2008-3-7
Охидыг Багахангай өртөө хvрэхээс өмнө олж авчээ
Д.ЭНЭРЭЛ
- Тэднийг Малайзад аваачин худалдах гэж байсан хятад иргэн, монгол эмэгтэйг Ганц худагт хорьжээ -


“Малайзад өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн гурван монгол охидыг хуурч, хил давуулах гэж байсан Хятадын иргэн Ли Хуйг цагдаагийн ажилтнууд шуурхай илрvvлэн баривчилжээ. Энэ хэргийн талаар УМБГ-ын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Б.Отгонбаяраас тодрууллаа.
-Монгол охидыг хил давуулах гэж байсан хэргийг хэзээ илрvvлсэн бэ?
-Энэ сарын 4-ний өдөр илрvvллээ. БНХАУ-ын иргэн охид, бvсгvйчvvдийг өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зар тараагаад байна гэх иргэдийн мэдээллийн дагуу Улаанбаатар төмөр замын төв буудалд очиж шалгасан. Гэтэл охид 16.00 цагийн галт тэргээр явахаар тасалбар захиалсан байсныг тогтоосон. Ингээд тэднийг хайсан боловч галт тэрэг хөдлөхөөс өмнө амжаа¬гvй. Цагдаагийн ажилтнууд галт тэрэгтэй хамт хөдөлж, шалгал¬таа vргэлжлvvлс¬ний эцэст охидыг олж Багахангай өртөөн дээр буулгасан. Тэндээсээ наашаа ирсэн.
-Гэмт хэрэгтнийг бас барьсан биз дээ?
-Тэгэлгvй яахав. Хятадын иргэн Ли гэгч энэ хэргийг vйлдсэн. Тvvнтэй хамт хэргийг vйлдсэн байж болзошгvй нэг монгол эмэгтэйг саатуулан шалгаж бай¬на. Тэднийг Ганцхудагт хорьж байгаа.
-Өвөрмонгол орчуулагч байсан гэсэн, хориогvй юм уу?
-Одоогоор хориогvй. Хэрэгт оролцсон эсэхийг шалгаж тодруулж байна.
-Хохирогч охид яасан бэ, тэдний насыг хэлж болох уу?
-Тэднийг гэрт нь буцаасан. Мэдvvлгийг ганцаарчлан авч байгаа. Хохирогчид 21-23 насных.
-Өөрсдийгөө хvний наймааны хохирогч болох гэж буйгаа мэдээгvй байсан гэх юм уу?
-Мэдээгvй, ажилд орно гэж л явсан гэж байгаа. Тэднийг Малайзад сарын 1500 ам.дол¬ларын цалинтай зөөгчийн ажилд зуучилна гэж авч явсныг тогтоосон.
-Ли өмнө нь гурван монгол охиныг хил давуулсан гэж мэдvvлсэн юм уу?
-Тийм зvйл байхгvй, хэргийг шалгаж байна.

Мөрдөн байцаагчийн өрөөнд хохирогч болох шахсан охидын тээшнvvд байлаа. Заримыг нь өөрсдөө ирээд аваад явчихсан гэнэ. Ийнхvv анхааруулсаар, сэрэмжлvvлсээр байхад өндөр цалин амласан хvний наймаачинд хууртах охид гарсаар буй нь харамсалтай.
Сэтгэгдэл:


omhii hujaa hariig hyatc geshigvel taarna
Бичсэн: hoh tolbot (зочин) цаг: 09:21, 2012-5-29 | Холбоос | |


sain bna shuuu алга ташилт
Бичсэн: mjbn hubnio (зочин) цаг: 02:22, 2010-9-24 | Холбоос | |


Хараал идсэн хар Хужаагууд...
Энэ хужаа нар нээрээ яасан өдцөн хар лалрууд вээ айн...Нэртэйгээр нь намайг гаргаад зарчихээч...Үхэж үл дуусах муу төрөлтэй улсууд юмдаа..
Бичсэн: Зоригт ван цаг: 02:35, 2010-3-25 | Холбоос | |


хүн их сул дорой юм аа
жирийн нэг монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй залуу танд баярлалаа. хэзээ нэгэн цагт энэ үйлсийн чинь төлөө хүмүүс танд маш ихээр талархах цаг ирнэ ээ. баярлах
энэ талаар мэдээллийг үргэлжлүүлэн бидэнд цаг алдалгүй мэдээллэж байхыг хүсч байна.
монгол охид их үзэсгэлэнтэй сайхан, гэхдээ тэдний зарим нэгэнд нь амьдралын мөн чанарыг ойлгох ухаан арай л дутагдаад байх шигээ. мэдсээр байж өөрсдөө тэр зүйлршш гүйж очдог охид,бас бүх зүйлээрээ хохирогч болдог охидын төлөө үнэхээр харамсаж байна.
Бичсэн: Зочин цаг: 12:05, 2010-3-25 | Холбоос | |


ямар аймар юм бэ
Бичсэн: Зочин цаг: 07:42, 2008-12-27 | Холбоос | |


Blogiin ezen hunii naimaanii talaar medeelel sain tsugluuljee. ene talaar niited sain medeelj baival humuus hudlaa zaraar huurtagdah ni bagasah magadlaltai.
gehdee end 2 oor zuil holildoj yarigdaad baigaa yum shigee.
Zarim ohiduud ni yanhan bolno gedgee medseer baij yavdag gej sonsogdood baigaa.
Odoo yer ni ondor tsarailag zaluu ohidiig ajild avna gsn zar haraad tsaana ni yu oguulegded baigaag medehgui hun tun tsoohon baidag baihaa. Ochnoon yarigdaad sonin hevlel tv-r garaad baigaa medeellees tegtlee hotsorno gej baimaargui yum. tegeed yanhan hiij baigad barigdsan neg ni medeegui gej hohirogchiin durd toglodog baij medne.

Esvel uldsen heseg ni uneheer medeegui, hucheer horigdood zaragdaad yavsan ni unen baij taarnaa daa. Huuliinhan iim 2 tusdaa asuudliig sain nyagtalj shalgalj,
1rt, humuust hudlaa zar medeelliin daguu huurtagdahgui baih talaar bainga sanuulah
2t. hunii naimaanii talaar huuliin zaaltaa changatgah talaar arga hemjee avah
3t. ter sain duraaraa yanhan boloh gej yavaa humuusiin setgehgui uhamsariig deeshluuleh talaar arga hemjee yavuulmaar sanagdaj baina.

Ahiad ene taliin medeelel oldvol tavij baigarai.
bayarlalaa
Бичсэн: Miracle цаг: 07:40, 2008-3-7 | Холбоос | |


ЯМАР БАЛИАР СЭЖГИИН ХУЖАА БЭ ТЭЭ ЯМАР АЗААР НЭЭРЭЭ БАРИЖ АВАВАА applause
Бичсэн: girlll цаг: 05:01, 2008-3-7 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
© 2007 Миний блог
idiomatic-dormant