2008-2-26
Бэлгийн хүчирхийлэл

Төрийн албан хаагчдын зүгээс үйлдсэн ч бай, төр үйл ажиллагаанд нь хяналт тавьдаггүй төрийн албаны бус этгээд ч үйлдсэн бай бэлгийн хүчирхийлэл бол эмэгтэйчүүдийн хүний эрхийг зөрчиж буй зүйл юм. Эмэгтэйчүүд цагдаагийн газар буюу төрийн бусад байгууллагын мэдэл, хяналтад байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Эмэгтэйчүүд зэвсэгт мөргөлдөөний үед болон дүрвэж явахдаа хүчингийн хэргийн золиос болдог. Түүнчилэн хань нөхөр, хамтран амьдрагчдын зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Дээрхи нөхцөл байдалд эмэгтэйчүүд шаардлагатай хамгаалалт, туслалцаа авахад маш их бэрхшээл тулгардаг. Бэлгийн хүчирхийллийг дагалдаж явдаг ичгүүр, гутамшиг, халдлага гарсан тохиолдолд эмэгтэйд буруу өгч харин хүчирхийлэгчийг зөвтгөх нийгмийн хандлага, хүчирхийлэгчийг бус харин хохирогчийг авч хэлэлцдэг шүүх, халдлагын үеэр эмэгтэй хүн зодуулах зэрэг бие махбодийн гэмтэл аваагүй бол эмэгтэй хүнийг хамгаалж чадахгүй хууль тогтоомж зэрэг нь эмэгтэйчүүдийг хүчирхийллийн өмнө хүчгүй, эмзэг буурай байлгаж байна. Төв, Зүүн Европ, ТУХН-ийн болон дэлхийн олон орны хуульчид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс ангид байлгах талаар олон төрлийн ажил хийж байна.

Тэдгээр хохирогчдод сэтгэл зүйн туслалцаа үзүүлдэг байгууллагуудтай холбож өгөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, хямралын төв, байнгын ажиллагаатай зөвлөгөө өгөх утас ажиллуулах зэргээр зайлшгүй шаардлагатай үйлчилгээг үзүүлж байдаг. Өмгөөлөгчид, эмнэлгийн ажилтнууд бэлгийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх эмнэлгийн, сэтгэл зүйн болон сэтгэл санааны үйлчилгээг сайжруулах, хэргийг мөрдөн шалгахад шаардлагатай баримтыг цуглуулж хамгаалах арга хэмжээг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн хуульчид хуулийн байцаан шийтгэх порцесст хохирогч дахин хохирохоос хамгаалах хууль гаргахын төлөө тэмцэж байна. Түүнчилэн бусдын итгэлийг ашиглан буюу эрх мэдлээ буруу ашиглан үйлдсэн гэмт этгээдүүдийг үр нөлөөтэйгөөр байцаан шийтгэх хуулийн шинэчлэл хийхийн төлөө байна. Өмгөөлөгчид ба боловсролын байгууллагын ажилтнууд цаашид бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, жэндэрийн гүйцэтгэх үүргийн талаар мэдээлэл, хэлэлцүүлэг агуулсан хүүхдүүд насанд хүрэгчдийн аль алиныг хамарсан олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрүүд болон боловсролын санаачилгуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Бэлгийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн хүний эрхийн зөрчил бөгөөд эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн хүчирхийллийн хэлбэр юм гэдгийг нийтээр танин ойлгох явдал нь бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын гол чухал хэсэг юм. Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах талаар үр нөлөөтэй арга хэмжээ авах, бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, эмэгтэй хүн хуулийн өмнө тэгш эрх эдлэхийг баталгаажуулах нь олон улсын хууль зүйн дагуу төрийн хүлээсэн үүрэг мөн. 

Сэтгэгдэл:


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 12:17, 2011-9-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Холбогдоогүй байна. Та blogmn.net сайтын нүүр хуудсаар нэвтэрч орсны дараа, энэ хуудсыг дахин дуудаж бүртгэлээрээ сэтгэгдэл үлдээх боломжтой. Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
© 2007 Миний блог
idiomatic-dormant