2008-02-26
Хүн худалдаалдаг чиглэлүүд

Уг хэргийн үндэстэн дамнасан шинж чанараас шалтгаалж тодорхой түвшинд энэ хэргийн нөлөөлөл орон бүхэнд байдаг. Хүн худалдаалах хэргийн талаар судалдаг байгууллагууд улс орнуудыг чиглэлийн нь хувьд “гарах”, “дамжин өнгөрөх” ба “очих” улс гэж ангилдаг. Өөрөөр хэлбэл хохирогчийн эх орон буюу худалдаачид хохирогчийг элсүүлж авдаг улсыг гарах буюу эс үүсвэр улс гэж нэрлэдэг. Худалдаачид ихэвчилэн эмэгтэйчүүдийг завсрын нэг улс оронд тодорхой хугацаагаар байлгаж тэнд хүчээр ажиллуулдаг. Тийм улсыг дамжин өнгөрөх улс гэнэ. Худалдаачид дамжин өнгөрөх улс орныг газарзүйн байрлалаас нь (очих улсын хилийн ойр юм уу, том боомттой), хил хамгаалалтын ажил сул , ажилтнууд нь авилгад идүүлсэн буюу гэмт хэрэгтний сүлбээтэн болсон зэрэг үндэслэлүүдээр сонгон авдаг. Дамжин өнгөрөх улсууд очих улсад нэвтрэх бололцоотой улс байдаг. Худалдааны хохирогчдыг хүлээн авч байгаа улсыг очих улс гэнэ. Очих улс нь арилжааны секс үйлдвэрлэл бүхий ерөнхийдөө эдийн засгийн хувьд хөгжсөн улс орон байдаг.

Британий дотоод явдлын яамнаас гарах, дамжин өнгөрөх, очих улсуудын талаар: "Эмэгтэйчүүдийг ажиллуулах хэрэгцээ бүхий секс үйлдвэрлэл явагддаг орон руу худалддаг ба секс үйлдвэрлэл бараг байхгүй орноос эмэгтэйчүүдийг худалдан гаргадаг. Хохирогчдыг ихэвчилэн нэг буюу хэд хэдэн завсрын улс орноор дамжуулан худалддаг. "гэж тайлбарласан байдаг. Худалдааг зогсоох: Британи улсад эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах хэргийн хэмжээ ба энэ хэргийн эсрэг арга хэмжээг судласан байдал, 2000, Liz Kelly ба Linda Regan.

Ингэж ангилах ч бас хэцүү байдаг, учир нь олон улс орон хэд хэдэн ангилалд нь орох боломжтой бөгөөд тэдгээр улсууд дамжин өнгөрөх улс болоод зогсохгүй очих улс ч болж болдог. АНУ-ын Жон Хопкинсын ИС-ын Олон улсын судалгааны сургуульд байдаг Хамгаалах төсөл хэмээх хүний эрхийн хуулийн судалгааны байгууллага дэлхийн улс орнуудын хооронд хийгдэж байгаа хүн худалдаалах хэргийн гарах, дамжин өнгөрөх, очих зам хэд хэдэн чиглэлийг үзүүлсэн зураг зохиосон байна.

Гарах, дамжин өнгөрөх, очих улсууд хамтран ажиллаж хүн худалдаалах явдалтай тэмцэх хамтын стратегийг боловсруулан хэрэгжүүлэх нь тун чухал. АНУ-ын Төрийн департаментийн Хүн худалдаалах хэргийн талаар 2002 оны тайлан-д "Хүн худалдаалах хэргийг зогсоохын тулд очих улсууд, дамжин өнгөрөх ба гарах улсуудтай хамтран ажиллах, гарах орнууд энэ хэргээс урьдчилан сэргийлээд зогсохгүй хохирогчдыг буцаж эх орондоо ирээд хөлөө олоход нь тусалж ажиллах ёстой” гэж дурьдсан байна.

Хэнийг худалддаг вэ?

Бэлгийн мөлжлөг ба хүчээр ажиллуулах зорилгоор эмэгтэйчүүд, хүүхэд, эрчүүдийг дэлхий даяар худалдаалж байна. Олон улс нийгэмд эмэгтэйчүүд охидын амь амьдралыг эрчүүд хөвгүүдийнхээс дор үнэлж үздэг учир эмэгтэйчүүд энэ хэрэгт илүү өртөмтгий байна. Түүний дээрээс өнчин хүүхдүүдийн тоо ихэсч (иргэний дайн ХДХВ/ДОХ-оос үүдэн) хүүхэд толгойлсон өрхийн тоо нэмэгдэж байна. Тэдгээр нь хүний худалдаачны золиос болох эрхдэл их байна.

Эмэгтэйчүүдийг худалдагч, гэрийн үйлчлэгч, хүүхэд харагч, зөөгч болгоно гэж итгүүлээд дараа нь хүчээр биеийг нь үнэлүүлдэг. Тэдний баримт бичгийг хураан авах ба дийлж давшгүй өрөнд оруулдаг. Шоронд орох, тухайн улсаас хөөгдөн гарахаас айхын эрхэнд тэдгээр эмэгтэйчүүд зохих байгуулагад хандаж чаддаггүй. Түүн дээр худалдагдан хохирогчид гэр бүлээсээ хол тэднийг дэмижх туслах хүн байхгүй? Тухайн орны хэл соёлыг мэдэхгүй учир бүрэн тусгаарлагдмал байдалд байдаг.

Хүн худалдаачид хохирогчдоо зарлал гарган олж авах эсвэл аялал жуулчлалын, загварын, гэр бүл зуучлалын агетлагийн нэрэн дор урхидан авч худалдаалах ажилдаа оруулж байдаг. Хүний худалдаачин нь нутагтаа нэр хүндтэй бөгөөд гадаадад явсан үр хүүхэд нь сайн сайхан яваа гэж гэр бүлийнхэнд нь итгүүлж үнэмшүүлж чаддаг ч хүн байж болох юм. Түүнчилэн худалдаачид хүнийг хулгайлах, хүчээр авч явах аргыг ч хэрэглэдэг. АНУ-ын Төрийн департаментийн Хүн худалдаалах хэргийн талаар тайлан, Хүн худалдаалах хэргийг хянах, тэмцэх алба, 2003-6-11.

Хүн худалдаалах гэмт хэрэг-хүний эрхийн зөрчил


"Хүний эрхийн зөрчил хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан, бас үр дагавар нь болж байдаг. Иймд хүний бүр эрхийг хамгаалах ажлыг хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх түүнийг устгах ажлын гол төвд нь тавих ёстой". Эдийн засаг нийгмийн зөвлөл дэх ХЭДК-ын Хүний эрх ба хүн худалдаалах хэргийн талаар зөвлөмж болгож буй зарчим удирдамж(E/2002/68/Add.1), 2002-5-20. Хүн худалдаалах хэрэг нь Хүнийг, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийг худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнд шийтгэл ногдуулах талаархи НҮБ-ын Протокол гм олон улсын баримт бичгийн тухайлсан заалтыг зөрчөөд зогсохгүй Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүү шүүлт болон харгис, хүнлэг бус, гутаан доромжилсон харьцаа болон шийтгэлийн бусад хэлбэрийн эсрэг конвенц, Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхлыг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц зэрэг хүний эрхийн ерөнхий хэм хэжээг ч зөрчиж байгаа болно. Түүнчилэн Тусгай судлаачийн тэмдэглэснээр хүн худалдаалах хэрэг нь Ромын олон улсын эрүүгийн шүүх-д үзсэнээр хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг ба зарим тохиолдолд цэргийн гэмт хэрэг хэмээн шийдвэрлэгдэх боломжтой юм.

Хүн худалдаалагчид эмэгтэйчүүдийг элсүүлэхдээ явах бичиг баримт, замын зардал, ажил эрхлэлтийн зөвшөөрөл зэрэг зардал гарна шүү гэж хэлдэг. Очих газраа очсоны дараа эмэгтэйчүүдийг эдгээр өрөндөө барьцаалж өрийн боол болгодог. Олон тохиолдолд тэднийг бэлгийн зарцлалд оруулдаг. Тэднийг өрөө, байр, янхны газар түгжиж, гарах газар холбоо барих аргагүй байдалд оруулдаг. Хэрвээ биеэ үнэлэхийг эсэргүүцвэл, худалдаачид эмэгтэйг унд хоолыг нь өгөхгүй байх буюу зодож эсвэл хүчинддэг. Тэр ч байтугай бусдыг нь айлгаж эрхшээлдээ оруулахын тулд хэн нэгийг нь алсан тохиолдол ч байдгийг судалгаа харуулж байна.

Хүн худалдаалах явцад хүний эрхийн олон зөрчил гадгийг эрдэмтэн судлаачид тогтоосон юм. Жишээ нь ийм гэмт хэргийн явцад хувийн эрх чөлөө бие даасан байдлын эрх, бие махбодийн хувьд цэвэр ариун байх эрх, хөдөлгөөн өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, эрүү шүүлт болон харгис хүнлэг бус харьцаанаас ангид байх эрх, ялгаварлан гадуурхлаас ангид байх эрх, хүчээр хөдөлмөрлүүлэх боолчлолооё ангид байх эрх зэрэг иргэний болон улс төрийн олон эрх зөрчигдөж байдаг. Хүн худалдаалах нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, чөлөөтэй боловсрол мэдээлэл авах, ажлын тааламжтай орчинд ажиллах, цалин хөлсөө шударгаар авах болон зохистой цагаар ажиллах зэрэг нийгэм, соёл, эдийн засгийн эрхүүдийг зөрчиж байдаг.

Эмэгтэйчүүдийг худалдаалах хэрэг нь эмэгтэйчүүдийн хүний эрхийг зөрчиж байгаа асуудал. Гэхдээ эмэгтэйчүүдийн худалдаалагдах явдлаас хамгаалах хууль тогтоомж өөрөө эмэгтэй хүний эрхийг зөрчихөөргүй байх ёстой. Тусгай судлаач Сигма Худа 2005 оны тайлан-даа “хүний эрхийн асарих зөрчлийг агуулсан энэ гэмт хэргийг голдуу “хууль журмыг” зөрчсөн асуудал гэж үзсээр байгаа бөгөөд худалдаалагдсанаас хохирогчдыг “эрүүгийн гэмт хэргийн хохирогч гэхээс нь илүү хууль бусаар хил нэвтэрч орж ирсэн, бичиг баримтгүй ажилчид, хууль бус цагаачид гэж үзэн эрүүгийн хариуцлагад татах, мөрдөн шалгах зэргээр “давхар хохироох” явдал их байна гэжээ.

Тусгай судлаачийн 2003 оны тайлан-д зарим улс орон хүн худалдаалахын эсрэг хууль гаргахдаа гадаад улсад явж байгаа болон паспорт авахыг хүссэн эмэгтэйчүүд гэр бүлийн эрэгтэй гишүүнээс зөвшөөрөл авсан байхыг шаардах зэргээр чөлөөтэй шилжин явах эрхийг нь хязгаарласан заалт оруулсан байна гэжээ. Иймд улс орнууд Зөвлөмж болгож буй зарчим удирдамжийг сахихыг Тусгай судлаач санал болгосон байна. Эдгээр удирдамжинд улс орнуудад “хүн худалдаалахын эсрэг хууль, бодлого, хөтөлбөр, арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хааж боогдуулахгүй байх талаар хяналт тавих механизмыг бүрдүүлэх”-ийг зөвлөсөн юм.

Холбогдох асуудлууд

Эмэгтэйчүүдийг худалдаалах явдал хир нийтлэг байдаг вэ?

Хүн, ялангуяа эмэгтэйчүүд хүүхэд худалдаалах явдал бараг улс орон бүрт гарч байна. Энэ асуудал сүүлийн жилүүдэд өсч ирлээ.

Энэ хэрэг нуугдмал явагддаг учир эмэгтэйчүүдийнг худалдаалах хэргийг жинхэнэ далайц ямар хэмжээтэй байгааг яг хэлэхэд хэцүү. Эмэгтэйчүүдийн эсрэг бусад хэлбэрийн хүчирхийллийн адилаар, хохирогчид энэ хэргийн талаар мэдээлэх, хохирсноо нийтэд мэдэгдэх дургүй байдаг. Нөгөө талаар хэвлэл мэдээллээр тухайн бүх нутаг улс оронд бэлгийн ажил үйлчилгээ хийлгэх зорилгоор хичнээн эмэгтэйчүүдийг худалдаалан оруулж байгааг байнга мэдээлдэг. Маш олон янзын тоо баримт байдаг ч ихэнхи нь найдвартай эх үүсвэрээс аваагүй нягталж шалгасан тоо биш байдаг. Цаашлаад статистик тоо гаргаж байгаа арга барил нь өөр өөр байх, худалдаалагдсан хүний тоо байхаас биш хүйсээр нь ялгаж заагаагүй байх зэрэг бэрхшээл бий.

АНУ-ын Төрийн департаментийн Хүн худалдаалах хэргийн талаар 2003 оны тайлан-д олон улсын хил дамжин жилд 800,000-аас 900,000 хүн худалдаалагдаж байдаг гэсэн. Энэ тайланд мөн дэлхий дээр сая сая хүн хүчинд автан ажиллаж бэлгийн мөлжлөгт амьдардаг гэж тэмдэглэсэн. НҮБ-ын Хүн амын сан-гаас “уг хэргийн нарийн төвөгтэй байдлаас болоод хүн худалдаалах гэмт хэргийн талаар статистик нарийн тодорхой гарах боломжгүй байна. Гэхдээ жилд олон улсын хил дамнуулан жилд 700000-2 сая эмэгтэй худалдаалж байна гэсэн багцаа тооцоог гаргаж болно. Хэрвээ дотооддоо хүн худалдаалж байгааг нэмэх юм бол энэ тоо жилд даруй 4 сая хүрнэ” гэж тэмдэглэсэн байна.

Эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах хэрэг ТЗЕ болон ТУХН-ийн орнуудад маш их гарч байна. Эмэгтэйчүүдийн ядуурал, боломжоор дутуу байдал, мөн хил хязгаар нээлттэй болсон зэрэг нь эдгээр улсуудаас баруун Европын орнууд руу эмэгтэйчүүдийг худалдаалах урсгалыг нэмэгдүүлж байна. 1998 онд Украины засгийн газрын гаргасан тооцоогоор өмнөх 10 жилд нийт 400000 эмэгтэй тус улсаас худалдаалагдан гарсан байна. Харин Украины ТББ-ууд судлаачид энэ тоо үнэн хэрэг дээрээ илүү өндөр байх ёстой гэж үздэг. Астра сүлжээ, Төв Зүүн Европ дахь бэлгийн болон нөхөн үржихүйн эрх ба эрүүл мэнд (2003).

Эмэгтэйчүүдийг худалдаалагдахад нөлөөлдөг хүчин зүйлүүд

Энэ гэмт хэрэгт нөлөөлж буй олон хүчин зүйлийг эмэгтэйчүүд ихээр ядуурч байгаа “нийлүүлэлтийн тал”-ын хүчин зүйл, очих улсын хилийн хяналт сул байдаг “хэрэглээний тал”-ын хүчин зүйл гэж заримдаа ангилж үздэг. Ихэнхидээ эдгээр олон хүчин зүйл нийлээд эмэгтэйчүүд охидыг мөлжлөг хүний худалдааны золиос болгож байгаа юм. Тэгэхээр энэ гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд эдгээр олон хүчин зүйлийг харгалзан үзсэн үр нөлөөтэй стратегийг боловсруулах нь чухал.

Ийм дүн шинжилгээ нь хүний худалдааны нарийн төвөгтэй шинж чанарыг тайлбарлахад тустай байхын хажуугаар энэ гэмт хэрэгт нөлөөж байгаа хүчин зүйлүүд нь өөр хоорондоо харилцан хамаарал, холбоотой байна. Зэвсэгт мөргөлдөөн бол “хэрэглээ” “нийлүүлэлт”-ийн аль ч хүчин зүйлд орохгүй хирнээ зарим бүс нутгийн хувьд энэ гэмт хэрэгт түлхэж байгаа томоохон хүчин зүйл байдаг. Дотоодын мөргөлдөөнөөс хүмүүс дайжин эх орноосоо гарч байгаа нь хүн худалдаалах нөхцөлийг бүрдүүлж байгаа хүчин зүйл. Түүний зэрэгцээ аль нэг бүс нутагт цэргийн албанхаагчид олноор байрлаж байгаа нь гаднаас тус бүс нутаг руу эмэгтэйчүүдийг худадаалах “хэрэглээ”-ний хүчин зүйл болох жишээтэй.

  • Эдийн засгийн хүчин зүйл

Үндсэндээ, эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэргийн үндэс бол эмэгтэйчүүдийн эрх тэгш бус эдийн засгийн байр суурь юм. Дэлхийн ядуучуудын дийлэнхи нь эмэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүдийн тоонд харьцуулахад ядууралд амьдарч байгаа эмэгтэйчүүдийн тоо харьцангуй их өсч байна. Эмэгтэйчүүд үр хүүхдээ асрах гэж эдийн засгийн нэмэгдэл ачаа үүрдэг. Эмэгтэйчүүдийн боловсрох, хөдөлмөр эрхлэх боломжийг нь хязгаарласан ялгаварлал их байна. Ажил эрхлэлтийн хувь д л гэхэд эмэгтэйчүүдийг сүүлд нь ажилд аваад эхэнд нь халдаг. Эмэгтэйчүүд ажлын байран дахь бэлгийн халдлага-д өртөж байдаг. Ийм байдлаас болоод олон эмэгтэйчүүд гадаадад гарч ажиллах юмсан гэж хүсдэг нь тэднийг хүн худалдаалагчдын зууш болгож байна.

Эдийн засгийн шилжилтийн үедээ байгаа орны эмэгтэйчүүдийн эдийн засгийн байдал бүр ч хэцүү байна. Төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжилт хийж байгаа Төв, Зүүн Европ болон ТУХН-ийн орнуудад эдийн засаг улс төрийн асар их шилжилтүүд явагдаж байна. Энэ бус нутагт тухайн улс орон бүр өөр өөр бэрхшээл туулж байхад эмэгтэйчүүдийг ажилгүйдэл, урьдын нийгмийн үед байсан нийгмийн халамжийн арга хэмжээ алга болсон байдал хүндээр нэрвэж байна. Хуучин ЗХУ-ын орнуудын олон эмэгтэйчүүдийн хувьд энэ шилжилт эдийн засгийн хувьд урьдын байснаас улам хараат байдалд оруулсан.

Улс орны дотоодын болон улс хоорондын эдийн засгийн тэгш бус байдал нь хүний худалдаанд нэмэр болж байгаа хүчин зүйл болно. Хүн худалдаалах явдал орлого багатай улсаас, хямд бөгөөд дорд ажил хийлгэх хэрэгцээ байдаг орлого өндөр улсууд руу чиглэж байна. Хүний худалдаачид орон нутагтаа эдийн засгийн хувьд ядуу дорой эмэгтэйчүүд охидыг бай болгон тэднийг арижааны секс үйлдвэрлэл хөгжсөн чинээлэг улс орон
Сэтгэгдэл:


өөр илүү мэдээлэл байгаа юу сүүлийн үеийн энэ баримтууд их эмгэнэлтэй юм. төрөөс ямар арга хэмжээ авч болох талаар бичвэл цогц мэдээ болно
Бичсэн: Зочин цаг: 11:13, 2010-10-06 | Холбоос | |


гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах
Бичсэн: Зочин цаг: 18:56, 2009-12-24 | Холбоос | |


гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү







































































































































































Бичсэн: Зочин цаг: 22:06, 2009-12-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог