Кинонд гардаг шиг Монголын охид бүсгүйчүүдийг гадаад оронд сайхан амьдрал амалж аваачаад биеийг нь хүчээр үнэлүүлж байгааг Чингис цогцолборт болж байгаа хурлаар 3 өдрийн турш ярилаа. Энэ үйл явдал бодитой болсныг хүлээн зөвшөөрөх ёстой болжээ. Хүний наймаа гэж нэрлэгддэг асар нарийн бүтэцтэй энэ сүлжээнээс монгол бүсгүйчүүдийг хэрхэн хамгаалах асуудал хурлын гол сэдэв. Олон улсын конвенцид манай улс зайлшгүй нэгдэх учиртай, Палермогийн конвенци гэж нэрлэдэг юм байна. Энэ конвенцид нэгдсэнээр дан ганц хүний наймаа ч биш, зэвсгийн, хар тамхины гээд дэлхийн нийтээрээ эрс хориглодог далд бизнесийг хориглох том алхам болно гэж Гадаад хэргийн яамныхан хэлж байна.
Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй манай улс хэрхэн тэмцэхээ мэддэггүй. Энэ талын ойлголт ч хомс. Юуг “Үндэстэн дамнасан гэмт хэрэг” гэж хэлдэг, үүнтэй ямар байдлаар тэмцэх вэ гэсэн ойлголтоор гадны мэргэжилтүүд манайхны толгойг цэнэглэж байна. Манайд энэ төрлийн гэмт хэргийн гаралт ямар хэмжээнд байгаа, хэрэг илрүүлэхэд юу дээр алдаж байгаа, мөн гадаадад хэрхэн шийддэг, хууль, эрх зүй орчиндоо ямар байдлаар тусгадаг гээд бүхий л туршлагыг энэ бага хурлаас мэдсэн байна. Манай улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэг цэцэглэсэн 2 том хөршийн дунд оршдог. Сүүлийн үед рок попын одод хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, хүний наймааны асуудал бараг өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдах болсон гээд түгшүүрийн харанга аль эрт дэгджээ. Хэрвээ НҮБ-аас 2000 онд гаргасан Палермогийн конвенцид манай улс нэгдчихвэл энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчинг засгийн газар бүрдүүлэх үүрэг хүлээдэг. Учир нь энэ конвенцид нэгдчихээд үүрэг даалгаврыг нь биелүүлэхгүй бол олон улсын зүгээс Монгол Улсын Засгийн газарт муу гэсэн үнэлгээ тавина. Иймээс муу гэсэн үнэлгээ авахгүйн тулд одоогийнхоос илүү ажиллах байх гэж энэ уулзалтыг зохион байгуулагчид нь үзэж байна.
Бага хуралд оролцсон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид энэ төрлийн гэмт хэрэг дээр ажиллахад хүндрэлтэй байдаг талаар хэлж байлаа. Хууль хяналтын байгууллагууд нь уялдаа холбоогүй ажилладаг, мөн хууль эрх зүйн ойлголт нь алдаатай байгааг хуульчид болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид ярьж байна.
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн нэг төрөл болох хүн наймаалах гэмт хэрэг аль хэдийнээ манайд хүчээ аваад байгаа. Энэ гэмт хэрэг нэгэнт нийгмийг түгшээгээд байхад Гадаад хэргийн яамнаас бусад төрийнхөн төдийлөн эрчимтэй хөдөлдөггүй нь үнэн. Төрийн зүгээс дорвитой алхам хийхгүй байгаа нь үндэстэн дамнасан гэмт хэрэг манайд цэцэглэх үндэс болж байгааг хурлыг зохион байгуулагчид хүлээн зөвшөөрлөө. Харин гадныхан хэрхэн тэмцдэгийг хүргэе.
Ангел-Шведийн Институтын захирал
Орч: Манай улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн зүгээс маш их анхаардаг. Хамгийн гол нь хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй байдаг. Манай ТВ-ийг Хадгаламж зээлийн хоршооноос тэрбум төгрөг авсан гэж хэвлэлээр цацагдах болсон. Бид тийм хэмжээний мөнгө аваагүй учраас холбогдох байгууллага хүмүүст хандаж үзэгч та бүхэндээ бодит мэдээллийг хүргэж байна.
Бэлтгэсэн сэтгүүлч Б.Одхүү