2008-02-26
Хүн худалдаалах хэрэг ба арилжааны сексийн үйлчилгээ:
Эмэгтэйчүүд хүүхдүүдийг хүчээх ажиллуулах, сексийн үйлчилгээнд оруулах зорилгоор худалдаалдаг. Арилжааны сексийн үйлдвэрлэл нь маш олон хэлбэртэй бөгөөд биеэ үнэлэх явдал болон сексийн зорилгоор хүн худалдаалах асуудлууд хоорондоо маш адармаатай нарийн холбоотой. Арилжааны секс үйлчилгээний зорилгоор худалдаалахын тулд зарим эмэгтэйчүүдийг хуурч мэхлэх, хүчээр түрэмгийлэх, мансууруулах бодис хэрэглэх, хулгайлах хэрэг гардаг. Ийм эмэгтэйчүүд өмнө нь хэзээ ч биеэ үнэлж байгаагүй бөгөөд хүчээр хүнд үйлчлэх хүртлээ юу болоод байгаагийн учрыг олохгүй явдаг. Тэднийг стрип клубүүдэд зөөгч бүжигчин болгохоор эхэндээ худалдаалан гаргаад дараа нь хүчээр биеийг нь үнэлүүлэх нөхцөлд оруулдаг. Зарим эмэгтэйчүүдийг шууд янхны газар худалддаг. Тэнд тэднийг хүсэл зоригийн нь эсрэг барьж, дарамтлан заналхийлж байдаг.

Эмэгтэйчүүд ямар замаар худалдаалагдсан ба биеэ үнэлэх болсоноос үл хамааран тэднийг аймшигт нөхцөлд хүчээр ажиллуулж байгаа нь тэдний хүний үндсэн эрх-ийг зөрчиж байгаа хэрэг. Олон эмэгтэйчүүд охидууд тухайн орны хэл, ёс заншлыг мэдэхгүй учир янхны газрын эзэд тэдний гар хөл болоочдын бүрэн эрхшээлд байдаг. Түүнчилэн хил гарах бичиг баримтгүй учраас ихэнхидээ тэндээ ямар ч аргагүй байдалд байдаг. Худалдаачид өөрийг нь болон гэр бүлд нь гэм хор учруулах, биеийн болон бэлгийн хүчирхийлэл хийх, шоронд оруулахаар айлган сүрдүүлж эмэгтэйчүүдийг эрхшээлдээ барьж байдаг. Худалдагдсан байдлаас цөөхөн эмэгтэйчүүд амжилттай оргон зугтаж чаддаг. Орголоо ч эргээд худалдаачиддаа баригдвал шийтгэл хүлээж хүнд гэмтэл авах тэр бүү хэл нас барах ч тохиолдол гардаг.

Эмэгтэйчүүд охидыг интернет порнографийн зорилгоор худалдах явдал ч бий. Гэрлэхэд зуучлах зэрэг гаднаас нь харахад хууль ёсны юм шиг байгууллага үнэндээ нөхөр олж өгөх нэрээр зарцлуулах зорилгоор зарж байдаг. Харийн оронд гэр бүл болж нөхөр дээрээ очих нь гэж явсан эмэгтэйчүүд очоод хүчинд автан биеэ үнэлэх явдал бий. “Интернет нь дэлхий даяар эмэгтэйчүүд хүүхдүүдийг худалдаалах бэлгийн мөлжлөгийг дэмжих өргөн эх үүсвэр. Мэдээллийн өргөн хурдны замыг эмэгтэйчүүд хүүхдийг зарж авалцахад ашигладаг болсон. Захиалгаар сууж болох эмэгтэйчүүдийн каталог, секс аялал, интернэтийн стрип шоу бүхий видео конференц гээд бүх юм, түүнээс ч дор юмнууд дүүрэн байна. Интернет ашиглах зохицуулга бараг байхгүй болохоор хүн худалдаачид болон бэлгийн мөлжлөгийг зохион байгуулагчид ёстой л дураараа дургиж байна" Эмэгтэйчүүд хүүхдийг сексийн зорилгоор худалдах глобалчлагдсан, хэрэгдсэн сүлжээ.

Хэрэгцээ шаардлага байгаа болохоор эмэгтэйчүүдийг секс үйлчилгээнд оруулахаар худалдсаар байна. Эмэгтэйчүүдийн бэлгийн үйлчилгээг авах эрчүүдийн хэрэгцээ, эмэгтэйчүүдийн нийгмийн үүргийн тухай эрэгтэйчүүдийн буруу ойлголттой нийлээд эмэгтэйчүүд охидыг мөлжихөд хүргэж байна.

Сэтгэгдэл:


ер нь тийм гаруудад чаддагаараа ?муу лалар? гэж л хэлэх байна. инээмсэглэл тодруулаад л.
ямар өөр илүү чадвар надад байх ч биш. хорвоо дээрхи хог шаарнуудыг нэгийг ч үлдээлгүй амьдаар нь мөчлөхсөн.
дараа нь үйлдсэн хэргээ бүгдийг нь үүрнэ. тогоонд чанагдана. чөтгөрүүд намайг хүндлэнэ. би инээмсэглэл тодруулна.
Бичсэн: ketchup (зочин) цаг: 21:17, 2008-12-19 | Холбоос | |


хэзээ нэгэн өдөр энэ нүгэл хорвоог орхиж явна даа. инээмсэглэл тодруулаад л...
Бичсэн: ketchup (зочин) цаг: 15:20, 2008-12-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог