2008-02-26
Макаод худалдагдсан охин ээж рvvгээ тусламж хvссэн мессэж илгээжээ
Макаод худалдагдсан Н хэмээх охин ээжийнхээ гар утас руу мессэж бичиж тусламж хvсчээ. Тэрээр ирж аврахыг гуйсан утгатай мессэж илгээсээр зургаан сар орчмын хугацаа өнгөрч байгаа юм байна.
Хохирогч охины ээж “Хvний эрх хөгжил” төвийнхөнд хандаж тусламж хvссэн аж. Тус төвийнхөн өмгөөлөгчдийн баг яаралтай бvрдvvлэн өдгөө эл хэрэг дээр ажиллуулж буй. ТЕГ, ЭЦГ-ынхан ч хэргийн мөрөөр шалгаж байгаа тухай мэдээллийг эх сурвалж өглөө.

Хохирогч Н 15 настай. Ар гэрийн амьдралын боломж тааруу учир Солонгос явж ажиллахаар хөөцөлдөж байжээ. Насанд хvрээгvй гэсэн шалтгаанаар зорьсон ажил нь бvтэмж муу байсан гэнэ. Гэтэл нэг өдөр “найдвартай гаргаж өгөх хvнтэй танилцлаа” гэсээр гэртээ иржээ. Тvvнээс хойш тун удалгvй “Солонгос руу нислээ” гэж хэлээд явсан байна. Араас нь анхаарал тавих хvн ч тухайн vед байгаагvй бололтой. Угаас эцэг, эхийн хараа хяналтаас хол өсчээ.

Н Солонгос явлаа гээд гэрээсээ гарснаас хойш дөрвөн сар гаруй хугацаанд сураг чимээгvй байж. Харин зургаан сарын өмнө “би Макао гэдэг газар ирчихсэн байна. Намайг худал хэлж энд авчраад худалдчихлаа. Ирж авраач. Энэ утас руу залгаж, хариу бичиж болохгvй шvv” гэсэн утгатай анхных нь мессэж ээжид нь иржээ. Yvнээс хойш удалгvй “энэ намайг худалддаг эмэгтэйн утас. Энд надад vнэхээр хэцvv байна. Ямар нэг аргаар ирж аваач. Цагдаад хандаарай, энэ утас руу битгий залгаарай. Намайг мессэж бичсэнийг мэдвэл ална” гэсэн мессэж дахин ирсэн байна.

Мөн өөр нэгэн утасны дугаарыг мессэжээр илгээгээд, энэ утас руу залгаж намайг хаана байгааг асуугаарай гэж бичсэн байжээ. Ийм мессэж явуулснаасаа хойш Н нэлээд хугацаанд холбоо тасарчээ. Явуулсан утасны дугаар руу нь цаг алдалгvй залгасан ч холбогдох боломжгvй байж. Тэгтэл Н барагцаагаар сар орчмын дараа илгээсэн мессэждээ “би хэлгvй болсон. Надад хэцvv байна, туслаач” гэжээ. Урьд нь өгсөн утасны дугаараа ч дахин явуулсан аж. Харамсалтай нь, өнөө дугаар нь өнөөдрийг хvртэл холбогдох боломжгvй хэвээр.

Манай хууль, цагдаагийнхан болон хvн наймаалах гэмт хэргийн эсрэг vйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хохирогч охиныг Макаогоос авчрахын тулд бvхий л аргаа хэрэглэж байгаа тухай эх сурвалж мэдээлэв. Гэвч тvvнийг Макаогийн хаана байгааг ч мэдэж чадаагvй тул бэрхшээл их байгаа сурагтай.
Уг нь охиныг анх Солонгос руу ажилд зуучилна гэж мэхэлсэн этгээдvvдийг хайж байгаа боловч өнөөдрийг хvртэл олоогvй байна. Хохирогч охины ээж тэдэнтэй ганц удаа ч атугай уулзаагvй гэж ярьжээ. Урьд нь хvн наймаалах гэмт хэрэгт холбогдож байсан хэд хэдэн хvнээс байцаалт авсан ч vр дvн гараагvй байна. Н охиноос сvvлийн хоёр сар орчим мессэж ирээгvй гэнэ.

Х.Мөнгөн
Сэтгэгдэл:


Уг нь Макаод ч бай хаана ч бай ээж нь тэр эмэгтэйгийнх нь дугаарыг цагдаагийнханд өгөөд Макаогийн цагдаа, эсвэл интерполийн цагдаагийнхантай хамтраад олчихож болох байхаа. Утасны дугаар нь тухайн утсыг хамгийн сүүлд аль станцад холбогдож байснаар нь илрүүлэн олох боломжтой шүү дээ? Тэгэхээр цагдаа нар үнэхээр ажиллавал олох боломжтой л байх... Гэхдээ мафь нь хөгжчихсөн газар бол цагдаа нар нь хутгалдчихсан байдаг болохоор илрүүлж олоход ч бас их хэцүү ч байж магадгүй л дээ.. Сэрэмжилж, үр хүүхдээ харж хандаж энэ талаар сургалт явуулж байх нь л зөв байх...
Бичсэн: xvv цаг: 02:19, 2008-12-13 | Холбоос | |


үнэн юм уу. худлаа байлаа ч гэлээ энд тэндгүй ижил зовлонтойнууд нь ямар олон байгаа билээ. зүрх шаналжийнэ. энэ хараал идсэн ертөнцийг юутай хээтэй нь огторгуйд цацчихалтай билээ.
Бичсэн: ketchup цаг: 21:25, 2008-12-12 | Холбоос | |


өрөвдөж байна аа
Бичсэн: Зочин цаг: 17:01, 2008-12-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог