2008-02-26
Хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ?

Хүн худалдаалах гэмт хэрэг гэдэг нь бэлгийн болон эдийн засгийн хувьд мөржих зорилгоор хүнийг хуувь бусаар худалдаалахын хэлдэг. жилд ойролцоогоор 600000-800000 эрэгтэй эмэгтэй хүн болон хүүхдүүд гадаадад худалдаалагддаг бөгөөд  эдгээрийн 80 хувь нь охид эмэгтэйчүүд, 50 хувь нь хүүхдүүд байдаг байна. жил болгон зуу зуун мянган хүн Азид худалдагддагаас ихэнх нь хүчээр биеэ үнэлж байгаа охид эмэгтэйчүүд байна.

Монголын охид бүсгүйчүүд ч бас өндөр цалин, гадаадад сурах боломж амласан хуурамч зард итгэн, хүчуур биеэ үнэлэн хохирогч болох эрсдэлд байна. Энэ гэмт хэргийн хохирогч болж байгаа охид эмэгтэйчүүд  сэтгэл санаа бие бялдарын маш их хохирол амсч байхад энэ гэмт хэргийг үйлдэгчид жилд ойролцоогоор 9,5 тэр бум долларын ашиг олж байна.

өнөөдөр хүн худалдаалах гэмт хэрэг эрчимтэй тархаж байгаа ба мансууруулах бодис, болон галт зэвсэг хууль бусаар наймаалах үйл ажиллагааны дараа дэлхийд 3-т орж байгаа томоохон хэмжээний гэмт хэрэг юм.

Энэ гэмт хэрэгт хэн өртөх эрсдэлтэй вэ?

  1. чи сайхан ажилтай болж, их мөнгө цуглуулахын хүсч байна уу?
  2. Чи гадагшаа явахын хүсч байна уу?
  3. Чи амьдралаа сайжруулмаар байна уу?                                         Хэрвээ та дээрх гурван асуултын аль нэгэнд нь лтийм гэж хариулж байвал та аль хэдйн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох эрсдэлд орчихсон байна гэсэн үг. ийм л учраас танд энэ асуудал хамаатай байгаа юм. танд энэхүү мэдээлэлийг заавал дуустал нь уншихыг зөвлөж байна.

Хүн худалдаалагч нар нь ихэнх дохиолдолд зуучлагч нараар дамжуулан хохирогч нарыг олдог.

Зуучлагч нар ихэнхдээ хохирогчийн найз нөхөд, хамаатан садан, найз залуу эсвэл бүсгүй, бүр зарм дохиолдолд эжэг эх нь байдаг байна. зуучлагч гэхээр заавал таньж мэдэхгүй хүн, эрүүгийн гэмт хэрэгтэн байх албагүй ба харин таны итгэж болох хүмүүс байдаг. Монголын зуучлагч нарын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг.эдгээр зуучлагч нар сайн ажил, гадаадад суралцуулна, төлбөр гэж санаа зовох зүйлгүй гэх мэт сайн сайхан зүйл амлаж байдаг.

Хохирогчдод юу дохиолддог вэ?

хохирогчид нь хэзээ ч бодож, төсөөлж байгаагүй аймшигтай нөхцөлд ордог бөгөөд хүчирхийлэл, сүрдүүлгйн дор өөрийн бүх эрх мэдлээ аллдан, хүсээгүй ажлаа бусдын дарамтан дор хийдэг.

Сэтгэгдэл:


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 23:14, 2011-01-27 | Холбоос | |


Хүн худалдаалах гэмт хэргийн хор уршгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг бичиж байвал сайн байна. Мөн энэ гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар санал солилцож байя.
Бичсэн: amaahai76 цаг: 21:37, 2010-10-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог