2008-02-26
Эмэгтэйчүүдийг худалдаалах хэргийн нөлөө, уршиг

Жилд 4 сая хүн” худалдаалагдаж байж болзошгүй гэж НҮБ-ын Хүн амын сан үзэж байна. Худалдаалагдсан эмэгтэйчүүд бие сэтгэлийн ноцтой хохирол амсдаг. Бие махбодийн дарамтлалаас үүдэн гэмтэл бэртэл, удаан хугацааны эрүүл мэндийн хохирол үздэг ба зарим хохирогч ХДВ/ДОХ, сүрьеэ гм амь насанд аюултай өвчин халдсан байдаг.

 

Хохирогчид хууль зүйн хувьд ч хойшид уршиг амсдаг. Хил давж ирснийх нь хувьд саатуулан баривчлах хөөн гаргах зэрэг арга хэмжээ авдаг. Мөн худалдагдаж ирсэнээсээ болоод гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээх ч явдал бий.

 

Энэ гэмт хэрэг тухайн хохирогчид шууд тусдаг боловч хор уршиг нь их. Хохирогчдын ирсэн улс оронд соёл, эдийн засгийн гарз хохирол, нигмийн эрүүл мэндийн том асуудлууд бий болж байдаг. Зүүн өмнөд Европын бүс нутгийн хүний худалдааны эсрэг хууль хэрэгжилтэнд зориулсан гарын авлага зохиогч Paul Holmes-оос иш татан хүний худалдааны гэмт хэрэг жил тутам 7 тэрбум ам долллар үйлдвэрлэж байгаа нь хар тамхи ба, зэвсгийн наймааны дараа 3-р байрт орох дэлхийн хамгийн том гэмт хэргийн бизнес юм гэсэн тооцоог НҮБХХ -өөс гаргасан байна. Энэ орлогоо цаашид зохион байгууллалттай гэмт хэргээ санхүүжүүлэхэд зарцуулж байдаг.

      • Эрүүл мэндэд учирдаг хор уршиг

Хүн худалдаалж байгаа үйлдэл ба түүнийг дагаж гардаг хүний эрхийн зөрчил нь хохирогчид маш их уршигтай. Худалдаалагдсан эмэгтэйчүүд бие сэтгэлийн ноцтой хохирол амсдаг. Энэ гэмт хэргээс үүсдэг эрүүл мэндийн хүнд бөгөөд харилцан холбоотой уршиг дагаварын талаар үйлчилгээ үзүүлэгчид мэдэж байх нь зүйтэй.

Хохирогчид бие махбодийн дарамт, гүн ядаргаанд орсон байдаг. Халдалгаас үүдэн яс хугарах, тархи доргих, хөхрөх, түлэгдэх болон бусад хэлбэрийн гэмтлүүд гардаг. Эдгээр гэмтлийн зарим нь эрүүл мэндэд удаан хугацаагаар нөлөөлж, удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагыг бий болгодог. Худалдаалагдсан эмэгтэйчүүд удаан хугацааны турш олон тооны доромж дарамтыг үздэг учир эрүүл мэндэд нь удаан хугацаагаар эрүүдүүлэн тамлагдсан хүнтэй адил хор уршиг үүсдэг.

Бэлгийн хүчирхийлэл бол хохирогчид бие сэтгэлийн нөлөөлөл үүсгэдэг гэмтэл юм. Нэг буюу хэд хэдэн хүн хүн өөр нэг хүний хүсэл зоригийн эсрэг бэлгийн аливаа үйлдэл хийхийг бэлгийн хүчирхийлэл гэнэ. Үүнд олон янзын үйлдэл орж болно. Эмэгтэй хүн хүсээгүй үед биед нь хүрэх, татаж чангаах, аман болон шулуун гэдсээр хурьцах, бэлэг эрхтэнд нь аливаа биетийг оруулах, эсвэл бэлгийн хурьцал үйлдэх зэрэг хүчирхийллийн хохирогч болж болно. Худалдаалагдсан эмэгтэйчүүдийг эрх мэдэлтнээр далайлган, хахуульдан болон хуурч мэхлэн, архи мансууруулах бодис хэрэглэн гм-ээр бэлгийн үйл ажиллагаанд оруулдаг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөний дараа эмэгтэй хүн бие сэтгэлийн шаналал амсаж, гүн гүнзгий стресс хямралд ордог. Бэлгийн хүчирхийлэл эмэгтэй хүний хувьд ямар хор уршиг үзүүлдэг талаар Бэлгийн хүчирхийлэл хэсгээс уншиж болно.

Биеэ үнэлж орлого олдог эмэгтэйчүүд БЗХӨ, HIV/AIDS болон эмэгтэйчүүдийн өвчин эмгэг тусдаг. Бэлгийн үйлчилгээ хийлгэхээр худалдаалагдсан эмэгтэйчүүд ихэнхидээ бэлгэвч хэрэглэх эрхгүй буюу олддоггүй бөгөөд тэднийг зөвхөн хааяа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлдэг. Тийм эмэгтэйчүүдэд хүсээгүй жирэмслэлт, зулбалт тохиолдож байдаг. Биеэ үнэлдэг эмэгтэйчүүдэд үр хөндүүлэх, пахин жирэмслэхээргйү болох, үргүйдэх зэрэг өвчин ихээр тохиолдоно.

Бие махбодь бэлгийн гутамшиг доромжлол нь явсаар өөрийгөө гэм буруутай мэт бодох, гэмтлийн дараахь стресс, хямрал, уур уцаартай болох, архи мансуурлын хамаарал үүсэх, хоолноос гарах зэрэг сэтгэцийн гүнзгий хүнд өвчлөлүүдэд хүргэдэг. Зарим тохиолдолд сэтгэлийн хүнд дарамт нь тэднийг өөрийгөө эрэмдэглэх, амиа хорлоход хүргэдэг. Хохирогчдод зайлшгүй эмнэлгийн тусламжийн болгон сэтгэл зүйн халамжийн үйлчилгээг ч үзүүлэх шаардлагатай.

Kvinnoforum байгууллагын Эмэгтэйчүүд охидыг худалдаалахын эсрэг лавламж (1999), -д хүн худалдаалах хэргээс үүдэн эмэгтэйчүүдэд бий болдог нийтлэг хор уршиг-ийн жагсаалтыг гаргаж, хохирогчдод үзүүлбэл зохих ерөнхий сэтгэлзүйн дэмжлэгийн талаар бичжээ. Энэ жагсаалтыг Болгарын Animus Association ТББ-ын сэтгэлзүйч эмч Надежда Костадинова гаргасан. “Өөрсдийн зовлонг эмчдээ уудлан ярьж гаргаж байхын тулд эмэгтэйчүүдэд зохистой орчин шаардлагатай….Эмэгтэйчүүдийн яриаг сонсож эмчилгээний чиглэлийг тогтоох нь эмчийн үүрэг. Эмч эмэгтэйчүүдийг хөлөө олж амьдрах итгэлийг нь төрүүлж, тийм хэцүү хатуу зүйлийг даваад гарсан чадалтай болохоор цаашид сайхан амьдрах чадвартай шүү гэдгий нь сануулж өгөх ёстой" гэж Костадинова эмч бичжээ.

Хүн худалдаалах хэргийн хохирогчдод туслалцаа үзүүлдэг эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагууд, ийм гэмт хэргийн хохирогч эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн дарамтаас үүдэн “Стокхольмын синдром” гэдэг үзэгдэл илэрдэг болохыг тогтоожээ. Энэ нь хүний эрхэнд байгаа хүн цаад хүнээсээ сэтгэл зүйн хувьд хүлээтэй болох үзэгдэл юм. Шинжээчдийн үзсэнээр 4 гол нөхцөл байдлаас үүдэн ийм зүйл гардаг.:  

  • Синдром. Хүн, нөгөө хүнийг алахаар заналхийлэх, зналхийллээ биелүүлэх чадалтай юм байна гэж ойлгогдох.

  • Нөгөө хүн нөхцөл байдлаас зугтаж зайлж чадахгүй бөгөөд иймд амьдрал нь заналхийлэгчээс хамаарах юм байна гэж итгэх.

  • Заналхийлэлд буй хүн бусдаас тусгаарлагдмал байдалд байх учир тухайн хүний хувьд ганц сонголт бол заналхийлэгч этгээд болж хувирах.

  • Заналхийлэгч этгээд нь заналд буй хүндээ заримдаа сайхан сэтгэлээр хандаж буй юм шиг ойлгогдох.

Зодуулсан эмэгтэйчүүдэд тусалдаг эмэгтэйчүүд (Jeri Martinez, Гэр бүл дэх хүчирхийлэлтэй тэмцэх сургалт, 1991 оны 11 сар).

Барьцаанд байгаа хүмүүст тохиолддог энэ синдром гэр бүл дэх хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод ч тохиолддог ажээ. Хүн худалдаалах хэргийн хохирогчид өөрсдийн арчаагүй байдал, аюул занал, гуташигтай эвлэрч худалдаалагчидтай сэтгэлзүйн ийм харьцаанд ордог юм байна. Тэгснээр тэд өөрсдөө худалдаалагчидтай хамтран ажиллаж, бусад хохирогчдыг хянах, тэр ч бүү хэл эмэгтэйчүүдийг олж элсүүлэх зэргээр хэрэгт татагдан ордог байна.

Иймд үйлчилгээ үзүүлэгчид ч хууль хяналтынхан ч энэ үзэгдлийг ойлгож байх ёстой. Ийм эмэгтэйчүүд бусад хохирогчидтой адил үйлчилгээ дэмжлэг авах ёстой юм байна гэдэг нь даруй мэдэгдэхгүй байж болно.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог