2008-02-26
Нэмэлт vйлчилгээнээс олсон мөнгөө өөрөө авдаг
Нийслэпийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны архидан согтуурахтай тэмцэх тасаг энэ оны тавдугаар сард нийслэлийн зарим баар, саун массажийн газруудад гэнэтийн шалгалт хийлээ. Шалгалтын гол зорилго нь залуусыг архидан согтуурахаас болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэнэ. Vvнд III хороололд байрлах диско баарууд, XIII хороололд байрлах саун массажийн газруудыг шалгасан. Гэвч согтууруулах ундаа худалдаалах газруудыг шөнийн 12 цагаас хойш гvйлгээ хийхгvй гэсэн захирамжийн дагуу шалгалт хийсэн боловч шө¬нийн 01 цаг өнгөрч байсан ч ихэнх диско баарууд ажиллаад зогсохгvй "Vйлчлvvлэгч ихтэй байвал цааш vргэлжлэн ажиллана" хэмээж байсан. Гэвч шалгалтын-ныг ороход ихэнх vйлчлvvлэгчид бужигналдан зугтсан бөгөөд тэдгээр нь насанд хvрээгvй хvvхдvvд байсан юм. Зарим нэг нь архинд хэт согтсоноос өөрийн ухаангvй болж шалгалт хийж явсан хууль сахиулагчийг "Та гадаад хvн мөн vv''' хэмээгээд бөөлжистэйгөө хутгалдан хэвтэж байсан нь нvд халтирмаар. Шалгалт хийгдсэн баарныхан бvгд л бичиг баримтыг нь холбогдох эзэд аваад явсан, байхгvй гэсэн тайлбар хэлж бай¬сан болохоор хөгжмийнх нь ажиллуулагчыг авч явж байлаа.

Тvvнчлэн саун мас¬сажийн газарт ихэнх нь бичиг баримтгvй, хөдөөнөөс орж ирсэн охидыг ажиллуулдаг. Тэд массаж хийгээд зогсохгvй хэрэв vйлчлvvлэгч нь хvсвэл нэмэлт vйлчилгээ хийж өгдөг байна. Нэмэлт vйлчилгээ гэдэг нь биеэ vнэлэхийг хэлдэг аж. XIII
хороололд байрлах "Ад¬мирал" баарны харьяа саунд массажист гэх хоёр бvсгvй байсан бө¬гөөд Э гэх охинтой ярилцсан юм.
- Чи энд хэр удаан ажиллаж байна?
- Хоёр сар гаруй болж байна.

- Чамд мэргэжлийн vнэмлэхбий юу?
- Байхгvй.

- Хэрэв нэмэлт vйл¬чилгээ шаардвал хэдэн төгрөгөөр vйлчилдэгюм бэ?
- Нэг удаад 15 мянган төгрөг авдаг

- Хэдийг нь эзэндээ өгдөг вэ?
-Манайх саунд ороод массаж хийлгэхэд найман мянган төгрөг авдаг. Тvvнийгээ л эзэндээ өгдөг. Хэрэв нэмэлт vйлчилгээ гэвэл тvvнээс олсон долоон мянган төгрөгөө өөртөө авдаг.

- Өнөөдөр хэдэн хvнд нэмэлт vйлчилгээ vзvvлсэн бэ?
- Хоёр л хvнд vйлчилсэн.

- Сургуульд сурдаг уу?
- Vгvй

Энэ мэтчилэн саун массажийн газар сайхан нэртэй боловсон янхны газар болон хувираад удаж байна. Зөвхөн захын нэг газраар оро¬ход иймэрхvv жишээтэй байгаа болохоор нийслэлийн хэмжээнд хичнээн "Гейша"-гаар vйлчилдэг газар байгаа нь тодорхойгvй. Уг нь нийслэлд 24 цагийн vйлчилгээний эрхтэй хоёрхон газар байдаг гэсэн боловч ихэнх нь хаяг реклам дээрээ "24" цаг гээд бичсэн байгаа нь хууль зөрчиж буйн нэг хэлбэр гэнэ. Харин vvнийгээ өмөөрөн зарим нэг хэсэг нь бидний өөдөөс өндөр албан тушаалтай эцэг эх, танил талынхаа нэрийг барин "арын хаалгадах" янз байсныг нуух юун. Мөн шалгал¬тын явцад камерын дуранд өртсөн зарим согтуу иргэд сэтгvvлчийн эд хэрэгслийг булааж авах гэж бидэн рvv дайрч байв. 
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог