2008-02-26
Хүн худалдаалах гэмт хэргийн талаархи тодорхойлолт өөрчлөгдөж ирсэн нь

Эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэргийн тодорхойлолтын асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг 1990-ээд онд ихээхэн санал зөрөлдөөнтэй байсан. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын Конвенцийн нэмэлт Хүнийг, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийг худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнд шийтгэл ногдуулах талаархи НҮБ-ын Протокол 2001 онд батлагдахаас өмнө хүн худалдаалахын эсрэг ОУ-ын хууль зүйн гол баримт бичиг бол 1949 оны Хүн худалдаалах, биеийг нь үнэлүүлэх болон бусад зорилгоор худалдаалахыг таслан зогсоох талаар конвенц байсан. Тус Конвенцоос оролцогч талуудыг “бусдыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор элсүүлсэн, уруу татсан, авч явсан этгээдийг хохирогчийн өөрийн нь зөвшөөрөлтэй байсан ч, эсвэл бусдыг өөрийн нь зөвшөөрөлтэй байсан ч биеийг нь үнэлүүлэн мөлжсөн этгээдийг” хариуцлага хүлээлгэн шийтгэж байхыг талуудад шаардаж байжээ. Энэ хандлагыг 1990-ээд оноос секс үйлчилгээг хууль ёсны арилжааны үйлдвэрлэл гэж маргаж, биеэ үнэлэх явдлыг хуульчилж лицензчилэхийг уриалж байсан хуульчид нилээн шүүмжилж байсныг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаархи тусгай судлаачийн 2003 оны тайлан-д тэмдэглэсэн байна.

 

1949 оны Конвенцийг хэрэгжүүлэх хяналт тавих механизм сул байснаас болоод хүн худалдаалахтай тэмцэх олон улсын хуульзүйн шинэ баримт бичгийн боловсруулах шаардлага гарч ирсэн. Үүнээс үүдэн 2001 онд Хүн худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнд шийтгэл ногдуулах талаархи НҮБ-ын Протокол батлагдсан. Энэ протоколыг боловсруулагчид хүн худалдаалах гэдгийг тодорхойлохдоо 1949 оны конвенцийн үзэл баримтлалтай төсөөтэй саналыг баримталсан хуульчид болон арилжааны сексийн ажлыг хуульчлах саналтай хуульчдын санал зөрөлдөөнийг аль аль талаас авч үзэх шаардлагатай болсон юм. Тэдний үзэл бодлын ялгаа нь арилжааны сексийн үйлчилгээн дэх зөвшөөрсөн гэх асуудал дээр төвлөрч байсан юм.

 

Зарим хуульчид эмэгтэй хүн өөрөө зөвшөөрч байгаа эсэхээс үл хамааран бүх төрлийн сексийн үйлчилгээг хүн худалдаалсан гэдэгт хамруулан тодорхойлъё гэж байсан. Тэдгээр хуульчид эмэгтэйчүүд биеэ үнэлэхийг зөвшөөрсөн байлаа ч тэдний биеэ үнэлэх шалтгаан нь ядуурал болон урьд өмнийн доромжлол гутамшгаас үүдэлтэй учир цэвэр мөлжлөгийн шинжтэй асуудал гэсэн байр суурьтай байсан. Тиймээс ч “зөвшөөрсөн” гэх асуудал байж болохгүй гэж тэд үзэж байв. Түүнчилэн тэдгээр хуульчид худалдаалах хэргийн тодорхойлолтод зөвшөөрсөн эсэх тухай оруулах нь хүний худалдаачид мөрдлөг хяналтаас сугарч гарах боломж бий болгож нөгөө талаар хохирогч зөвшөөрөөгүй гэдгээ нотолж батлах шаардлага гарснаар тэдэнд улам дарамт болно гэж үзсэн юм. Энэ байр суурийн талаар Эмэгтэйчүүдийг худалдаалахын эсрэг холбоо ба НҮБ-ын хүн худалдаалахын эсрэг шинэ Протоколд Жанис Рэймондын хийсэн тайлбар вэб сайтаас үзээрэй. .

 

Энэ хэлэлцүүлгийн нөгөө талд сайн дураараа биеэ үнэлж байгаа хүмүүсийг худалдаалагдсан гэж үзэхийн эсрэг байсан хуульчид байлаа. Тэд зөвшөөрсөн болон хүчээр биеэ үнэлүүлсэн гэсэн асуудлын хооронд тодорхой зааг ялгаа гаргаж өгөхийг шаардаж байсан юм. Тэдгээр хуульчид эмэгтэйчүүд өөрийн амьдралаа яаж авч явах түүний дотор биеэ үнэлэх шийдвэр гаргах эсэх талаараа өөрснөө сонголт хийх эрхтэй гэж үзэж байв. Түүнчилэн, биеэ үнэлэх явдлыг шийтгэх нь энэ үзэгдлийг улам далд хэлбэрт оруулж, тэртэй тэргүй маш хүнд байдалд байгаа эмэгтэйчүүдийг цаашид мөлжилгийн бай болгоход хүргэнэ гэж тэмдэглэж байв. Энэ байр суурийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Нийтлэг эрх: Шударга ёсны төлөө хамтрагчид вэбсайтаас үзнэ үү.

 

2001 оны Хүн худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнд шийтгэл ногдуулах талаархи НҮБ-ын Протокол –д хийсэн тодорхойлолт зөвшилцлийг тусгасан юм. Томъёоллын хувьд тухайн улс орон биеэ үнэлэх явдалд ямар хандлагаар хандахаа өөрсдөө сонгох боломжтой байдлаар батлагдсан. Тодорхойлолт нь:

(a) Мөлжлөгийн зорилгоор бусдыг эрхшээлдээ зөвшөөрүүлэн авахын тулд олж элсүүлэх, тээвэрлэх, шилжүүлэх, орогнуулах хүлээж авах, заналхийлэх, хүч хэрэглэх болон бусад дарамтлалын хэлбэр ашиглах, хүчээр авч явах, залилах, хуурах, эрх мэдлээ урвуулан ашиглах, шан харамж өгч авалцахыг “хүн худалдаалах” гэнэ. Мөлжлөг гэдэгт бусдын биеийг үнэлүүлэн мөлжих, бэлгийн мөлжлөгийн бусад хэлбэрүүд, хүчээр ажил үйлчилгээ хийлгүүлэх, боолчлох болон түүнтэй төстэй үйл ажиллагаа болон зарцлах, хүний эрхтнийг авах зэрэг орно.

(Онцлон тэмдэглэснийг нэмэв.) Протоколын 13-р тайлбар-т 2 хэллэгийг зориуд тодорхойлолт хийлгүйгээр орхисон. Үүнд:

Бусдын биеийг үнэлүүлэн мөлжих, бэлгийн мөлжлөгийн бусад хэлбэрүүд гэснийг энэхүү Протоколд зөвхөн хүн худалдаалахтай холбогдуулан ойлгоно гэж заасан. Протоколд “бусдын биеийг үнэлүүлэн мөлжих” ба “бэлгийн мөлжлөгийн бусад хэлбэрүүд” гэдэг томъёололд тодорхойлолт хийгээгүй учир оролцогч талууд биеэ үнэлэх асуудлыг өөр өөрийн улсын дотоодын хуулийн дагуу шийдэх юм.

Ингэснээрээ, Протокол нь биеэ үнэлэх асуудлыг зохицуулах уу хориглох уу гэдгээ тухайн улс орон шийдэх байдлаар үлдээсэн юм.

 

НҮБ-ын Протоколын 3-р зүйлийн б ба в-д зөвшөөрлийн асуудлын тухай шууд заалт бий. “3-б-а-д заасан зүйл буюу хүч хэрэглэсэн бол зөвшөөрсөн тухай асуудал байж болохгүй” 3-р зүйлийн б-д заасан. 3-р зүйлийн в-д хохирогч хүүхэд бол зөвшөөрлийн тухай асуудал байж үл болно гэж заажээ. 19-р тайлбар-т зөвшөөрлийн тухай асуудал нь худалдаалах хэргийн хохирогч нотолгоо гаргахад хүндрэл учруулж болзошгүй талаар тайлбарлажээ.Үүнд:

3-р зүйлийн б-ийн б заалтыг буруутай этгээд өөрийгөө бүрэн зөвтгөх, гэм буруугүй мэт ойлгогдох эрхэд хязгаарлалт тавьсан байдлаар ойлгож болохгүй гэжээ. Энэ зүйлийг хохирогчид нэмэлт нотолгоо гаргах үүрэг бий болгож байгаа мэтээр ойлгож болохгүйг бас тэмдэглэсэн байна. Аливаа эрүүгийн хэрэгт, дотоодын хууль ёсоор нотолгоо гаргах үүрэг нь төрийн прокурорын үүрэг байдаг.

Хүн худалдаалах гэмт хэргийн талаархи НҮБ-ын Протоколын тодорхойлолтыг Европын холбоо 2002 онд соёрхон баталсан. ЕХ-ны Хүн худалдаалахтай тэмцэх талаар ЕХ-ны Зөвлөлийн шийдвэр НҮБ-ын Протоколын үг хэллэгтэй их ойролцоо болсон юм. Энэ шийдвэрийг гишүүн улс орнууд хүлээн зөвшөөрч өөрсдийн дотоодын хуульд 2004 оны 8-р сараас өмнө нэмэн оруулж хэрэгжүүлэх үүрэгтэй болсон. Протоколтой адил төстэй тодорхойлолтыг батлах талаар сонголт хийснээрээ, ЕХ нь биеэ үнэлэх явдлыг зохицуулах эсвэл хориглох талаар өөрсдийн хууль зүйн дагуу шийдэх бололцоог гишүүн орнууддаа үлдээсэн болно. 2003 онд, Хүн худалдаалахтай тэмцэх АНУ-ын Төрийн департаментийн Жишиг хууль гарсан. Үндсэн тодорхойлолт нь НҮБ-ын Протоколтой ойролцоо боловч, энэ хуульд Протоколоос гишүүн орнуудын үзэмжээр шийдэхээр үлдээсэн зарим зүйлд тодорхойлолт хийсэн юм. Уг хуульд “биеэ үнэлэх явдалд хамжих, өөгшүүлэх, элсүүлэх, биеэ үнэлэх байр байлгах, хүүхдийн порнограф бэлдэх…зэргийг оруулан бусад үйл ажиллагааг “мөлжлөг” гэж үзэхээр заасан байна. 16-р тайлбар-т Протоколын тодорхойлоогүй үлдээсэн “бусдын биеийг үнэлүүлэн мөлжих” гэдгийг “бусдын биеийг үнэлүүлэх замаар санхүүгийн болон бусад ашиг орлого олох гэж тодорхойлж болно” гэж заасан байна.

 

Нийтлэг эрх: Шударга ёсны төлөө хамтрагчид байгууллага дотоодын хууль тогтоомжид хүн худалдаалах гэдгийг яаж тодорхойлох талаар өөрийн томъёоллыг боловсруулсан байна. Протоколын тодорхойлолт нь “шууд бус утга бүхий төөрөгдөлд оруулж болзошгүй” үг хэллэг агуулсан тул дотоодын хууль тогтоомжид батлахад тохиромжтой бус болсон гэжээ. Тус байгууллагаас: “Хүчээр ажил үйлчилгээ хийлгэх, боолчлох болон түүнтэй төстэй үйл ажиллагаа, зарцлах болон эрхтэнийг нь авах зорилгоор олж элсүүлэх, тээвэрлэх, шилжүүлэх, орогнуулах зэрэг аливаа арга хэрэгсэл хэрэглэхийг “хүн худалдаалах” гэнэ” гэсэн тодорхойлолтыг дотоодын эрүүгийн хуульд хэрэглэж болно хэмээн санал гаргасан байна. Түүнчилэн энэ тодорхойлолт нь “хүнийг худалдаалагдах нөхцөл байдалд оруулахдаа заналхийлэх, дарамтлах, хууран мэхлэх зэрэг үйлдэл ашигласныг заавал нотлох шаардлагагүй болгож байгаа” болон “хохирогч нотолгоо гаргах үүрэгтэй болох учир шалтгааныг арилгаж байгаа” учир эрүүгийн хуульд хялбар хэрэглэж болно гэж байр сууриа тодорхойлсон байна. Энэ тодорхойлолт нь хүмүүсийг шилжүүлэх “арга хэрэгсэл”-ээс “хүчээр барьж байх, ажиллуулах, боолчлохын тулд хүмүүсийг нэг газраас нөгөө рүү шилжүүлэх процесс”-т нь илүү тодотгол өгч байгаа зүйл юм. Харин хүн худалдаалах тодорхойлолтонд арилжааны бүх төрлийн сексийн үйлчилгээг хамруулах сонирхолтой хүмүүс Нийтлэг эрх байгууллагын энэ тодорхойлолтыг Протоколын үзэл санааг мушгин гуйвуулж байгаа зүйл гэж үзэж байна. Нийтлэг эрх: Хүн худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнд шийтгэл ногдуулах талаархи НҮБ-ын Протокол-д тайлбар хийх тухай.-аас авав.

 

Хүн худалдаалах хэргийн тодорхойлолтыг олон улсад тодорхой хэмжээнд зөвшилцөн хүлээж авах байдалтай байхад дотоодын хуульд энэ хэргийг яаж зөв тодорхойлох вэ гэдэг дээр санал зөрөлдөөн байсаар байна. Яг ямар үйл ажиллагааг хүн худалдаалсан хэрэг гэж үзэх эсэх дээр хүний эрхийн хуульчид болон төрийн байгууллагууд ярилцаж хэлэлцсээр байна. Нэгэнт хүн худалдаалах хэрэг нь түүнтэй харилцан уялдсан нийгэм эдийн засгийн хүчин зүйлүүд бүхий нарийн төвөгтэй асуудал учир, энэ хэргийн тухай байгууллагад хэрэглэдэг ажлын тодорхойлолтыг тухайлсан зорилго буюу төсөлтэй уялдуулан өөрчилж өгөх нь хамгийн зүйтэй хандлага байж болох юм. Жишээ нь: хууль тогтоомжид хориотой үйлдлүүдийг яг тодорхой заасан байх шаардлагатай ч гэлээ, хүн худалдаалах хэргийг өргөн утгаар нь тодорхойлох нь хүмүүст хүрч хохирогчдыг дэмжих ажлыг илүү үр нөлөөтэй болгох байж болох юм.

Сэтгэгдэл:


эргэлзэх ярзайтал инээх ирмэх smug smug smug smug dont tell anyone whew! миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа
Бичсэн: Зочин цаг: 01:38, 2010-10-12 | Холбоос | |


миа миа
Бичсэн: Зочин цаг: 01:37, 2010-10-12 | Холбоос | |


эргэлзэх энэ хэрэг үнэхээр . тавихаар болсон байна
энэ хэргийн талаар мэдээллийг маш нууц байлгах хэрэгтэй байх
Бичсэн: Зочин цаг: 17:05, 2010-05-04 | Холбоос | |


loser
Бичсэн: Зочин цаг: 19:03, 2010-04-03 | Холбоос | |


чөтгөр
Бичсэн: Зочин цаг: 19:03, 2010-04-03 | Холбоос | |


мммммммммммммммммммммммм их ноцтой асуудал,,,,,,,,,,,,, rolling eyes
Бичсэн: билгүүн (зочин) цаг: 13:51, 2009-04-21 | Холбоос | |


Taken 200
сэтгэл шаналгадаг сэдэв. дэлхийн чинээ шаналж чадахгүймаа гэхэд монголд энэ асуудал битгий зовоогоосой билээ.
2008 оны Taken гээд зүгээр кино байна билээ. байдаг нэг хүний наймааны золиос болсон охиноо аварч буй мундаг америк эрийн тухай байдаг нэг кино мэт боловч хүний наймаа ямар нарийн шат дамжлагатайгаар явагддаг болохыг эвгүй харуулсан байна билээ. хүсвэл.
http://rapidshare.com/files/158105323/Taken.2008.DVDRip.by.Enpeiksior.part1.rar
http://rapidshare.com/files/158108188/Taken.2008.DVDRip.by.Enpeiksior.part2.rar
http://rapidshare.com/files/158105131/Taken.2008.DVDRip.by.Enpeiksior.part3.rar
http://rapidshare.com/files/158104759/Taken.2008.DVDRip.by.Enpeiksior.part4.rar
http://rapidshare.com/files/158104997/Taken.2008.DVDRip.by.Enpeiksior.part5.rar
http://rapidshare.com/files/158104835/Taken.2008.DVDRip.by.Enpeiksior.part6.rar
http://rapidshare.com/files/158104880/Taken.2008.DVDRip.by.Enpeiksior.part7.rar
Бичсэн: ketchup цаг: 22:17, 2008-10-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог