2008-03-08
Хохирогч болох 10 настай охин үр хөндүүлжээ

-Бодит мэдээллээр бол 10-30 гаруй насны эмэгтэйчүүд байна-
Монголд хүний наймаа өдрөөс өдөрт газар авч, хохирогчид борооны дараах мөөг шиг олширсоор байгаа. Хүний наймааны гэмт хэргийн талаар хэвлэл мэдээллээр дэлгэрэнгүй гаргаж байгаа ч энэ төрлийн далд бизнес сүлжээ болон цэцэглэсээр л... Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу хүн наймаалдаг бүлэглэл болох БНХАУ-ыи иргэн Ли овогтыг илрүүлж "Ганц худаг" дахь урдьдчилан хорих төвд саатуулан хориод байгаа билээ. Хүн наймаалах гэмт хэргийн талаар "Хар бүргэд"хууль зүйн товчооны өмгөөлөгч Н.Цогжавхлантай ярилцлаа. Тэрбээр ярианыхаа эхэнд "Хүний наймаа гэдэг нь гэмт хэргийн шинжтэй, эд эрхтэнг нь худалдах, бэлгийн заяагдмал байдлыг зөрчих зэрэг багтдаг" хэмээн хэлсэн юм.

-Хүний наймааны золиос болсон хохирогчид одоогоор хэд хүрээд байгаа вэ?     
-Анх яригдаж байсан тооноосоо хэд дахин илүү болсон. Цаашдаа ч нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Хүний наймааны цаана улстөр, бизнесийнхэн бүгд холбоотой. Хүн наймаалах нь саяхнаас яригдаж эхэлсэн ч урьд өмнө нь далдуур явагдаж байсан л зүйл. Энэ хэргийн хохирогчид нь ихэнхдээ эмэгтэйчүүд байдаг. Тэд амьдрахын эрхэнд, амьд явахын тулд хэнд ч хэлэлгүй бие мах бодиороо хохироод үлддэг. Худалч хүнд охид бүсгүйчүүд маань гудамж талбайгаар тайван 20 минут алхах эрхгүй болчихоод байгааг цагдаагийнхан мэдэх хэрэгтэй.

-Хүний наймааг таслан зогсоох арга бий болов уу?
-Энэ хэргийг таслан зогсоож болно. Гэхдээ манай улс төр, цагдаа хүчнийхний зарим төлөөлөл энэхүү гэмт хэрэгт орооцолдчихсон болохоор зогсоохыг хүсэхгүй байгаа бололтой. Тиймээс цагдаагийн байгууллагууд ажлаа хийж чадахгүй аль нэг намын харьяанд орчихоод хөдөлж өгөхгүй байна.

-Монголд хүн наймаалдаг бүлэглэл хэд байна вэ?
-Ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн наймаалдаг бүлэглэлийн толгойлогчийг Жижигээ гэж зарласан. Яг одоогийн байдлаар Жижигээ, Өнөрөө гэсэн хоёр хүний нэр гараад байгаа. Гэхдээ хохирогч нар цагдаа хувцастай хүн байгаа гэж таамагласан.

-Тэдгээр хэрэгтнүүдийг барих боломжгүй юмуу?
-Мэдээж байлгүй яах вэ. Цагдаагийн байгууллага хүчлэхгүй байгаа нь харамсалтай. Бүхэл бүтэн нэг улсын цагдаа байж нэг хоёр хүнийг барих гээд "хоёр жил мөрдөж байна" хэмээн хэлээд суухдаа тэд ичээгүй.

-Хохирогчдын насны хязгаар хэдээс хэдийн хооронд байгаа бол?
-Бодит мэдээллээр бол 10-30 гаруй насны эмэгтэйчүүд хүчирхийлэлд өрттөг. Тухайн үед хамгийн бага нь 13 настай гэж мэдэгдэж байсан. Гэтэл хамгийн сүүлд мэдээлснээр 10 настай хохирогч охин үр хөндүүлчихээд байгаа. Түүнийг маш их зодож, бэлгийн дарамтад оруулж, жирэмсэн болгосон байна лээ. Үүгээр зогсохгүй таван сартай ургийг нь хүчээр үр хөндүүлсэн байх жишээтэй. Бид бүгд харсаар, мэдсээр байж үр удмаа бузарлуулж байгаа нь зүрх зүсэж байна.

-Хохирогчид тэр бүр цагдаад ханддаггүйн учир юу юм бол?
-Ямар нэгэн байдлаар хохирогч болоод цагдаад хандахад эргээд өөрөө буруутан болдог болохоор тэд айдаг. Хохирогчдын ар гэрийнхнийг судалж байж хохирогчдоо сонгодог болохоор, тэднийхээ хойноос хэл ам хийж, хариуцлага тооцох хүнгүй эмэгтэйг л хүний наймаачид ихэнхдээ олзолж аваад байгаа. Тиймээс л өдийг хүртэл хохирогч болсон болгон хуулийн байгууллагад хандаж ил гараагүй байх.

-Хохирогч болсон тохиолдолд хаана хандах ёстой вэ?
-Монголынхоо охид бүсгүйчүүдийг бусдын гарт доромжлуулж, зодуулж, бэлгийн дарамтад оруулахыг эсэргүүцэж хохирогч болсон хүмүүсийн талаар мэдээлэл авахуулах утас ажиллуулж байна. 91908268 дугаарын утас руу хандаарай. Таны мэдээллийг бид нууцлах болно.

Д.Лхагва

Сэтгэгдэл:


10-han hastai amitniig... tuuniig shuud buh nasaar tejeelgeh nuhun tulburiin dans neej mungu hiilgeed 18 nasnaas hoish uuruur ni yahiig shuudiileh sanal b.a
Бичсэн: Зочин цаг: 13:42, 2013-04-12 | Холбоос | |


өөдгүй новшнуудыг бурхан заавал гэсгээдэг юм даа. Ёрын муухай амьдарлаар амьдарч үхлийн муухайгаар үхэх болно. Тэр 10 настай охинд өнгөрсөн дурсамжаар биш ирээдүйд итгэж амьдархыг хүсч байна.
Бичсэн: заяа (зочин) цаг: 00:25, 2012-12-11 | Холбоос | |


loser алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 16:20, 2010-05-03 | Холбоос | |


ууртай
Бичсэн: Зочин цаг: 12:01, 2010-04-11 | Холбоос | |


уйлах
Бичсэн: Зочин цаг: 12:01, 2010-04-11 | Холбоос | |


бамбуу
ууртай ууртай ууртай ууртай ууртай ямар муухай хэрэг вэ цаазлах хэрэгтэй
Бичсэн: Зочин цаг: 15:41, 2009-11-26 | Холбоос | |


big hug big hug big hug big hug big hug
Бичсэн: Зочин цаг: 22:35, 2009-04-27 | Холбоос | |


ene talaar ajillaj bgaad tani vneheer bayrlaj bna mongolchuud bid ewtei bhdaa hvchtei tiimees hamtdaa ene aimshigt hvchirhilelin toloo hamt temtsetsgee
Бичсэн: chingv цаг: 20:09, 2009-04-11 | Холбоос | |


ок амжилт
болж байна сайн ажлаараа
Бичсэн: айийй (зочин) цаг: 15:59, 2008-12-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог