2008-02-26
Гэр бvлийн маргаанаас болж охид сураггvй болж байна гэж цагдаагийнхан vзэж байна
Хvн худалдаалах, биеэ vнэлэх нь зохион байгуулалттай нарийн сvлжээнд орж насанд хvрээгvй олон охин сураггvй болсон нь хvн бvрийн сэтгэлийг тvгшээж байна. Харамсалтай нь, энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл ирэхгvй байгаа аж. Энэ талаар ЦЕГ, ЭЦГ, НЦГ-ын удирдлага мэдээлэл хийсэн юм.
Хоёр хоногийн өмнө хоёрдугаар сард олон охин сураггvй болсон талаар мэдээлэл гарч олныг хирдхийлгэсэн. Тэгвэл цагдаагийн байгууллаaгад бvртгэснээр энэ хугацаанд 81 эмэгтэй алга болсон талаар мэдээлэл иржээ. Тэдний 72-ыг нь хоёр хоногийн дотор олсон байна. Одоогийн байдлаар Б.Оюунбилэг, Э.Эрдэнэдагина, Ө.Айгvл нар сураггvй байгаа талаар мэдээлэл ирээд байгаа аж. Дарханаас олдсон хохирогч охиныг Жижгээ буюу М.Пvрэвбат машиндаа чихэж авч явсан гэх мэдээллийн дагуу шалгаж баривчилжээ. Цагдаагийнхан дээрх гурван охиныг хvн наймаалах гэмт хэргийн золиос болсныг vгvйсгэхгvй гэлээ.

Хvний наймаа, биеэ vнэлэх гэмт хэрэг далд болж байдаг. Тэгээд ч биеэ vнэлэгч охид, зуучлагч, vйлчлvvлэгч хоорондын гурвалсан vйл ажиллагаан дээр бий болдог. Хvн наймаалагчид бvлгээрээ, гэр бvлээрээ, ах дvvтэйгээ нийлж зохион байгуулалттайгаар охидыг хvчээр барьж биеийг нь vнэлvvлэх хэрэг газар авлаа. Биеэ vнэлэх, vнэлvvлэх нь олон хэлбэртэй байдаг аж. Тухайлбал, гудамж зогсоолд, зочид буудалд, саун массажны газар, дуудлагаар, баар караокед ийм төрлийн гэмт хэрэг их гардаг. Зогсоолд биеэ vнэлэгчид vйлчлvvлэгчээ хvлээж зогсдог. Эндээс төлбөрөө тохирон буудал руу авч явдаг. Жишээлбэл, Улаанбаатар зочид буудал, МУБИС-ийн автобусны буудал, хvvхдийн 100 дугаар дэлгvvр, Марко поло зочид буудал, Бөхийн өргөөний хойд талд тодорхой зогсоол байдаг аж. Тэдний vнэ хөлсний хувьд нэг шил архинаас эхлээд 30 мянган төгрөг байна.

Цаг нь дунджаар 8-15 мянга байдаг аж. Yvнээс гадна зарим зогсоолд зогсдог биеэ vнэлэгчид таксины жолооч нартай тохиролцож тэднээр vйлчлvvлэгч олуулах, очих газраа хvргvvлэх, тодорхой цагийн дараа авахуулах хэлбэрээр биеэ vнэлдэг. Сvvлийн хоёр жилд 120 хvнийг 30 хоног хvртэл хугацаатай баривчилж, захиргааны арга хэмжээ авсан байна. Цагдаагийнхны хэлснээр өнгөрсөн оноос эхлэн энэ оны эхний хоёр сарын байд¬лаар цагдаагийн байгууллагад 149 эмэгтэй сураггvй болсон гэсэн бvртгэл байна. Тэднийг эрэн сурвалжилж 141-ийг нь олжээ. Харин vлдсэн найм нь одоо болтол олдоогvй, эрэн сурвалжилж байгаа. Олдоогvй найман эмэгтэй нь 14-25 насныхан аж.

Эрэн сурвалжилж олсон эмэгтэйчvvдийн сураггvй болсон шалгааныг судалж vзэхэд олонхи нь гэр бvлийн маргаанаас болж гэрээсээ дайжсан, найз, нөхдийн хамт амралт зугаалгын газар явсан, өр төлбөрт орсон, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, залилсан, биеэ vнэлсэнтэй холбоотой байжээ. Бусдын дарамт шахалтад байж хvчирхийлэлд өртсөн, худалдаалсан байдал тогтоогдоогvй байна.
Сураггvй болсон хохирогчдын ар гэрийнхэн цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажил хийж өгөхгvй байна гэж гомдоллож байгаа. Гэтэл цагдаагийнхан сураггvй болсон гэсэн мэдээлэл аваад л эрэн сурвалжлах ажлаа эхэлдэг гэсэн хариулт өгдөг. Гэхдээ эрэн сурвалжлахдаа орон нутгийн, бvсчилсэн, улсын хэмжээнд гэсэн гурван хэлбэрээр явуулдаг юм байна. Мөн тэд энэ хэрэгт манай ажилчдыг оролцсон гэж гvтгэлгийн чанартай мэдээлэл тарааж байна гэж мэдэгдэв.

Б.Алтан
Дугаар 36/355/

Мэдээллийн эх сурвалж:
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог