2008-02-26
Монголчууд монголчуудаа бусдад тэр дундаа харийнханд худалдаж бэлжиж байна
Монголчууд монголчуудаа бусдад тэр дундаа харийнханд худалдаж бэлжиж байна. Насанд хүрээгүй нэг охин захиалахад 300 мянган төгрөг бол хил дамнуулан худалдахад 15 мянган долларт хүрнэ. Тэд эхний ээлжинд гудамжнаас эцэг эхтэйгээ муудалцсан, сэтгэл нь тогтворгүй байгаа нэгнийг онилж машиндаа чирч суулгана, дараа нь зүй бусаар харьцаж бузарлана. Эцэст нь бэлгийн мөлжлөг хийж, цусны шинжилгээ авсныхаа дараа эрүүл саруул, элдэв өвчингүй байх юм бол шуудхан л хил дамнуулан наймаалах, Эрээн Макао, Сингапурт биеийг үнэлүүлэх ажилд явуулдаг байна. Иймэрхүү маягаар насанд хүрээгүй байхдаа л эх орноосоо гарсан охидууд одоо урд хөршөөр нэг амьдарч байгаа. Авилга гэдэг зүйл бүрэн устаж байж хүүхэд худалдах гэмт хэрэг зогсоно гэж үзэж байгаа, хэрвээ төр нь авилгатай тэмцэж хацар гоо охидоо харийхнаас хамгаалж чадахгүй байгаа бол эцэг эхчүүд маань ядаж сонор сэргэг байхгүй бол нялх үрээ нэг бол бүүр харахгүй эсвэл үрээ алдаад 12 хоногтоо олсон Батсайхан ээж шиг л уйлах дуулах тулах вий дээ.

Мэдээллийн эх үүсвэр http://www.tv5.mn
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог