2008-02-26
Хятадын Шинэ мэдээ
Мөнгө олохын тулд орос сармагчинтай хурьцах vзvvлбэр vзvvлдэг байсан монгол янхан хvvхнээс сармагчинтай адил бvх биеэрээ vсэрхэг том гар хөлтэй хvvхэд төржээ. Энэ нь ховор тохиолддог генийн гажиг Гандлер-Креукхайм-ийн хам шинж vv эсвэл монгол хvн-шимпанзегийн эрлийз vv?...

Уле vндэстний орших эс оршиход нөлөөлөхvйц хэмжээний гэмт хэргийн төрөл цөөхөн байдаг. Энэ цөөхөн дотор сvvлийн vед шинээр хоёр төрлийн гэмт хэрэг хурдацтай, шийтгэл цаазгvй дэлгэрч байна.

1. Охид бvсгvйчvvдийг минь харьд секс боол болгон худалдах
2. Хар тамхи

Хvнлэг энэрэнгvй нийгэм байгуулж байна гээд хууль цааз маань хэрэгтэй vедээ хэрэггvй хулчгар шалчгар болох нь бий. Хулчгар шалчгар болсон хууль цаа-зыг минь далимдуулж хvн ардыг минь хvйс тэмтрэх вий.

1.Саяхны нэг судалгаа-гаар Макаод 600, Хонконг-д 400, Эрээнд 500, Хятадын бусад хотуудад 1000 шахам нийт 2500 монгол охин хятад газар секс боол болон худалдагдсан байна. Ихэнх нь хятад газар хөнгөн сайхан ажил хийж их мөнгө олно гэсэн зарын дагуу хэн нэгэн vл таних хvнд итгэн харьд одож байна. Тэнд очоод хамгийн тvрvvн паспортаа хураалгаж барьцаалагддаг. Дараа нь хаашаа ч гарах эрхгvй, хэл мэдэхгvй хvмvvсээс тусламж гуйх аргагvй болгосны дараа эзний юу хvссэнийг хийх ёстой болно. Тиим ээ юу хvссэнийг нь. Зэвхөн жирийн янхан болбол бас их азтай байгаа нь тэр. Тvvнээс цааш албадан мэс засал хийх, vvдэн шvднvvдийг нь авч хөхөхөд амар болгох, хар тамхинд оруулахаас авхуулаад энэ тэмдэглэлийн эхэнд бичсэн шиг амьтантай хурьцах, эрхтэн рvvгээ шил, хутга хийх зэрэг vзvvлбэрийг ч хийхээр албадан сургана. Сурахгvй юм уу эсэргvvцбэл зодно, залхаана, олон хvнээр хvчиндvvлнэ, хар тамхиар бооно. Заавал хиилгэнэ. Vvнээс цааших бvх аймшигт тvvхийг би заавал энд давтан өгvvлэх хэрэггvй бөгөөд бид харамсалтай нь өдөр тутмын мэдээний завсраа анзаарахгvй байг,аа болохоос биш, бvх сонйн, мэдээллийн хэрэгслээр энэ тухай дэлгэрэнгvй бичиж байгаа. Дээрх мэдээнд өгvvлсэн шиг сvvлийн vед монгол янхнууд хамгийн хvнд vзvvлбэр vзvvлдэг хамгийн хямдхан зугаа гаргагч боол болон хувирч байна. Харамсалтай нь төрөөс энэ тухайд санаа тавих сэтгэл vгvй, өвөр зуураа ширээ сандал, хахууль авилгаа булаацалдаад завгvй. Эрvvгийн хуульд ч хvн худалдсан хvнд оноох тодорхой зvйл анги, шийтгэл нь тодорхой бус зөөлөн хvнлэг энэрэнгvй ажээ.

Ийм байхад монгол охидыг монгол газраас эцэг эх, төрийнх нь өврөөс сугалан гаргаад зараад, доромжлоод, сармагчинтай хурьцуулаад, дэлхий даяар зарлаад байхаас яахав.

Зөндөө шvvмжилсэн тул саналаа хэлье.

1. Монгол охидыг зарж байгаа гэмт хэргийг зогсоож чадахгvй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргыг огцруулья.
2. Шинээр өөрчилж байгаа Эрvvгийн хуульд хvн наймаалах ажлыг гардан хийсэн хvмvvсийг цаазаар авах заалт оруулья.
3. Бvх FM, сонин, телевизvvдийг монгол охидыг худалдахтай холбоотой байж болох бvх мэдээллvvдийг цензурдэн хааж нэвтрvvлж, дамжуулахгvй байхыг уриалж байна.
Тэгж дамжуулсан сонин, телевиз, радиог уг гэмт хэргийг хамтран vйлдсэн гэж vзэж монголчууд гэсгээх болно гэдгийг сануулъя.
4. Охидоо хямгадаж чадаагvй эцэг эхийн эцэг эх байх эрхийг хасъя.
5. Хятадын хууль хvчний байгууллагуудтай хамтран ажиллая
6. Өөр ямар арга чарга байдаг юм бvгдийг нь хийе.

2. Улаанбаатар, Дарханд зарим дунд сургуульд явуулсан судалгаагаар бvх сурагчдын 80 хувь нь ямар нэг хэмжээгээр хар тамхины төрлийн бодисыг ядаж нэг удаа амсаж vзсэн гэнэ. Улаанбаатарын зарим бааранд хар тамхины мансууралд орсон залуус тогтмол цугладаг, тараах сvлжээтэй болсон гэнэ. Зарим дуучид, баячуудын хvvхдvvд зөвхөн хар тамхи л хэрэглэж кайф авдаг, тэдэнд өөр ямар ч зугаа сонин биш гэнэ. Тэд өөрсдөө ч наймаалдаг гэнэ.

Бид чинь арай сохор дvлий болчихсон юм биш биз. Энэ бvх аймшгийн мэдээг vл тоон улстөрөө л ярьж хэн гэдэг сайд огцорч, хэн гэдэг дарга хэдэн тэрбум хулгайлаад баригдаагvй нь мундаг гэж л бахархаж суудаг. Яг л хонь голыг нь таслахаар дээш харуулахад эзэн минь намайг тэнгэр харуулж,байна гэж баярладаг vлгэр шиг. Хэрэв бид, төр, хууль цааз маань ийм арчаагvйгээр дахиад 5-10 жил болбол, хvvхэд залуусын маань тал хувь нь хар тамхичин болчихвол бидний амьдарсаны утга учир юу билээ?

Бас л зөндөө шvvмжиллээ. Саналаа солилцъё:

1. Хар тамхины наймаа сvлжээг эрхэлж байгаа гаднын, дотоодын иргэн хэн боловч цаазаар авъя. (биднээс илvv ардчилсан Сингапур, Туркт, биднээс сая дахин олон хvнтэй Хятад, Тайландад яг ийм ялтай)
2. Хэрэв одоо л хар тамхитай тэмцэх ажлыг эхлэхгvй бол хариуцах бvх албан тушаалтныг зайлуулж vр хvvхдийн минь ирээдvйг хамгаалах хvмvvсийг томилъё.
3. Хvн бvр жигшин хэлэлцэж бvхий л арга чаргаа дайчилъя.

Уншиж байгаа таньд ч миний аргаа бараад хандаж байгаа минь мэдрэгдэж буй бизээ. Хамгийн аймшигтай энэ хоёр тахлыг хvчээр ч болтугай, цаазаар авч байгаад ч болтугай зогсоохгvй бол нэгэнт оройтож дийлдэхээ болих цаг ирж байна.
Уншигч та туслаач, яах вэ?

Б.Болдсайхан эмч
Сэтгэгдэл:


Үнэн шүү
Хүний наймаа Хар тамхи бол манай тусгаар тогтнол, ард түмний аюулгүй байдал , Монгол цусанд минь чимээгүй халдан орж байгаа хамгийн том аюул гэж бодож байна. Ядаж Монгол нэг хүн ч гэсэн санаа зовж явдгийг хараад санаа багахан ч гэсэн амарлаа гэвч ингээд сууж болохгүй ярьснаа саналаа ажил болгоцгооё.
Ямар нэгэн арга хэмжээ үйл ажиллагаа явуулах бол би нэгдэхэд бэлэн.
Бичсэн: Сэмээрхэн цаг: 10:25, 2009-10-12 | Холбоос | |


aimar ymaa. rolling eyes
Бичсэн: Selimondra цаг: 15:07, 2009-03-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог