2008-02-26
Монгол дахь Хүн худалдах гэмт хэргийн өнөөгийн байдал

Саяхан л бид Хүн худалдах гэмт хэрэг гэхээр биднээс алс хол оршдог, хэзээ ч монголд үйлдэгдэхгүй юм шиг л ойлгож, бодитоор хүлээж авч чаддаггүй байлаа. Магадгүй гадаа ирээд хаалга тогшиж байгаа чимээг ч олж сонсоогүйгээр чив чимээгүй хаалга нээгээд оруулчихаж. Хохирогчдын өгүүлж байгаагаар 1994 оноос анх охид эмэгтэйчүүд Гон-Конг, Бээжинд аваачиж худалдаж эхэлсэн бол одоо албан бус тоо мэдээгээр 2000 орчим охид эмэгтэйчүүд хилийн чанадад бэлгийн мөлжлөгт ашиглагдаж байгаагийн 70% орчим нь албадлагаар биеэ үнэлдэг гэжээ.

Монгол улсад үйлдэгдэж буй Хүн худалдах гэмт хэргийн 4 төрөл
1.    Бэлгийн мөлжлөг
2.    Гадаад гэрлэлт
3.    Хүчээр хулгай хийлгэх
4.    Албадан хөдөлмөрлүүлэлт
Монгол улс Хүн худалдах гэмт хэргийн гадаад, дотоодод хүчээр бэлгийн мөлжлөгт ашиглах, гадаад иргэдтэй хуурамчаар гэрлүүлэх, насанд хүрээгүй хүүхдээр хүчээр хулгай хийлгэх, хөлсгүйгээр албадан ажиллуулах, боолчлох хэлбэр илүү зонхилж илгээгч улсын тоонд орж байна. Хохирогчдын дийлэнх нь охид эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдүүд ч өртөж байна.
1. Бэлгийн мөлжлөг

•    Монгол Улсад Хүн худалдах гэмт хэргийн хохирогчдын 90-95% нь энэ хэлбэрт ашиглагддаг.
•    Дийлэнх нь18-25 насны охид, эмэгтэйчүүд байна.
•    Тэднийг зуучлагчид ихэнхи тохиолдолд эмэгтэйчүүд ялангуяа урд нь  Хүн худалдах гэмт хэргийн хохирогч болж байсан хохирогчид байна.
•    Нэг хохирогчийн дунд 100-3500 ам доллараар худалдсан байна.
•    Дотоод Гадаадад үйлдэгдэж байна.

ХОХИРОГЧДЫН ҮГЭЭС . . .

      “. . . Нэг л өдөр энэ бүх зүйл дуусч, гэртэй харина, эх орондоо очно, гэмт хэрэтнүүдийг шийтгүүлнэ гэсэн итгэдээр зовлон бүхнийг даван тэмцэж ирсэн миний буруу бололтой . . .”

19 настай ХХГХ-ийн
хохирогчийн үгнээс

2. Хуурамч гэрлэлт
•    Монгол улсаас гадаадын иргэдтэй гэрлэж байгаа иргэдийн 95%-ийг эмэгтэйчүүд эзэллэж байна.
•    БНСУ-ын иргэдтэй гэрлэх явдал хамгийн өндөр (65%) хувьтай байна.
•    Гэрлэлтийг албан ёсны зөвшөөрөлгүй хувь хүмүүс “зуучилж” зуучилсан хүнийхээ төлөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байна.
•    Гэрлэх хугацаа нь зуучлах албанд хандсанаас хойш 1-3 сарын дотор
•    Гэрлэж буй хүнтэйгээ (нөхөр) 1-2 удаа уулздаг ба эсвэл огт уулзахгүйгээр гэрлэдэг байна.
•    Тэдний олонхи нь Тухайн үрүнд очсоныхоо дараа хотоос алслагдсан хөдөө тосгонд нөхрийнхөө эрхшээл, хяналтан дор хөдөө аж ахуй, газар тариалангийн ажил эрхлэн, бүх эрх чөлөөгөө хязгаарлуулан “боол” мэт нөхцөлд ажиллаж амьдардаг.

3. Албадан хөдөлмөрлүүлэх
•    Эрэгтэйчүүдийг хилийн чандад цалин хөлсгүй, эсвэл маш бага хөлсөөр ажиллуулах
•    Саяхан Казакстан улсад бусдад хууртагдан, бичиг баримтаа барьцаалуулан, цалин хөлсгүйгээр маш хүнд нөхцөлд 40 эрэгтэй хоригдсон байна.
•    Тэдгээрээс 12 нь оргон улмаар Монгол улсын ЭСЯ-ны туслалцаатайгаар эх оронд нь буцаах арга хэмжээ авсан тухай мэдээлэл байна.

4. Хүчээр хулгай хийлгэх
•    Насанд хүрээгүй хөвгүүд, ялангуяа хараа хяналтгүй, эцэг эхгүй хүүхдийг сонгож байна.
•    Тэдэнд хуурамч бичиг баримт бүрдүүлэн харь оронд аваачиж хүчээр хулгай хийлгэдэг байна.
•    Хүйсийн Тэгш Эрхийн Төвд энэ шалтгаанаар хоёр хүүхэд, Монгол Улсын Эрээн дахь консулын газарт мөн хоёр хүүхдийн хэрэг бүртгэгдсэн байна.
•    Хүүхдийг бусдын бичиг баримт ашиглан “хавсралт”-аар хил нэвтрүүлдэг.
•    МУ-ын насанд хүрээгүй хүүхдүүд дөрвөн төрлийн бичиг баримтаар хил нэвтэрдэг
     o    Бие даасан паспорт
     o    Эцэг эх, асран хамгаалагчийн паспортон дээр зураг наалгах
     o    Хил орчмын цагаан хуудсанд хамтран гарах
     o    Эцэг эх, асран хамгаалагчийн паспортанд итгэмжлүүлэн хавсралт хуудас авч хил нэвтэрдэг
•    Хүүхдийг цагдаа, хууль хяналтын байгууллагад баригдвал тухайн газартаа (ихэнх тохиолдолд хилийн чанадад) орхин ор сураггүй алга болдог.
•    Энэ гэмт хэрэг дотоодод мөн адил үйлдэгддэг боловч одоогоор Хүн худалдах гэмт хэрэг гэж авч үзэхгүй байна.
•    Монгол улсад, эмэгтэйчүүдийн хамт Орос, Хятад, Вьятнам, Тайланд, Филиппин охид, эмэгтэйчүүд голлон ажилдаг.
•    Ихэнх газруудад үйлчилгээ үзүүлэх ёстой үйлчлүүлэгчийн тоо гэж байхгүй ч зарим газар нэг шөнө 4-5 хүнд үйлчлэхийг шаарддаг тохиолдол ч байна
•    Охид эмэгтэйчүүд хурдхан өрөө төлж дуусгахын тулд заримдаа шөнөд 3-5 хүнд үйлчлэх тохиолдол ч гардаг.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог