ЭРСДЭЛД ХЭН ӨРТӨЖ БАЙНА ВЭ
АНУ-ын Азийн сан, Хүйсийн тэгш эрхийн төвөөс "Монгол дахь хүн худалдах гэмт хэрэг" эрсдэл, эмзэг байдал, хор уршиг гэсэн судалгааг нийслэл, түүний найман дүүрэг, Баянхонгорын Алтайн-ус, Өверхангайн Уянга, Сэлэнгийн Бугант, Төв аймгийн Заамар сум, хилийн боомт болон хилийн хаяа дэргэд орщцог Эрээн хот зэрэг газрыг хамтран хийжээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдээлснээр. өнөөгийн байдлаар 12.3 сая орчим хүн албадан болон барьцаат хөдөлмөр эрхалж, бэлгийн мөлжлөпг өртөж байна. Азид хүний наймаа даамжирч байгаа бөгөөд Хятад, Солонгос, Япон, Малайз, Хонконг, Макао, Турк, Югослав болон Дорнод Европын зарим улс оронд наймаалагдан очиж хохирсон хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа аж. Хүн наймаалсан хэрэг Монголд 2000 онд ховорхон байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 127 болжээ. Ийнхүу хүн худалдаалах гэмт хэрэг манайд хурдацтай байгаагийн учрыг лавлабал судалгаанд энэ төрлийн гэмт хэрэг нь засаглалын сул талыг харуулж буй баримт гэсэн байна.
Тэгэхээр Монгол Улс засаглал нь сул, түүнийг бүрдүүлж буй төрийн зохицуулалт хууль журам нь хангалтгүй гэж хэлж болох нь. Нөгөө талаар эдийн засаг ядмаг, хүмүүсийн амьжиргааны төвшин доройн уршгаар залуус Монголдоо байхгүй ховорхон боломжийг олж авахыг эрэлхийлдэг болсон. Ингэж яваад ийм гэмт хэргийн золиос, хохирогч болж буй. Мөн Монголд дотооддоо ч хүнийг наймаалж байна. Өсвөр насны охидыг гудамжнаас хулгайлж зочид буудалд аваачиж биеийг нь үнэлүүлдэг, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг цагдаагийн байгууллагад нэг биш бүртгэгдлээ. Сүүлийн таван жилд албан ёсны зөвшөөрөлтэй болон "нинжа" гэгддэг хувиараа алт олборлогчдын тоо нэмэгдсэн нь биеэ үнэлэгчдийн эрэлт хэрэгцээг шинээр бий болгож хүн наймаалах явдлыг даамжруулсан.
Хүн худалдах гэмт хэрэг үйлдэгч, хохирогчдыг олжавахдаа олон төрлийн аргыг хэрэглэдэг. Мөн гэмт хэргийн золиос болж болзошгүй хүмүүсийн сэтгэхүйгээр тоглож, мэдээлэл муутай итгэмтгийг нь далимдуулж чаддаг. Бас хүн худалдахдаа түүний гэр бүлийнхэн, найз нөхөд, сайн танилаар нь дамжуулж элсүүлдэг нь судалгаанаас харагдаж байна.
ХОХИРОГЧИД ЮУ ЯРЬДАГ ВЭ
Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэсэн үт ч байдаг. Энэ үгийн үнэнийг хохирогч залуусын ярианаас түвэггүй мэдэж болно.
Хохирогч Б ярихдаа
-Бид хоёрыг Хятадын нэг хотод шинээр нээж буй монгол ресторанд зөөгчөөр ажиллуулна. Сарын цалин 4000 юань гэж хэлсэн. Ажил, сургуульгүй байсан болоод тэр эмэггэйн саналыг зөвшөөрсөн. Гэтэл тэр газар аваачсаны дараа хотын захын нэг зочцц буудалд биеэ үнэлж мөнгө ол гэж тулгасак Тэнд нь бас хэд хоногийн өмнө очсон долоон монгол охин байсан. Хүний эрхэнд орсноо тэгэхэд л мэдсэн. Тэгээд аргагүй байдалд орж хэлснээр нь ажилласан гэж байхад мөн тиим замаар явсан С гздэг бүсгүй
-Бидэнд өөрийн дураар тухайн зочид буудлаас гадагш гарах эрх байдаггүй. Хэрвээ гарвал харгалзагчтай, цагийн хязгаартай. Бас үйлчлүүлэгчийн шаардсан үед бэлгэвчгүйгээр харьцаанд орох, зөвшөөрөхгүй бол зодуулж нүдүүлдэг ч удаа байв гэж ярьжээ.
Энэ оны намар Хүйсийн тэгш эрхийн төвд хандсан 16, 21 настай хоёр хохирогч эмэгтэй "18-25 насны эмэгтэйчүүдийг өндэр цалинтай ажилд авна гэсэн зарын дагуу очсон. Биднийг ажил хийлгэнэ хэмээн хилийн чандад гаргасны дараа нэгэл буудалд аваачсан. Тэгээд худалдагдсан" гэжээ. Энэ хэргийн талаар судалгаа хийсэн хүмүүсийн нэг нь га-даадад хямд зардлаар суралцах хүсэл сонирхолтой охид, залуусыг урьж байна 9911... гэсэн зарын дагуу утасдахад нэг эмэгтэй эелдгээр кафед уулзъя гэж. Тэнд очвол дунд хэр насны их боловсон байрын эмэгтэй угтаад
-Эрхмээ, зөвхөн охид бүртгэнэ. Эрэгтэйчүүдийг бүртгэж дууссан гэсэн байна. Түүнээс хойш судалбал зөвхөн таван охин бүртгэж аваад хятадын зургаа, долоон хот дамжуулсаар тус улсын өмнөт хэсэгт орших Хань-Жу хотод нэг хоолны газар ширээний охид болгон худалдсан байжээ.
Хохирогчид, энэ талаар үнэндээ мэдлэг дутмаг, хүнийг бараа шиг арилждаг бүлэг хүн байхдаг болсныг мэдэхгүй гэх нь олонтаа.
Тэгэхээр залуучуудад дээрх гэмт хэргийн талаар сурталчилгаа хуулийн мэдлэг олгох ажил туйлын хангалтгүй байдаг аж. Худалдагдсан хохирогчид зөвхөн бэлгийн мөлжлөгт өртдөг биш өсвөр насныхныг албадан хулгай хийлгэдэг тохиолдол цөөнгүй байдаг аж.
“ГЕЙДЕН” ГЭЖ ЮУ ВЭ?
Манай өмнөд хөрш Эрээнд янхны газрыг ийнхүү нэрлэдэг юм байна. Замын-Vүд дэх цагдаагийн тасгийнхан өнгөрсөн зун Эрээн хотын цагдаагийнхантай хамтран нэг "гейден"-д шалгалт хийхэд уг газрын эзний ширээнээс 13 монгол эмэгтэйн паспорт олдож. Уг паспортын эздээс цагдаагийнхан тавыг нь олж эх оронд нь авчирчээ. Гэвч тэдний асуудал хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдсэнгүй. Ер нь зөвхөн Эрээнд гэхэд албан бус тооцоогоор 300 гаруй охид, эмэгтэй биеэ үнэлдэг гэнэ. Бээжинд ч мөн түүнээс олон гэдэг. Өмнөд хөршид хүний наймаа нэмэгдэхийн хэрээр зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиар биеэ үнэлэгчдийн үнэ ханш буурч байна. Тодруулбал, өмнөх онд охидыг 1000-1500 юаниар худалдаж байсан бол одоо 100-300 юань болжээ. Харин нэг удаа биеийг нь үнэлүүлэхэд 30-50 юань аж. Эрээн хотод Улаан дэнлүүний гудамж буюу янхны газар, зочид буу-дал, саунд олон охид, эмэгтэйчүүд биеэ үнэлдэг. Тэдний чухам хэд нь хүн худал-дах гэмт хэрэгт өртөж хохирсоныг хэлэх боломжгүй бололтой.
Бусад мэдээллээс харахад Макао, Солонгос, Сингапур, Малайзад болон Швейцарийн фрибург хот руу хүмүүс цөөнгүйгээр худалдагдсан нь тогтоогджээ. Гэвч...
Гэвч гэсний учир нь хүн худалдаалдаг нь нэгэнт тодорхой болсон ч буруутай эзнийг олж тогтоон гэмт хэргийг эцэслэн шийдсэн нь тун ховор байдаг юм байна. 2002-2005 онд цагдаагийнхан уг гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн дагуу 127 хохирогчийн 21 хэргийг шалгаад 13-ыг шүүхэд шилжүүлсэн боловч дөнгөж ганц нь шийдвэрлэгдсэн байна. Энэ хэргийн хохирогч бүхэн хуулийн байгууллагад ханддаггүй. Зарим нь хандлаа ч тухайн хэрэг нь хүссэнд нь хүртэл шийдвэрлэгдэж чаддаггүй аж. Учир нь хүн худалдах гэмт хэргийг мөрдөн шалгахад дөхөмтэй баримт нотолгоо муу байдаг. Нуугдмал гэсэн үг. Хохироод буцаж ирэгчид сэтгэл санааны дарамттай өөрсдийгөө буруудах вий гэхээс айдгаас баримтыг дэлгэдэггүй ажээ. Хөндлөнгийн хүмүүс болохоор тэднийг өөрсдөө явсан. Өөрсдөө хүсээд л биеэ үнэлсэн гэж буруутгадаг явдал Монголын нийгэмд бодитой оршсоор буй. Тиймээс энэ талаархи хуулийн заалтыг эргэн харах шаардлагатай аж. Хүний наймаатай холбоотой олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орох, өөрийн хуулийн заалтыг тэдгээртэй нийцүүлэх нь чухал гэж холбогдох албаны хүмүүс ярьж байна.
Хохирогчдын олонхи нь сонин, хэвлэлийн хуурамч зарын улмаас болсон гэдэг ч "зарын бодит үнэнийг зар-луулсан байгууллага, хувь хүн хариуцна" гэсэн заалттай уялдаад хэрэг мухарддаг байна. Бур тодруулбал хүн наймаалах гэмт хэрэг олон шат дамжлагатай, олон учир шалтгаантай байдаг ч манай улсын эрүүгийн хуулийн хоёрхон зүйл анги дахь ерөнхий заалт чамлагддаг бололтой. Тиймээс хүн наймаалагчид хэргээ нуудаг далдын хар малгайтнууд болчихжээ.