2008-02-26
Гэр бүлийн хүчирхийлэл

Гэр бүл дэх хүчирхийлэл бол эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил юм. Эмэгтэйчүүдийн эсрэг хамтран амьдрагч (одоогийн болон өмнөх нөхөр, найз)-ийн зүгээс үйлдэж буй хүчирхийлэл бол дэлхий даяар тархсан тахал бөгөөд эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүл, иргэдэд бие, сэтгэл санхүүгийн асар их хохирол авчирч байдаг.

Төв, Зүүн Европ, ТУХН-ийн болон дэлхийн олон орны хуульчид эмэгтэйчүүдийн эрхийг гэр бүл дэх хүчирхийллээс ангид байлгах талаар олон төрлийн ажил хийж байна.

Зодуулж хохирсон эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлдэг байгууллагуудтай холбож өгөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, хоргодох байр, хямралын төв, байнгын ажиллагаатай зөвлөгөө өгөх утас ажиллуулах зэргээр зайлшгүй шаардлагатай үйлчилгээг үзүүлж байдаг. Тэд нийгмийн бусад гишүүдтэй хамтран гэр бүл дэх хүчирхийллийн талаар нийтлэг ойлголтыг бий болгох, хохирогчийн аюулгүй байдлыг хангаж хүчирхийлэгчид хариуцлага ноогдуулах талаар хууль хяналт, эмнэлэг, нийгмийн үйлчилгээний мэргэжилтнүүдийн холбон зохицуулж байдаг. Лоббидох, иргэдийн боловсролын ажил хийх, хохирогчдыг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг гэр бүл дэх хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хийдэг.

Гэр бүл дэх хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчил юм гэдгийг нийтээр танин ойлгох явдал нь гэр бүл дэх хүчирхийлэлтэй тэмцэх ажлын гол чухал хэсэг юм. Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд хариуцлага хүлээлгэх, эмэгтэй хүн хуулийн өмнө тэгш эрх эдлэхийг баталгаажуулах нь олон улсын хууль зүйн дагуу төрийн хүлээсэн үүрэг мөн. 

Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 17:17, 2011-11-04 | Холбоос | |


үүнд зөвхөн эмэгтэйчүүд гэлгүй хүүхдийн талаар дурдах нь зүйтэй болов уу
гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 18:28, 2011-03-12 | Холбоос | |


дутуу дулимаг зүйл бичсэн байна.
Бичсэн: Зочин цаг: 09:48, 2009-03-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог