2008-02-26
ХҮНИЙ НАЙМААНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮМҮҮС ДАРАМТАД ӨРТДӨГ УЧРААС ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДДАГГҮЙ ГЭНЭ

Хар тамхи, хүний наймаа гэж сонсохоор л биднээс гадуур, харь хамаагүй ертөнцийн тухай ярьж байгаа мэт санагдан, “За тэр аймаар мафи манай умгар улсад хэзээ орж ирэх билээ” хэмээн тоомжиргүй ярьдаг байсан цаг саяхан. Гэтэл тэр цаг хэзээнээ халаагаа өгч нөгөө мафи гэж нэрлэгддэг бүлэг этгээдүүд нь аль хэзээний манайд бүрэлдэхүүнээ томилж,  залуучуудыг маань хар тамхины хэргээр төмөр торны цаана суулгаж, охидыг маань гадагш нь зарж, биеийг нь үнэлүүлж хайрт эх орныг минь бузарлаж эхлээд удсан байж. Ид хүсэж мөрөөдөх, хийж бүтээх насан дээрээ яваа залуучууд нь хар тамхинд донтож, амьдрал тааруу айлын охид нь саун массажны газар биеэ үнэлэн, зарим нь Хятад, Солонгос, Сингапур Макао Малайз гэх мэт “Задгай” зах зээл нь түлхүү хөгжисөн оронруу наймаалагдах болсон байна. Та бүхэн анзаардаг бол 90 оны сүүлээр гудамж талбай гээд хаа сайгүй олон арваараа хэсүүчлэн тэнэж, гуйлга гуйдаг байсан өнөөх бидний нэрлэж заншинаар “траншейны” гэгдэх хүүхдүүд одоо бараг үзэгдэхгүй болж.

Эдгээр хүүхдүүдийн хараа хяналтгүй байдлыг ашиглан гадны оронруу гаргаж эрхтний доннор болгосон байх гэсэн яриа ч байдаг. Сүүлийн үед хүн худалдаалах, биеэ үнэлэх явдал зохион байгуулалтын шинж чанартай, далд хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд энэ нь биеэ үнэлэгч охид, зуучлагч, үйлчлүүлэгч хоорондын харилцан уялдлаа бүхий гурвалсан холбооны үйл ажиллагаан дээр үндэслэгдэж байгаа аж. Биеэ үнэлэгчдийг зуучлагч нар бүлгээрээ, нэг гэр бүлийн ах дүү нар бусдад зуучлах, охидыг зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлэх явдал нэмэгдэж байна. Мөн гадны оронруу хөдөлмөр эрхлүүлнэ гэсэн нэрээр охидыг хил дамнуулж худалдаалах, биеийг нь үнэлүүлэх явдал хэдэн жилийн өмнөөс нууцаар зохион явагддаг байжээ. Одоо ч улс орон маань энэ гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэл хийж чадахгүй байгаа ба  хүний наймаа нэрний цаана 5000 шахам хохирогч байна гэсэн албан бус тоо байдаг аж. Цагдаагийн байгууллагын хамгийн ойрын судалгаагаар Макаод ойролцоогоор 300 гаруй биеэ үнэлэгч Монгол охид, Эрээн хотод ойролцоогоор 200 гаруй монгол охид биеэ үнэлэж байна гэсэн албан бус тоо байдаг гэнэ. Судалгаагаар Монгол Улсын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 0.2 хувь нь бинэ үнэлдэг гэж үзвэл манай улс 1454 биеэ үнэлэгчтэй, Хамгийн ихээр буюу 2.6 хувиар авч үзвэл 18900 биеэ үнэлэгч байх боломжтой гэсэн тоо ч байдаг байна. 1998 оноос хойш Цагдаагийн байгууллагад 1221 биеэ үнэлэгч бүртгэгдсэн. Үүнэс 414 хүн нь байнга биеэ үнэлэдэг бөгөөд энэ асуудал дээр тэмцэл хийлээ ч хувь хүн удаа дараа биеэ үнэлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, зөвхөн захиргааны хэргийн хариуцлага хүлээдэг болохоор торгох, баривчлахаас хэтэрдэггүй нь энэ бусармаг явдыг таслан зогсооход нөлөө үзүүлж чадахгүй байгаа юм гэж Цагдаагийн байгууллагаас мэдэгддэг. Бид энэ хэргийг хаяанд ирж хаалга тогшино гэдгийг ойрын үед ухамсарлаагүйгээсээ ч юмуу, эсвэл хууль тогтоогчид нийгмийнхээ амьдралын гүнд нь орж, тэдэнд хүрч үйлчилж чаддаггүйгээсээ ч юмуу хүний наймааны талаар харанхуй бүдүүлэг, цоорхойтой хууль баталсан байдаг юм байна. Жишээ нь гэвэл: Хүн худалдаалах наймааны хуулинд заавал нотлох баримт шаардсан байдаг аж. Тайлбарлавал: Хэн нэгэн гэр бүлийн гишүүнээ хүний наймааны хэргийн золиос болсон байж магадгүй гэж сэжиглэсэн эцэг эхчүүд хуулийн байгууллагад хандах тохиолдолд Хүний наймааны хэрэгт холбогдсон гэдгийг батлах нотлох баримт шаарддаг хуультай аж. Тэгэхээр хүн наймаалах гэж байгаа этгээд зүгээр нэг бараа таваар худалдаж байгаа мэт падаан бичээд зогсож байна гэдэгтэй утга нэг болж таарч байна.
Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлснээр Сүүлийн хоёр жилийн дотор гудамж, зогсоолд биеэ үнэлэдэг 233 хүнийг, Зочид буудалд биеэ үнэлэдэг 90 хүнийг, Саун массажны газар биеэ үнэлэдэг 108 хүнийг, Дуудлагаар биеэ үнэлэдэг 112, Баар караокед биеэ үнэлэдэг 98 гэх зэргээр мянгаад биеэ үнэлэгчид захиргааны хариуцлага хүлээлгэсэн байна.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон хүний наймааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын судалгаагаар хүний наймааны хохирогчидын ихэнх нь Цагдаагийн байгууллагад хандахаар зуучлагч хүмүүсээс урьд өмнөхөөсөө илүү дарамт шахалт үзүүлдэг гэж мэдээлсэн байх юм.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэр дундаа АНУ-д хүний наймааны хэргийг цэвэр улс төртэй холбож үздэг аж. Тэд хүний наймааны хэргийн талаар улс орны байдлыг дөрвөн шатлалд хуваан үздэг бөгөөд манай улс энэ дөрвөн шатлалын хоёрдугаарт бичигддэг байна. Тэгэхдээ хоёр нь дотроо дахиад хоёр хэсэгтэй байдаг аж. Манай орны хувьд “Хүний наймааны асуудал хүндэвтэр, гэхдээ төр засаг нь хичээх юм бол аврагдах магадлалтай” гэсэн хэсэгт багтдаг. Харин хоёрдугаар шатлалын хоёрдугаар хэсэгт “Хүний наймааны асуудал хүндэрсэн авч төр засаг нь мэдсээр байж арга хэмжээ аваагүй” гэсэн хэсэг байдаг юм байна. Эдгээр өндөр хөгжилтэй орнууд доорх гурав дөрөвдүгээрт шатлалд багтдаг орнуудаас холбоогоо тасалдаг ба, тэдэнд тусламж дэмжлэг, хөнгөлөлт, харилцан итгэлцэл зэргийг өгөхөөс татгалздаг гэнэ. Эдгээр орнуудаас та бүхэнд жишээ болгон сонирхуулахад зөвхөн гуравдугаар шатлалд Малайз, Хойд Солонгос, Үзьбекстан, Саудын Араб, Иран зэрэг хориод орон ордог юм байна.

Сэтгэгдэл:


баярлах
Бичсэн: Зочин цаг: 00:18, 2009-11-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог