2008-02-26
Хүн худалдаалах хэргийг хууль бус цагаачлалаас ялгаж үзэх нь

Хүн нэг орноос нөгөө улс руу эсвэл нэг улсын дотор хууль ёсоор болон бусаар нүүх, цагаачлах асуудал гардаг. Хүн худалдаалах хэргийг хууль бус цагаачлал, хилээр хууль бусаар нэвтрэх хэргээс ялгаж салгах нь зүйтэй. Хууль бус цагаачлал, хууль бусаар хил нэвтрэх зэрэг элемент хүн худалдаалах хэрэгт байдаг ч тухайн хүн өөрийн дураар явж уу эсвэл хүчинд аватаж уу гэдэг асуудал нь хүн худалдаалах хэргээс бусад хууль бус үйл ажиллагааг ялгаж салгах гол үзүүлэлт юм. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тааархи тусгай судлаачийн 2000 оны тайлан-д:

Хүн өөрөө сайн дураараа зөвшөөрсөнэсэх нь хүн худалдаалах хэргийг хууль бус цагаачлал зэрэг бусад хэргээс ялгаж өгч байгаа зүйл. Хүн худалдаалах явдал нь хууль бус зүйл байхад хууль бус цагаачлалын тохиолдол бүр нь хүний худалдаа байх албагүй. Иймд хүн худалдаалах болон хууль бус цагаачлалын асуудлыг нэг адилаар ойлгож болохгүй. Гол ялгаж байгаа зүйл нь зөвшөөрлийн асуудал юм. Зөвшөөрсөн эсвэл хүчинд автсан гэдэг нь л хүн худалдаалах хэргийг тодорхойлох гол үндэслэл гэдгийг Хүнийг, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийг худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнд шийтгэл ногдуулах талаархи НҮБ-ын Протокол-д тодорхойлсон. Үүнд: " хүч хэрэглэсэн бол зөвшөөрсөн тухай асуудал байж болохгүй” гэжээ. Тээвэрлэх, очиж буй улсдаа очихдоо хүч хэрэглэсэн гэдэг нь хүн худалдаалах хэргийг бусад хууль бус үйл ажиллагаанаас ялгаж өгч байгаа зүйл гэж Тусгай судлаачийн 2000 оны тайланд тэмдэглэжээ.

Хүн худалдаалах гэмт хэргийн үйлдэл дотор олон улсын болон үндэсний хуулийг зөрчсөн олон үйлдэл багтдаг ч гагц хүчээр тээвэрлэж, очсон хойноо хүч хэрэглэн ажил гүйцэтгүүлж байдаг хоёр үйлдлийн нийлмэл байдал нь хүн худалдаалах хэргийг бусад хэрэг зөрчлөөс ялгаж өгөх тодорхой зүйл болно. Ийм учир шалтгааныг авч үзэхгүй бол, хүн худалдаалах хэрэг дотор нь багтаж байдаг олон бүрдэл хэсгээс үндсэн ялгаатай боловч, энэ төрлийн гэмт хэргийг хууль бусаар хил давах, бусдыг хүчээх ажиллуулах, боолчлох зэрэг тус тусдаа хэргүүдээс хууль зүйн хувьд ялгаж салгаж авч үзэхэд бэрхтэй болох билээ. Худалдаалагдсан хүмүүсийг тээвэрлэх нь тухайн гэмт хэргийн эцсийн зорилготой салшгүй холбоотой. Энэ гэмт хэрэг дэх олж элсүүлэх, тээвэрлэх зэрэг бүрдэл хэсгүүд нь хүчээр тээвэрлэгдэж яваа хохирогчийг нэмж хүчээр ажиллуулах боолчлох эцсийн зорилго руу чиглэгдэж байдаг.

ЕХ-ны баримт бичгүүдэд хил давуулан хууль бус наймаа хийхийг хүн худалдаалахаас ялгаж үзэх талаар тэмдэглэсэн байна. 2002 ЕХ-ны ЕХ-нд хууль бус цагаачлал, хүн худалдаалах хэрэгтэй тэмцэх цогц төлөвлөгөөний талаархи санал-д “”хилийн хууль бус наймаа” ба “хүн худалдаалах” хэрэг ихэнхидээ ижил утгаар хэрэглэгдэж байгаа бөгөөд үндсэндээ өөр хоёр хэргийг ялгаж зөв зүйтэй тодорхойлолт хийх шаардлагатай” гэжээ. Уг саналд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын конвенц түүний дагалдах Протоколуудад агуулагдсан тодорхойлолтуудын талаар:

Хил хууль бусаар давах буюу хил хууль бусаар давахад туслахыг хилийн хууль бус наймаа гэж үзэхийг эдгээр тодорхойлолтуудад зааж өгчээ. Тэгэхээр хилийн хууль бус наймаа нь үргэлж үндэстэн дамнасан шинжийг агуулж байдаг. Хүн худалдаалах хэргийн үндсэн элемент нь мөлжлөгийн зорилго байдаг учир хилийн хууль бус наймаа нь заавал хүн худалдаалах хэрэг байх албагүй. Хохирогч тухайн очих газраа хэрхэн хүрэх, хаана мөлжлөг хийх зэрэг нь гол бус харин хүнийг мөлжлөгт оруулах зорилго нь хүн худалдаалах хэргийн гол утга учир юм. Иймд тухайн хүн хаагуур ч, хууль ёсоор ба бусаар хил нэвтрэх бай очих газраа очиж ажиллаж эхлэх нь л гол нь байдаг. Хууль бус цагаачлал хүн худалдаалах хэлбэртэй байж болно. Гэхдээ энэ хэрэг нилээн өргөн цар хүрээтэй бөгөөд хууль бусаар өөр оронд нэвтэрч тэнд орогнох асуудалтай илүү холбогдоно.

Хүн худалдаалах болон цагаачлалын асуудал тус тусдаа ялгаатай боловч хуульчид болон хууль хяналтын байгууллагын ажилтнууд энэ хоёр хэргийн хоорондын холбоотой талыг ойлгож байх ёстой. Цагаачлахыг хүссэн болон өөр улсад дөнгөж цагаачилж ирээд байгаа хүмүүс хүний худалдаачдын зууш болох нь элбэг. Өөрийн хүслээр цагаачилъя гэж хүссэн эмэгтэй хил давуулж өгөх хүнээс хамааралтай байдалд орж тэгснээрээ хүний худалдааны хохирогч болчих нь бий. Иймд хил хяналтын ажилтнууд хүн худалдаалах хэргийн талаар сургагдсан байх шаардлагатай. Ийм сургалтын дүнд хилийн цэргийнхэн хүний худалдааны хохирогчдыг илрүүлж тэдэнд туслах үйл ажиллагааг явуулахад тустай. Тэгэхээр олон улсын болон үндэсний хууль тогтоомж хууль бус цагаачлал ба хүн худалдаалах хэгүүдийн ялгааг тодорхой зааж өгөх нь маш чухал. “Зарим улс орны засгийн газар хууль бус цагаачлал, түүний дотроос биеэ үнэлэх зорилгоор хууль бусаар цагаачлах явдлыг эмэгтэйчүүдийг худалдаалах хэрэгтэй эн тэнцүүлэн үздэг нь зүйтэй бус” гэдгийг Тусгай судлаач тэмдэглэсэн байна. Ингэснээрээ эмэгтэйчүүд хүн худалдаалах хэргээс өмгөөлүүлж хамгаалуулахаар хуулийн байгууллагад хандах явдалд саад болж болзошгүй. Хүн худалдаалах хэргийн хохирогчид мөрдөгдөн шалгагдах, тухайн улсаас хөөгдөн гарахаас айж төрийн байгууллагуудад хандах хүсэлгүй байдаг байж ч болох юм. Хүн худалдаалах хэргийн хохирогчдыг хуулиар хамгаалах талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хуулийн хамгаалалт ба Хохирогчдод үзүүлэх хамгаалалт, дэмжлэг, туслалцаа хэсгээс авна уу.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог