2008-02-26
Хүн худалдаалах гэмт хэрэг
Өндөр цалин амалж хамаг бичиг баримтыг нь бүрдүүлээд хүний нутагт аваачих зар хэр үнэн бол? Ийм нэгэн зарын гайгаар хүний нутагт худалдагдсан монгол бүсгүйчүүдийн талаар мэдээлэл хүргэх гэж байна. Хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон 50 эмэгтэй одоогоор нутагтаа ирээд байгаа юм байна. Гадаад хэргийн яамнаас Дагиймаа мэдээллийг хүргэнэ.
Гадаад руу л гараад гишгэчихвэл баяжина гэсэн ойлголт манай иргэдэд бий. Хөдөөгийнхөн хот руу. Хотынхон гадаад руу. Ингэж гэмээн мөнгөтэй болно гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэйг Хүн худалдаалах гэмт хэрэг харуулж байна. Ийм гашуун түүхтэй иргэд зөвхөн монголд төдийгүй гадаад улс оронд ч их бий. Хуурамчаар хил зөрчин өндөр үнэ хаяж , харь орны хилийн дээс алхасныхаа дараа юу хийснээ ухаарсан түүхийг ярихад хүндхэн байдаг. Тухайлбал Молдав Улсын иргэн нэгэн бүсгүйд ийм л гунигтай түүх тохиолдсон. Тэрээр хилийн дээс даваад 4 жилийн хугацаанд нийтдээ 18 удаа зарагдсан байна. Мөнгөтэй болохыг эрхэм болгосон бүсгүй мөнгөтэй хүмүүсийн боол болон хувирч хүний санаанд багтамгүй гэсгээлийг амсаж эцэст нь эх орондоо иржээ. Энэ бол бодит түүх. АНУ-д очсон хятад залуугийн түүх ч үүнээс дутахааргүй. Хятад залуу өр зээл тавин байж ардчиллын эцэг гүрэнд очиж, насан турш өр төлөх хүнд хэцүү дарамтыг амссан. НҮБ-ын нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө хүний амьдрал дэндүү богинохон. Энэ богино насыг өр төлөөд өнгөрөөнө гэдэг гунигтай гэжээ. Үзэгч танд дээрхи түүхүүдийг өгүүлж байгаа шалтгаан нь хүн худалдаалах гэмт хэрэг дэлхийд гаараад зогсохгүй манай иргэд ч энэ хэргийн хохирогч болж байгаатай холбоотой юм. Гадаад хэргийн яам олон улсын цагаачлалын байгууллагатай хамтран энэ гэмт хэргийн талаар өнөөдөр сургалт зохиолоо. Хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, хохирогчдын таних тун хүнд байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Үй зайгүй найз нь нэгнийгээ худалдсан хэрэг ч өнөөдөр олон гэдгийг ч ярьсан. Манай улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэг гарч байгаа. Өнгөрсөн хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон 50 иргэнээ гадаадаас авчирсан байна.
19-р зуунд боолчлол гэдэг үгийг дэлхийн ихэнх улс орон мартсан. Гэсэн атлаа өнөөдөр дэлхийд 27 сая хүн боолчлогдож байсан гэсэн судалгаа гарчээ. Харин хүн худалдаалах гэмт хэргийн золиос болж 800 мянган хүн гэмт этгээдүүдийн гараар дамжин гунигт түүхтэй иргэд болсон байх юм. Сэтгэл шимшрэм зүйл нь гэвэл худалдагдсан хүмүүсийн дийлэнхи нь хүүхдүүд, эмэгтэйчүүд байдаг. Ийм гэмт хэрэг үйлддэг иргэд хамгийн түрүүнд танд мөрөөдөл болсон маршрутыг санал болгодог. Тэр маршрут гадаад оронд очоод орвонгоороо өөрчлөгдөх нь тэр. Тэгээд эцэст нь танаас паспортыг мөнгөтэй хамт аваад хав цоожинд оруулдаг байна. Манайхны хувьд хятад Макао, Израиль гэсэн улс оронд худалдагдсан нь их байгаа. Тэднийг эх оронд нь авчрах ажлыг хийхэд хүнд байдагийг ч гадаад хэргийн яамныхан хэлсэн. Хүн худалдаалах гэмт хэргийг ОХУ мафи, Япон, Латин Америкийн орнуудын бүлэглэл Албани бүлэглэлүүд мэргэшээд байгаа. Цөөхөн хэдэн монголоо хохирогч болгохгүйн тулд гадаад хэргийн яам чадах бүхнээ хийж энэ удаад олон улсын цагаачлалын байгууллагатай хамтран ажиллаж байна.
Мөнгө бол амьдралын хэмжүүр биш. Мөнгөнөөс үүдэж өөрийгөө золиослох шаардлага байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой гэсэн шаардлагыг иргэд өөрсдөө тавих учиртай. Сайхан үг их мөнгөнд толгойгоо мэдүүлбэл гэмт этгээдүүдийн гарт хүүхэлдэй болон үрэгддэг гунигт түүх дэлхий дахины цочроож байна. Тиймээс үзэгч та хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болчихгүйн тулд гадаад руу явах асуудлаа хууль номын дагуу хийхийг Олон улсын цагаачлалын байгууллага зөвлөж байна. Инээд хөөр дүүрэн очоод нулимс дүүрэн хүний нутагт зовохгүйн тулд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Бэлтгэсэн сэтгүүлч Э.Дагиймаа

Сэтгэгдэл:


ө.мэнд үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Өнөөдөр монголын минь ирээдүй болсон охид залуусдаа хандаж хэлмээр байнаа
Монгол гэдэг угсаатан дэлхийн талыг эзэлж байсан түүхтэй атлаа
Өнөөдрийн монгол хүмүүн бид хүний боол болох учиргүй ээ. эх орноо гэсэн элгэн халуун сэтгэлтэй эх орондоо ихийг хийж бүтээгээсээ... зориг тэвчээр зүтгэл сэтгэл бүхнийг бий болгоно.
Бичсэн: Зочин цаг: 14:11, 2012-04-15 | Холбоос | |


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 10:12, 2011-03-10 | Холбоос | |


rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 07:35, 2010-06-12 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 20:59, 2010-04-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог