Бидний цөөхөн монголчууд хоногийн хоолоо цуглуулах гэж ар гэр, vр хvvхдээ умартан ертөнцийн нар хэзээ мандаж, хэзээ жаргадгийг мартах нь холгvй зvтгэж явна.
Харин дээгvvрээ ширээ сандлаа булаалдан "тэмцэлдэж" нvдэнд нь эх орон биш эрх мэдэл харагдан сандралдана. Дээрээ ч, доороо ч бужигналдан нэг л их ажил амжуулсан улс болон аахичиж явах хооронд харийнхантай сvлбэлдсэн "урвагчид" эх орны минь "цэцэг"-сийг гишгичиж, хугачиж, тасдаж байна.
БНХАУ-д хөдөлмөрийн "гэрээ" гэгчээр өндөр цалинтай ажил хийнэ гэж яваад Эрээнд барьцаалагдсан гэх 18 иргэний асуудал, Хонконгод хөдөлмөрийн мөлжлөгөд өртсөн гэх 17 настай хvvгийн асуудал гэх мэтчилэн яригдаж дуусаагvй байтал цагаан сарын vеэр алга болоод ар гэртээ амь тэмцэн арай гэж ирсэн охины ээж иргэний зориг гарган "Монголд бэлгийн мөлжлөг, хvний наймаа газар авч, сvлжээ болон өргөжсөнийг олон нийтэд анхааруулан зарласан нь "Сvх далайтал vхэр амар" гэгчээр надаас л холуур байвал яахав гэсэн амин ч vзэлтэй монголчуудыг энэ асуудал руу анхаарал хандуулахад хvргэлээ.
1994 оноос Бээжин, Макао, Сингапурт манайхан зарагдаж эхэлсэн. Мөн 2002 онд Югославт хоёр монгол охин худалдагдсан гэх мэдээллvvд цацагдаж эхэлсэн. Хvvхдvvд өөрсдийн хvслээр явдаггvй, бусдад хууртагдан амьдралаа өөрчлөе, мөнгө олъё, гэрийнхэндээ нэмэр болъё, боловсролоо дээшлvvлье хэмээн явдаг гэдэг ч эдний маань нэлээд нь хохирогч болдгийг нуух юун. Манайдаа энэ талаар дорвитой ажил хийдэг гэгдэх "Хvйсийн тэгш эрхийн төв"-д л гэхэд 2003-2006 онуудад 25 хохирогч хандаж байснаа 2007 онд 115 болж өссөн байх жишээтэй. Насны хувьд дотооддоо 15-18, хилийн чанадад 17-25 насныхан бэлгийн хvчирхийлэлд өртсөн байдаг гэсэн тоог эднийх гаргасан байдаг юм билээ. Тэгвэл 21-35 насны бvсгvйчvvд Солонгост зуучлалаар гэрлэхээр гарч бэлгийн хvчирхийлэл мөлжлөгт өртсөн байхад, 25-50 насны эрчvvд маань хvнд хөдөлмөрийн мөлжлөгт өртжээ гэдэг судалгааг гаргасан байдаг юм байна. Энэ нь манайхны зарим нэгний ярьдгаар" хийх ажлаа олж ядсан улсын хий хоосон яриа " биш юм. Өөрийн бvхнээ vл тоож гадаадын юм л гэвэл "ялгадас" нь хvртэл vнэд орох шахдаг болсон өнөө vед Азийн сангаас гаргасан зарим нэгэн тоог дуулгавал зөвхөн 2006 онд гэхэд л хvн худалдаалах наймаатай холбоотой 16 хэргийн есд эрvvгийн хэрэг vvсгэснээс долоон хэрэг прокурорт шилжжээ. Азийн сангийн тусгай утсанд Макаогоос холбогдсон дөрвөн охиныг авчирч тусалж байжээ.
Судалсан, сураг гаргасан тоо эдгээрээр дуусахгvй. Сvvлийн vед хvн худалдаалах, биеийг нь vнэлvvлэх явдал зохион байгуулалттай шинж чанартай, далд хэлбэрээр явагдаж гадны орон руу хөдөлмөр эрхлvvлнэ гэсэн нэрийн дор хил дамнуулан худалдаалж, биеийг нь vнэлvvлэх явдал газар авсаар одоо бvр 5000 шахам хохирогч байдаг тухай албан бус тоог гаргасан байдаг. Хамгийн сvvлд ЭЦГ-аас гаргасан тоо баримтаар зөвхөн энэ он гарсаар 81 эмэгтэй алга болсон тухай мэдээлэл цагдаагийн газарт ирж байсны 72 эмэгтэйг нь гурваас 48 цагийн дотор олсон байна. Сvvлийн нэг жилийн дотор 149 эмэгтэй алга болсноос 14-25 насны найман эмэгтэй огт олдоогvй байна.
Ер нь энэ төрлийн гэмт хэрэг манай улсад бодитойгоор нvvрлээд байгаа нь vнэн гэдгийг хууль хяналтын байгууллагууд ч хvлээн зөвшөөрөөд байгаа. БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Тяньжин болон Макао, Сингапур зэрэг газруудад манай улсын 1000 гаруй бvсгvй биеэ vнэлдэг гэх тоог холбогдох газрууд гаргажээ. Эдгээрийн 300 орчим нь Эрээнд, 200-гаад нь Макаод байдаг гэнэ. Ерөөс Монголын нөхөн vржихvйн насны эмэгтэйчvvдийн 0,2 хувь биеэ vнэлдэг гэвэл манай улс багаар бодоход 1454 vнэлэгчтэй гэнэ шvv. Эцэстээ эд хэн бэ, хэний vр сад ямар орчинд амьдардаг зэргээс vл хамааран Монгол Улсын иргэн , "хохирогч" гэдэг утгаар нь алга болсон нөхцөлд эрж хайх, олдсон vед нь хvнлэг ёсоор хандан нэр төр, амь насыг нь хамгаалалтад авч хойшид гарах гэм уршгаас хамгаалан, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход, нэмж гаргуулахгvй урьдчилан сэргийлэхэд цөөн тооны төрийн бус байгууллагад, цагдаа дангаараа тэмцэх биш нийт иргэдийг энэ рvv анхаарал хандуулдаг болгож, мэдээллийн утсанд ирсэн мэдээллийн дагуу мэдээлэгчийг нууцалдаг, тэдэнд хvндрэл учруулдаггvй байх юм бол энэ аймшигт хэргээс цэцэг шиг охидоо, залуусаа хамгаалж болмоор санагдана.
Манайхны дунд "Амьд хvний гэрч болохоор...", "Адгийн зарга арав хоногтой" гэдэг vг байдаг нь хоосон ч зvйл биш. Vнэнийг илчилснийхээ төлөө дахин дахин байцаагдах зэрэг зарим нэг хvчний байгуулллагын ажилтны тактикийн алдаанаас болж залхах, улмаар ийм зvйлийг харсан ч vл харагч байсан нь дээр гэсэн ойлголтыг ард иргэдэд бий болгодог нь гэмт хэрэгтнvvдийг даврааж одоо бvр байтлаа хамар дороосоо охидоо алдаж эхэллээ шvv дээ. Гэртээ байсан охидыг маань гэрээс нь дуудаж гаргаад, гудманд явсан охидыг машинд чихэж авч яваад хохироогоод байгаа энэ явдал бол зарим нэг талдаа эцэг таны, эх таны , эх орон таны буруу гэдгийг хvлээн зөвшөөрөхөөс аргагvй. Ерээд оноос хойш монголчууд бидний дунд vvсч буй болоод байгаа "тэнэглэл"-ийн нэг хэлбэр бол ямар ч аргаар хамаагvй хөрөнгө мөнгөтэй болох, хvний нутагт хөл тавих мөрөөдөл, эх орноо муучлах, биеийн амар харж хялбар аргаар мөнгө олох сэтгэлгээ юм. Одоогийн 20-30 насны залуус улс орныг зах зээлд шилжих vед дунд сургуудьд ч ороогvй байсан.
Тэд төлөвших насан дээрээ мөнгө, ардчилал, гадаадад гарах гэсэн гурван vгээр хоёр чихээ ажиллуулж өссөн гэхэд болно. Аав, ээж нь өглөө босоод "яаж мөнгө олох вэ, яаж байртай, машинтай болох вэ, яаж баяжих вэ, ах эгч нь яаж гадагшаа гарч ажиллах вэ, сурах вэ, яаж Монголоос гарах вэ гэж өдрийн бодол, шөнийн зvvд болж буйг тэд харж өссөн. Сэтгэл нь гэгэлзээд тогтохгvй болсон "хаврын салхи шиг" амьдралтай залуус ардчилал гэдгийг анархизм гээд ойлгочихсон, хийж буй буруу бvхнээ "хvний эрх, эрх чөлөө"-гөөр халхавчлан дураараа дургиж, дунд чөмгөөрөө нэг хэсэгтээ жиргэсний "гор" хойч хvvхдэд маань ийнхvv муугаар нөлөөлж байна гэдэгтэй санал нийлэх хvн цөөнгvй биз ээ. Төрийн дээдэс эрх мэдлийн сандлаа булаацалдан "эцэг"-ийн vvргээ умартан албан тушаал авлигатай садарлаж явах хооронд эзэнгvй юм шиг болсон эх орны чинь эмс охид бусдын "ногоонд нvд унагаж ардчиллын "буян"-аар алдуурсан хөлийн тушаагаа зад "татаж" бусдын өвөрт өөрсдөө ч гvйж орж, өрөөлийн "гvн дэмжлэгтэй"-гээр шургалж хожмын хар өдрийн vvдийг нээсэн гэдгийг бид хvлээх ёстой.
Vерийн ус мэт зад тавин гадны гvрэн рvv урсах залуусынхаа бодит тоог гаргаж чадаагvй л байна шvv дээ. Мөнгөнөөс өөр юуг ч мэдэхээ байсан шуналтнуудын "буян"-аар сайнаасаа саар нь дийлсэн энэ их урсгалд монголчууд бид өөрсдөө хувь нэмрээ оруулж, улмаар цэцэг шиг охидоо, ирээдvйд эх орны минь голомтыг тvших ээж нарыгаа бусдын хар гарын угаадас болгож байгаа. Энд буруутанг эрж цөхөх юмгvй. Бид бvгд буруутан шvv дээ. Харуй бvрийгээр гоёж гоодож аваад гарч гvйх охид, хvvхнvvдээ "дэнгийн эрвээхэй" хэмээн өхөөрдөн нэрлэж, золигт гарч зовлогоороо олж ирсэн хэдэн "ногоон"-оор нь амьдралаа залгуулж явна хэмээн "өрөвдмөөр царайлж суугаа ээжээс эхлээд "Төрийн ариун байх нь охидоос vvдэлтэй"-г тунхагласан ч ариун охидоо хамгаалж чаддаггvй, ахисхийвэл өөрсдийнхөө "төр"-д зvтгэсэн "алжаал"-аа охидоор гаргадаг ТОМЧУУЛ буруутай. Алдаж эндсэн охидоо янхан, банзал, биеэ vнэлэгч хэмээн цоллож, хvн-хогоор тунхаглан харийн "хар" зах зээл рvv шидэгдэхэд хамжилцаж байгаа хэрэг биш vv.
Татвар төлдөггvй луйварчдаа өөгшvvлж, өршөөх тухай хууль батлах гэж цаг vрж, улсын мөнгийг урсгаж суусан эрхмvvд хvн худалдаалахын эсрэг Палермогайн конвенцид нэгдэхээс яагаад татгалзаваа. Магадгvй vvний цаана "ТОМЧУУЛ" бий гэж хариуцлагатай нэгний хэлсэн vг vнэнийг нотлох шиг. Сайхан охидоо эвддэг, буруу зvйлд уруу татагддаг асуудал социализмын Vед ч байсныг олон ахмадууд хэлж л байдаг. Улстөрийн товчооны тэр дарга гуай Тэрэлж амралтад тийм охинтой жаргаж яваад буцлаа гээд л. Одоо ч энэ байдал байгаа гэдгийг өөр хоорондоо "хов" болгон ярилцаж л байдаг. Бидэнд бодох юм их байна .
Өнгөрсөн жил Ховд аймгийн Мянгад суманд ажлаар явж байхад нэгэн ээж таараад Улаанбаатарт сурдаг оюутан охин нь зуныхаа амралтаар нутагтаа, ээждээ очиж амарч чадаагvйг хэлэхдээ, "Сургуулийн нь төлбөр их өндөр, хэдэн ямааныхаа ноолуурыг аваад дээр нь өр тавиад өгсөн ч кредит гэдэг юм нь дутуу гээд ирэх зардлаараа тvvнээ нөхсөн гээд охин минь амралтаараа дотуур байрандаа амьдарч, баараңд ажиллаж байгаа" хэмээн ярьж байсан нь санагдана. Энэ бол хөдөөнөөс хотод ирж сурч байгаа мянга мянган охидын захын л нэг жишээ. Магадгvй энэ охин хэдэн өнчин дvv нар, ганц ээждээ төвөг болохгvй гэхдээ хаа нэгэн баар сауны газар биеийн болоод хөдөлмөрийн мөлжлөгт өртөн цэцэг шиг насандаа сэтгэлийн шархтай явж байхыг vгvйсгэхгvй. Сурч мэдэхийн хvсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн ямарч замаар хамаагvй дээд мэргэжилтэй л болбол болоо гэж зvтгэх залуусын хvсэл дээр "тоглож" тэнгэрт хадсан төлбөрөөрөө охидыг маань буруу гар руу "тойруу замаар" урхидаж байгаа дээд сургуулиуд ч энэ тал дээр онцгой анхаармаар. Ээжийнхээ өврөөс гараагvй хvний нялх vрийг эрдэмтэй хvн болгоно гэж нутаг халтар төгрөгийг нь салгасан бол энэ хvн хаана амьдарч, юу хийж юу сурах нь хамаагvй гээд хаяж боломгvй.
Охидыг бэлгийн мөлжлөгт оруулахыг завддаг оруулдаг, ёс зvйгээ умартсан багш" эрдмийн энэ уурхайнуудад ч байдгийг охид vгvйсгэдэггvй. Эмх замбараагvй байдал, эрсдэлтэй алхмаас өөрийгөө ч нөхдийгөө ч хамгаалж яваа, хамгаалж чадах охидоо ч бид анхаарлаас гаргаж боломгvй санагдана. Хоёрхон сая гаруйхан хvнтэй манай улс байтугай хэдэн зуун сая хvнтэй улс орнууд хvнээ хэрхэн анхаарч, тэднийхээ хойнорс яаж эрж сурч хамгаалж буйг бид харж л байгаа. Улс л гэж байгаагаас хойш энэ хvний наймаачдаа, бэлгийн мөлжлөг явуулагчдаа анхааралдаа авч, төрийн төмөр нvvрээ харуулах цаг нэгэнт болжээ. Манай хvний эрхийн байгууллагын ажилтнууд энэ мөлжлөг, хvний наймааг цэцэглvvлж байгаа гол газар бол баар, саун гэж vздэг юм билээ.
Энэ талаар тодруулахаар, "Хvний эрх"-ийн ажилтан,"Нутгийн шийдэл" сангийн тэргvvн Ц.Оюунгэрэлтэй уулзаж дараахь ярилцлагыг авсан юм.
-Алга болж буй охидын цаана их мөнгө эргэлдэж байгаа гэдэг. Vvнтэй та санал нийлж байна уу?
-Тийм ээ. Баар, сауны газрын орлого юун дээр тогтдог юм бэ гэвэл тэнд охид, бvсгvйчvvд ажиллаж, тэднээр тусгай vйлчилгээ гэгчийг хvчээр хийлгэж энэ vйлчилгээг нь авах гэж эрчvvд тэнд ордог. Зарим нэг баар, саун, зочид буудлын бизнес нь бvхлээрээ хvний мөлжлөг дээр тогтож байгаа. Тэнд хvний мөлжлөг vгvй бол тэдний бусадтай өрсөлдөх чадвар дорой байдаг. Тиймээс бусадтай өрсөлдөх чадвараа хvний наймаагаар олж авдаг. Хvний наймааны мөлжлөг явуулдаг газрууд андашгvй. Тэд нийтэд vйлчилдэггvй. Саун гэсэн хаяг хадчихсан хэр нь нийтэд нээлттэй биш. Зөв¬хөн эрэгтэй хvнд л vйлчилдэг. Ийм газруудыг хvний наймааны сvлжээний нэг хэсэг гэж vзэж болно.
-Ийм газруудыг яаж мэдэх вэ. Олон нийтэд зарлаж, vйл ажиллагааг нь хорьж зогсоож болдоггvй юм уу?
-Ихэнх тийм газрууд хаяггvй байдаг. 12-06 утсаар маш их мэдээлэл ирдэг байсан. "Сэжиг бvхий газрууд байна. Vйл ажиллагаа нь тодорхойгvй. Тэгсэн хэр нь vvдэнд нь том том жийпvvд ирээд удаан хугацаагаар байгаад байх юм. Шалгаад өгөөч гэсэн мэдээллvvд ирдэг. Хууль хяналт, олон нийтийн анхаарлыг тэр газруудад хандуулаад эхлэхээр 2-3 хоногийн дараагаас баар, саун, зочид буудал гэсэн хаягтай болчихсон байдаг. Одоо энэ утас ажиллахгvй байгаа. Иргэд 19-03 гэсэн утсанд хандах хэрэгтэй. Энэ утас бол хvчирхийллийн эсрэг мэдээлэл авдаг утас юм.
-Хvний наймаа, бэлгийн мөлжлөгийн наймаа сvлжээтэй болсон гэдэгтэй та санал нийлэх vv. Энэ ямархуу сvлжээ байгаа бол?
-Сvлжээ байгаа гэж vзэж болно. Хамгийн эхлээд хvvхдvvдийг гэрээс нь дуудаж гаргаж ирдэг ажилтнууд байна. Жишээ нь найз нөхөд, танил тал, ах дvv ч байхыг vгvйсгэхгvй. Мөн тухайн орчмын "атманууд" гэж нэрлэгдэгсэд. Тэдэнд охин дуудаж гаргаж ирсний төлөө тодорхой хэмжээний мөнгө төлдөг анхны шат байна. Сvvлийн vед телевизvvдийн чатаар зар өгдөг хэсэг хvн байна гэж vзэж байгаа. "Бидэн рvv дохь, бид залгая гэдэг". Дохимогц охид руу залгаж гараад ир хэмээн охидыг урхиддаг сvлжээний нэг хэсэг байна. Урхидсан охидыг тээвэрлэдэг сvлжээ бас байна. Зочид буудал гэх хаяггvй газар руугаа хvргэдэг нэг хэсэг байна. Гэхдээ энэ зочид буудал руугаа шөнө оройн цагаар явуулдаг бөгөөд өдрийн цагаар охидыг байрлуулдаг айлууд бас байна. Одоогийн байдлаар Сонгино хайрхан, Баянзvрх дvvргvvдэд хэд хэдэн айлыг илрvvлээд байгаа. Охидыг гэрийн хорио байдлаар байлгадаг энэ айлуудыг сvлжээний нэг хэсэг гэж vзэж болохоор байгаа биз дээ. Орой vдэш болмогц нөгөө айлаасаа охидыг зочид буудалд аваачдаг. Зочид буудалд очмогц нь гутлыг нь тайлж, утсыг нь хураан авч гадагш гаргахгvй, бусадтай холбоо барих аргагvй болгодог байна .
Дараа нь тэднийг саунд оруулдаг, паспортын зураг авдаг, цусны шинжилгээ авдаг байна. Vvний зэрэгцээ зодож занчин хvчирхийлдэг. Биеэ vнэлэхээс татгалзсан охидыг маш их зодож нvддэг байна. Хамгийн анх эр зориг гарган мэдээлэл өгсөн тэр охиныг нvд хальтирмаар болтол зодож, нvдсэн байсан. Гэтэл тэр хvvхдээс цагдаагийнхан мэдvvлэг авахдаа "Чи явдаг байсан юм уу" гэж асуусан байсан.Энэ нь тэр охинд маш хvнд цохилт, дарамт болсон. Дараа нь гадаад паспорт гаргаж байгаа хvмvvс байгаа нь сvлжээний нэг хэсэг юм. Ерөөс олон улсын хэмжээнд хvний эрхийн байгууллагуудаас анхааруулж байгаа гол асуудал бол энэ мөлжлөг маш том сvлжээ буй гэж сануулсаар байгаа явдал юм. Сvлжээ цааш яаж vргэлжилдэг вэ гэвэл хууран мэхлэж, ажилд оруулна гэж зар тараан зуучилж хил гаалиар гаргаж гадаадын олон хотуудад байрлуулдаг гэх мэт шат дамжлага болгондоо бэлгийн хvчирхийлэл, боолчлол явагдаж байдаг. Хаанаас захиалгатай байдаг юм тэр газрынхаа "Улаан гудамж"-д очтолоо бэлгийн боолчлол, мөлжлөгт орсоор байдаг. Хvнийг хулгайлж байгаа зорилго маш тодорхой. Хvнийг хvнд хөдөлмөрт хvчээр боолчлох, эрхтнийг нь худалдаалах, бэлгийн боолчлолд оруулах энэ гурван зорилгоор л хvнийг хулгайлдаг,.
-Чат гэж та хэллээ. Энэ талаар та нэмж юу хэлэх вэ?
-"STV-1", "STV-2", "TV-8" зэрэг телевизvvдийн чат охидыг урхидах ажиллагаагаа удаан хугацаанд явуулж байгаа. Энэ талаар хөдөлмөрчдөөс маш их гомдол ирдэг. Эхний хоёр суваг нь "Сансар"КТВ-ийн харьяаны суваг. Энэ ТВ-ийн vvсгэн байгуулагч, хувь нийлvvлэгч нь ерөнхий сайд С.Баяр юм. Эмэгтэйчvvдийн төрийн бус байгууллагуудын сvлжээнээс Ерөнхий сайдад өөрийн эзэмшлийн телевизийнхээ нийтлэл, нэвтрvvлгийн бодлогод анхаарал хандуулж "Охидыг урхидсан зар"-ыг зогсоогооч гэсэн ил захидал явуулсан байна лээ. Vvнийг хvний эрхийн төлөө ажилдаг, тэмцдэг бvх хvмvvс талархан дэмжиж байгаа.
-Энэ бусармаг зvйлээс охидоо яаж хамгаалах вэ?
-Охидоо хvний наймааны золиос, хvчирхийлэл, мөлжлөгт өртөөхгvй байх боломж бидэнд бий. Тухайлбал, хэнтэй хаашаа явав, хэдийд хамгийн сvvлд ямар хувцастай гарав гэдгийг анхаарч байх хэрэгтэй. Сургуулиуд хvvхдийг хичээлээс хоцрох юм уу тасалсан тохиолдолд сайн асууж, багш нар илэн далангvй ярилцаж тэмдэглэж авч байх хэрэгтэй. Бид нэгийгээ жаахан дураараа юм. Баардаж яваа биз дээ гэх мэтээр vл тоодог нь буруу юм. Хvvхэд залуус маань ч гэсэн эцэг эх ойр дотныхондоо хаана яваа, хэзээ очихоо мэдэгдэж байх хvмvvжил, хэвшлийг өөртөө тогтоох хэрэгтэй.
-Тэдний хvvхэд алга болж гэнэ, цагдаад хэлээд дэмий гээд өөрсдөө хайгаад байна гэнэ гэх мэтээр хугацаа алдах явдал байдаг юм шиг санагдах юм. Энэ талаар таны бодол?
-Манай цагдаагийнхан "Хvvхдээ хvмvvжvvлж чадаагvй тийм айлын хvvхэд алга болдог юм гэсэн ойлголтыг бусдад төрvvлэхийг эрмэлздэг. Гэтэл vгvй юм. Хvvхэд алга боллоо л гэсэн бол энэ айл баян байна уу, ядуу байна уу хэн байх нь хамаагvй. Хохирогч гэдэг утгаар нь хандаж анхаарал тавих ёстой. Хайхаас өмнөх мөрдөн байцаалт нь хоёрдмол талтай. Нэгдvгээрт, энэ мэдээллийг авснаараа хvvхдийг хайх газрыг олоход дөхөмтэй байх талтай ч хvvхдээ алдан дарамтад орсон эцэг, эхчvvдэд энэ нь цагдаагийн дарамт гэж ойлгогддог. Vvнээс болж мэдээлэл өгөх гол эх сурвалж болох хохирогчдоо өөрсдөөсөө холдуулснаар гэмт хэргийн илрvvлэх явцыг удаашруулах талтай. Цагдаагийн зарим нэг ажилтны харилцааны доголдол зэрэг байдлаас болоод хохирогчид "дарамтад дарамт болдог" гэж vздгээс цагдаад хандах нь ховор байгааг vгvйсгэхгvй." Та бvхэнд элдэв дарамт учруулахгvйгээр та бvгдийн мэдээллийг хvргээд өгье. Эрэл хайгуулыг идэвхжvvлж өгье хэмээн хvний эрхийн идэвхтнvvд, ардчилсан эмэгтэйчvvдийн байгууллагууд зарлаад эхэлмэгц хохирогч иргэд хандаж ирэх нь ихсэж байгаа.
Тэд нээлттэй, итгэлтэй ирж байна. Жишээ нь 16 настай хvvгээ алдсан ээж хvvгийнхээ зургийг бариад ирлээ. Хөдөөнөөс ирээд удаагvй энэ хvv хотыг ер мэдэхгvй. 12 ду¬гаар сарын еснөөс хойш цагдаагаар хайгаад олдохгvй байгаа энэ ээж хvvгээ хайхад намайг оролцуулаач гэхэд цагдаа татгалзсан байгаа юм. Энд хуулийн бас нэгэн цоорхой буйг харуулж буй хэрэг гэлээ. Эцэст нь хэлэхэд, аав ээжvvд минь, хөвгvvд залуус минь, элгэн садан монголчууд минь цэцэг шиг энхрийхэн охидоо, бvсгvйчvvдээ бид хайрлаж аливаа мөлжлөг хvчирхийллийн хохирогч болохоос нь сэргийлж, энэ муухай "Рах"-уудаас эх орноо, ирээдvйгээ хамгаалъя.
Ц.Тvвшин
Мэдээллийн эх сурвалж: