил хэрэг гарсны дараа мөрдөн шалгах ажлаар хязгаарлагдах ёсгүй. Энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь төрийн үүрэг "гэжээ. ЕАБХАЗ-ийн Хүн худалдаалахын эсрэг хууль эрхийн лавлагаа.

Урьдчилан сэргийлэх өргөн хүрээтэй арга хэмжээний дотор төрийн ба ТББ-ууд энэ асуудлыг хэрхэх талаар урт ба богино хугацааны үйл ажиллагааны чиглэл гаргах ёстой. Боловсрол, олон нийтийн ухуулан таниулах ажил богино хугацааны үйл ажиллагаанд орж болно. Дунд болон урт хугацаанд хууль тогтоомжид өөрчлөлт хийх, хууль хяналтын байгууллагуудад зориулсан сургалт аргазүйн ажил явуулах, эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн байр суурийг бэхжүүлэх зэрэг асуудлууд орно.

Боловсрол ба нийтэд зориулсан ухуулан таниулах ажил

Боловсрол олон нийтэд зориулсан ухуулга сурталчилгааны хэлбэрээр нийтэд болон энэ гэмт хэрэгт өртөмтгий бүлэг болох эмэгтэйчүүд охидод чиглэж болно. Хэвлэлийн бага хурал, мэдээллийн хэрэгслийн кампанит ажил, төрийн мэдээлэл, мэдээллийн хуудас тараах, баримтат кино, имэйл, интернет гм олон хэлбэрээр мэдээллийг түгээж болно. Ямар хэлбэрээр мэдээлэл түгж байгаа нь гол нь биш гол нь мэдээллийг хүлээн авагчид болон тэдэнд ямар анхааруулга хүргэх вэ гэдэг днь гол юм. Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг АНУ-ын Үндэсний зөвлөлдөх хорооноос эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг устгах чиглэлээр ажилладаг ТББ, иргэд, удирдагчдад зориулсан Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах арга хэрэгсэл гэдэг зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж зөвхөн хүн худалдаалах гэмт хэрэгт чиглэсэн биш боловч олон нийтийн таниулан ойлгуулах ажлын талаар удирдамж болох Э

Сэтгэгдэл:


Бичсэн: Зочин цаг: 12:35, 2010-04-15 | Холбоос | |


devil
Бичсэн: Зочин цаг: 21:15, 2009-02-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)