2008-3-8
Өмгөөлөгч Н.Цогжавхлан: Зарим цагдаа хүний наймаачидтай холбоотой ажилладаг
Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгсэд улс төр, хүчний байгууллагуудыг ашигла­даг гэнэ. Энэ та­лаар Мон­голын өмгөө­лөгч­­дийн хол­бооны ги­шүүн, өмгөө­лөгч Н.Цог­жавх­лан сэт­гүүлчдэд мэ­дээлэл хийлээ. Түүнээс зарим зүйлийг тодруул­лаа.

-Төрийн бус байгуул­лагууд хүний наймаа Мон­гол Улсад аюулын харанга дэлдэж байна гэж байгаа. Харин шүүх, цагдаагийнхан нийгмийг цочроох асуудал биш гэж мэдэгдсэн?
-Хүн худалдаалах гэмт хэрэг бол маш нууцлагдмал байдалд үйлдэгддэг. Энэ төр­лийн гэмт хэргийг дэлхий нийтэд “Мөсөн уул” гэж нэр­лэдэг. Яагаад гэвэл олны өмнө мэдэгдэх хохирогч цөөн­тэй. Харин далд хохи­рогчид нь маш олон. Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн хамгийн залуу хохи­рогч 10 настай охины ха­маатнууд бидэнд хандсан. Бас 13 настай охиныг хүчээр биеийг нь үнэлүүлээд жирэм­сэн болгочихсон. Дараа нь гэдсэндээ таван сар бойжсон хүүхдийг нь хүчээр эвдүүлж, авахуулсан байгаа юм. Ийм байхад цагдаагийн байгуул­лагынхан хохирогчдыг биеэ үнэлэгч байсан гэж итгүүлэх гэж оролдож байна. Энэ бол хүн худалдаалах гэмт хэр­гийн цаана төр зогсож байгааг харуулж байна. Цагдаагийн ажилтнууд төр барьж байгаа хүчний хэвлэлийн төлөөлөгч болоод байгаа юм биш үү. Тэр бүү хэл тангараг өргөсөн цагдаагийн зарим нэг нь хүн наймаалагчидтай холбоотой ажилладаг юм шүү.

-Тийм баримт байгаа юу?
-Хохирогчид бидэнд мэ­дээлэл өгдөг. Цагдаа нар биеэ үнэлэгчдийг баривчилж байна гэж цуглуулдаг гэж байгаа юм. Дараа нь охидын биеийг үнэ­лүүлж хөлждөг Жижгээ гэх мэтэд хүргэж өгөөд шагнуул­даг гэсэн. Ахлах, ахлах дэс­лэгч цолтой цагдаа хүн ийм аргаар хөлжиж байна, цаана чинь. Боловсролын их сур­гуулийн баруун тал, Улаан­баатар зочид буудлын өмнө “Хүний бирж” бий болчихоод байхад цагдаа нар дохиогоо асаагаад ажиглаад, баясаад сууж байна. Охидыг машинд чихээд суулгаж байхад шүү.

-Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон охидыг биеэ үнэлэгч бай­сан гэж байгаа?
-Хохирогч биеэ үнэлэгч байлаа гээд зарж байсан хэрэгтний ял хөнгөрнө гэсэн хуулийн заалт байдаггүй л юм байна лээ. Үнэнийг хэлэхэд биеэ үнэлэгч дуртайдаа ингэж явдаггүй юм байна лээ. Тэд­ний цаана биеийг нь үнэ­лүүлдэг, зардаг, дарамталдаг хүн заавал байдаг. Хохирогч охид цагдаад биш надад, төрийн бус байгууллагуудад ханддаг. Цагдаа нарт ханда­хаар “Хэрвээ чи биеэ үнэлдэг бол шившиг болгоно шүү” гэдэг гэсэн. Хохирогчдын эрхийг Монголын төр биш, гадаадын хөрөнгө оруулалт­тай төрийн бус байгууллагууд хамгаалдаг.

-Эрүүгийн хуулинд хү­ний биеийг үнэлүүлэхэд уруу татсан гэсэн зүйл анги байдаг. Тэр дагуу шийт­гэдэг юм биш үү?
-Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд хүний биеийг нь үнэлүүлэхэд уруу татсан, татан оруулсан гэдэг зүйл анги байдаг. Хүн худалдаа­лагсдыг энэ зүйл ангиар шийтгэж, тор­гоод л өнгөрөх сонирхол хуу­лийнханд бай­гаа. Энэ хүүхнийг л гэхэд яаж зодсон байгааг хар л даа (хөл, нуруун дээрээ хөх няц үүстэл зодуулсан бүсгүйн зураг ха­руулав). Хүнийг зодож биеийг нь хүчээр үнэлүүлсэн бол хүн худалдаалах гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлээр ялладаг юм. Тэр ч бүү хэл “Чи сайн ажил­ласан байна” гээд гадаадад гаргаад биеийг нь үнэлүүлсэн бүлэг хүн байгаа. Зарж байгаа охиддоо өөр нэ­рээр гадаад паспорт гаргачих­сан байгаа юм. Монгол охидыг 10-15 мянган ам.доллараар худал­даалдаг тухай ч баримт бай­на.

-Гэмт хэрэгтнүүдийг шийт­гэх эрх бүхий бай­гууллагууд ингэж ажиллаж байгаа бол таны тэмцэл үр дүнд хүрэх болов уу?
-Монгол шиг эрх зүйн хам­гаалалтгүй, цагдаа нар нь иргэдээ хамгаалдаггүй газар хүний наймаа ингэж хөгжих нь аргагүй шүү дээ. Хүн бүр мэдээлэлтэй байж, өөрсдий­гөө хамгаалах хэрэгтэй. Эрх нь зөрчигдсөн хэн ч болов 91908268 дугаарын утсаар надтай холбогдож болно. Хууль эрх зүйн хүрээнд тус­лахаа мэдэгдэж байна.

Б.Цэцэгдэлгэр

Сэтгэгдэл:


удахгүй өөрчлөгдөнө дөө
Бичсэн: dadido цаг: 06:18, 2012-10-2 | Холбоос | |


ганзориг
Ц.Ганзориг: Эрх чөлөөтэй гэж тунхагладаг эх орны минь охидыг хэн “бузарлаж” байгааг мэдэх үү

Хэлмэгсдийн хөшөөний хажууд хөгжлийн бэрхшээлтэй нэгэн залуу “Хүний наймааг зогсооё” гэсэн нэрийн дор суулт хийж байсан юм. Ц.Ганзориг гэх түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
Ц.Ганзориг: “Монгол хүн” хэн нэгэн хүний амжиргааны хэрэгсэл биш
-Та яг ямар зорилгоор суулт хийж байна вэ?
-Ах нь 2010 оны нэгдүгээр сарын 19-нд хүний наймаачдын гарт охиноо алдсан. Миний охин тухайн үед гурван сартай хүүхэдтэй байсан. Тэтгэмжийн мөнгөө банкнаас авах гэж гэрээсээ гараад л охин маань сураггүй болсон юм.
Тухайн очих газар маань нэг цагийн дотор хангалттай яваад ирэх газар байсан. Охиныг минь бусдад хүчээр биеийг нь үнэлүүлдэг хувийн шоронд хорьж байсан юм билээ. Миний охинтой хамт байсан бусад охидоос нэг нь ор сураггүй болж, хоёр охин нас барсан гэсэн. Сүхбаатар дүүргийн хоёр цагдаа иймэрхүү маш хүнд байдлаас охиныг минь надад олж өгсөн. Одоо би тэр хоёр цагдааг ч олж чадахгүй байгаа.
-Одоо танай охины бие болоод сэтгэл санаа ямархуу байна вэ?
-Бие нь гайгүй байгаа. Харин сэтгэл санааны хувьд, анх ирж байснаа бодвол арай гайгүй болж байна. Тухайн үед би охинтойгоо хамт сэтгэлзүйчид хандсан. Сэтгэлзүйчийн хувьд, надад “Охин чинь эрэгтэй хүмүүсийн дарамтанд байсан. Тэгэхээр та болсон явдлын талаар түүнээс битгий асуу” гэсэн. Охид бүсгүйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлдэг тэр газарт миний үеийн болон хөгшин настай хүмүүс ихэвчлэн очдог байсан гэсэн. Одооноос л энэ тухайгаа ээждээ ярьж эхэлж байгаа.
-Охин чинь одоо ямар нэгэн ажил хийж байгаа юу?
-Үгүй ээ, охиныг минь хүний наймааны золиос болгосон тэдгээр хүмүүс одоо хэр нь эрх чөлөөтэй байгаа учраас бид нар гадуур гаргадаггүй. Би гурван охинтой хүн. Монгол Улсад хүн илүүдээд байгаа гэж үү. Хүн гэдэг чинь дэлгүүрийн лангуун дээр байгаа амьгүй зүйлс шиг хялбархан зарагддаг болж. Монгол хүн хэн нэгний амьжиргааны хэрэгсэл биш.
-Таныг яасан гэж шүүхэд дуудсан юм бэ?
-Охиноо алдсан үед цагдаагийн газраас над руу залгаж “Охины чинь сургийг гаргалаа. Та хүрээд ир” гэсэн. Би эхнэртэйгээ хамт тэр газарт яваад очиход З гэгч нэг хүн байсан. Баянгол дүүргийн цагдаа нар “Та энэ хүнтэй хамт яваад хүүхдээ аваарай. Энэ хүн мэдэж байгаа” гэсэн. Цагдаагийнхан бидэндтэй хамт яваагүй шүү дээ. Гэтэл нөгөө хүнийг дагаад эхнэртэйгээ хамт цагдаагийн газраас гартал “Өнөөдөр явж чадахгүй нь, бие өвдөөд байна.
Надад нэг сая төгрөг өг” гэсэн. “Охиныг минь олж өгсний дараа би таван зуун мянгыг өгч чадна” гэж би хэлсэн л, дээ. Харин 12 хоногийн дараа хоёр охин маань олдсон. Угтаа бол, би өөрийгөө хүний наймааны гэмт хэргийг илрүүллээ гэж бодсон.
Гэтэл намайг хүний наймаа эрхэлдэг тэр З гэдэг хүнийг зодсон гэсэн шалтгаанаар шүүхэд дууддаг байгаа. Шүүх хурал нь зургадугаар сарын арван найманд болсон. Би тухайн үед цагаадаад гарна гэж бодсон боловч хэргийг дахиад байцаалтад буцаасан.
-Тэдгээр хүмүүсээс одоо таныг дарамталдаг уу?
-Мэдээж. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр орой би суулт хийгээд энд сууж байхад нэг машинаас хоёр хүн бууж ирээд “Энд юу хийгээд байгаа юм бэ” гэж ширүүхэн гэсэн. Харин намайг хамгаалж байгаа хоёр цагдааг хараад тэд зугтаад алга болсон.
Өнөөдөр амьдралын босгыг дөнгөж алхаж яваа цэцэг цэврүү шиг сайхан охиноо хүний наймаачдын бузар бизнест алдаж, ахиад хэзээ ч засч болохооргүй сэтгэлийн тамд унагасан нь хэний буруу вэ. Эрх чөлөөтэй гэж тунхагладаг эх орны минь бөөрөнд хэн наалдаж, хэчнээн сайхан охидыг минь зарж дуусч байгаа бол. Эцэг хүний хувьд би ийм л сэтгэлийн зовлонд унаж, энхрий бяцхан охидынхоо өмнөөс харуусч суухдаа энэ алхмыг хийж байна.
Бичсэн: Зочин (зочин) цаг: 09:41, 2012-10-1 | Холбоос | |


bas yarina ai
ene Tsogjavhlan chin erhee hasuulchihsansht
Amandaa orsonoo yaridag garsht
hudlaa
Бичсэн: yooy цаг: 01:08, 2010-3-25 | Холбоос | |


ууртай ууртай ууртай ууртай ууртай
Бичсэн: Зочин цаг: 10:57, 2010-3-25 | Холбоос | |


ууртай
Бичсэн: Зочин цаг: 10:56, 2010-3-25 | Холбоос | |


инээх
Бичсэн: Зочин цаг: 10:56, 2010-3-25 | Холбоос | |


sad sad
Бичсэн: Зочин цаг: 04:40, 2008-12-9 | Холбоос | |


sad
Бичсэн: Зочин цаг: 04:40, 2008-12-9 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
© 2007 Миний блог
idiomatic-dormant