2008-02-26
МТВ-ээр цацагдах хүний наймааны эсрэг аянд манай улс нэгдэнэ
МТВ-ээр цацагдах хүний наймааны эсрэг аянд манай улс нэгдэнэ
Залуучуудад зориулсан дэлхийн хамгийн том суваг МТВ-ээр цацагдах хүний наймааны эсрэг аянд манай улс нэгдэнэ. МТВ-ийн телевизийн баг хүн худалдахын эсрэг аянаа тухайн улс орны нэртэй устай дуучдаар хөтлүүлж байгаа юм байна. Манай улсаас В продакшны захирал дуучин Болдыг сонгожээ. Болд дуучин биш нийгмийн чанартай нэвтрүүлгийн хөтлөгч болно.
Өнөөдрөөс эхлэн МУ-д Хүний наймааны эсрэг MTV Exit аян эхэлж байна. MTV Европ сан, АНУ-ын Азийн сан болон C1 тв Хүний наймааны болон бэлгийн мөлжлөгийг зогсоох аянг эхлүүлж байгаа юм. Хүний наймааны голомт болсон Ази тив болон Номхон далайн бүс нутгуудад энэ аян эхлээд байгаа юм байна. 21-р зуунд ДОХ-оос дутахгүй тархаж байгаа энэ гэмт хэргийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлд өртөж болзошгүй залууст зөвлөгөө мэдээлэл өгөхөд энэ аяны зорилго оршиж байна. Хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон 2 хохирогчийг оролцуулан, хүйсийн тэгш эрхийн төв, цагдаагийн байгууллагатай хамтран 30 минутын кино хийж, 9 хэл дээр Азм Номхон далайн бүс нутгийн 380 сая өрхөд үзүүлэх гэж юм байна. Зөвхөн манай улсад ч биш, Ази номхон далайн бүс нутгийн хүний наймаа түгэж байгаа орнуудад энэ киног хийж байгаа.
Тухайн улс орон бүрт алдартай дуучин, жүжигчин залуус энэ киног хөтөлж байгаа. Манай улсаас Камертон хамтлагийн ахлагч дуучин Болд хөтөлсөн байна.
MTV network-оор нийт 380 сая хүн нэг зэрэг хүлээн авч үзнэ. Ирэх сард манай улсад C1 тв-ээр цацагдах юм байна. МОХ энэ арга хэмжээнд идэвхтэй нэгдэж, Замын-Үүд чиглэлийн төмөр замын зорчигчдод сурталчилгааны материал тараажээ. АНУ-ын Азийн сан энэ аянг санхүүжүүлсэн байна.

Бэлтгэсэн сэтгүүлч Э.Энхцэцэг

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог