2008-02-26
Хуурамч гэрлэлтээс болгоомжлогтун
Солонгос хүнтэй гэрлүүлнэ гэсэн зарын гайгаар хүний наймаанд өртсөн монгол бүсгүйчүүдийн талаар мэдээлэл хурцдаж эхэллээ.
Хүн худалдаалах энэ гэмт хэргийн золиос болсон эмэгтэйтэйчүүд нь солонгос руу л гарчихвал баяжина гэсэн гаж ойлголттой явдаг . Ингэж мөнгөтэй болно гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэйг хүн худалдаалах гэмт хэрэг харуулж байна. Хөөрхий монгол бүсгүйчүүд харь орны хилийн дээс алхсныхаа дараа юу хийснээ ухаарсан түүхээ ярихдаа ч хүнд байдалд ордог. Мөнгөтэй болохыг хүссэн бүсгүй мөнгөтэй хүмүүсийн боол болон хувирч хүний санаанд багтамгүй гэсгээлийг амсаж эцэстээ насан туршдаа өрлөн шаналах хүнд хэцүү дарамтыг амсдаг. Энэ бол бодит түүх. Хүний амьдрал дэндүү богинохон. Энэ богино насыг ямар ч аз жаргалгүй өнгөрөөнө гэдэг гунигтай. Үүнийг өгүүлж байгаа шалтгаан нь хүн худалдаалах гэмт хэрэг монголд гаараад манай эмэгтэйчүүд үүний золиос хохирогч болж байгаа юм. Энэ бол сэтгэл шимшрэм зүйл. Солонгост янз бүрийн байгууллага зарим Христийн сүмүүд хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг. Тэд хамгийн түрүүнд монгол хүүхнүүдэд мөрөөдөл болсон маршрутыг санал болгодог. Тэр маршрутаар солонгост очоод орвонгоороо өөрчлөгдөгддөг. Очингуут паспортыг нь мөнгөтэй нь хамж аваад хав цоожинд оруулдаг байна. Сүүлийн үед Өмнөд солонгосын гэмт хэргийн тусгай бүлэглэлүүд монгол хүүхнүүдийг худалдаалах ажиллагаанд мэргэшиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх болсон. Мөнгө бол амьдралын хэмжүүр биш. Мөнгөнөөс үүдэж өөрийгөө золиослох шаардлага байхгүй. Сайхан үг их мөнгөнд толгойгоо мэдүүлбэл Солонгосын гэмт этгээдүүдийн гарт хүүхэлдэй болон үрэгддэг гунигт түүх давтагдсаар байгаад иргэд нийгмийг бүхэлд нь цочроож байна. Ер нь солонгос руу ганцаараа явж байгаа монгол хүүхнүүд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болчихгүй гэх баталгаа өнөөдөр алга, гадаад руу явах асуудлаа хууль номын дагуу хийсэн ч очоод уг бүлэглэлийн сүлжээнд баригдах магадлал өндөр. Инээд хөөр дүүрэн очоод нулимс дүүрэн хүний нутагт зовохгүйн тулд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя. Монголын охид бүсгүйчүүдийг солонгост сайхан амьдрал амалж аваачаад ганц бие, бүдүүлэг соёлгүй, адсага болсон ааштай, боловсролгүй, архичин, тартагтаа тулсан барилгын ажил хийдэг солонгос эрчүүдтэй гэрлүүлж, золиос болгодог гол газруудыг нь хуурамч зар суртачилгаагаа интернэтээр маш өндөр түвшинд элдэв реклам зураг мэдээлэлтэй байрлуулдаг . Энэ үйл явдал бодитой болсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүний наймаа гэж нэрлэгддэг асар нарийн бүтэцтэй энэ сүлжээнээс монгол бүсгүйчүүдийг хэрхэн хамгаалах асуудал өнөөдөр хурцаар тавигдаж байна. Солонгост байгаа иргэд Монголд байгаа энэ гэмт хэрэгтэй тэмцдэг иргэний хөдөлгөөнүүд байгууллагатай нягт хамтран уялдаа холбоотой ажиллаж. уг сүлжээ далд ажиллагааг нь илрүүлж мэдээлэл өгөх, мэдээлэл өгсөн хүмүүст урамшуулал амлах зэрэг ажиллагаа өрнүүлбэл энэ далд бизнесийг хориглох том алхам болно. Солонгосуудын энэ хэлбэрийн гэмт хэрэгтэй манай улс хэрхэн тэмцэхээ мэддэггүй. Энэ талын ойлголт ч хомс. Зарим төрийн өндөр албан тушаалтнууд нь тэдний гар хөл болчихсон явж байх жишээтэй. Харин үүнтэй ямар байдлаар тэмцэх вэ гэсэн ойлголтоор гадаадад суугаа монголчууд монголд байгаа иргэдийнхээ толгойг цэнэглэх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагууд ч иргэний хөдөлгөөнүүдтэй уялдаа холбоотой ажиллаж, хууль эрх зүйн ойлголтыг иргэдэд алдаа мадаггүй өгч байх хэрэгтэй байна.
Хүн наймаалах гэмт хэрэг аль хэдийнээ манайд хүчээ аваад байгаа. Энэ гэмт хэрэг нэгэнт нийгмийг түгшээгээд байхад Төрийн зүгээс дорвитой алхам хийхгүй байгаа нь хүн худалдаалах гэмт хэрэг манайд цэцэглэх үндэс болж байгаа. Ер нь монголд амьдралын эрхээр гадаад орон руу явж байгаа болон, нийгмийн эмзэг давхаргын эмэгтэйчүүдийг буруутгах, зэмлэн буруушаах, яллах, үзэн ядах ийм хандлагаар ханддаг, энэ зүйлд нийтдээ дургүй, ийм ханндлагатай болчихсон нийгэм ,гэр бүлд охид эмэгтэйчүүдээ ингэж золиослоод байх нь хэр юм болоо, засаг төрийн хуучинсаг үзэлтнүүдээс явуулдаг харгис төрийн бодлогын уршиг, ийм байдлаас эмэгтэйчүүдийг нийгмээс их түлхэж байна.
Тухайлбал хуурамч гэрлэлтын золиос болсон монгол эмэгтэйн цогцсыг 2006 онд солонгосын хууль сахиулагчид сөүл хотын хойд дүүргээс олж, шинжилж, түүнийг алсан алуурчныг мөрдөж эхэлжээ. Шинжээчдийн мэдээллээр алуучин нь болох солонгос нөхөр нь монгол эхнэрээ хүүхдээ монгол явуулахыг завдсанд уурсаж 6 сартай хүүхдийг хана саван шидэн алж, өөрийг нь зэрлэгээр хөнөөснөө хүлээжээ. Энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа ажлын хэсгийн ахлагч нь монгол эмэгтэйг хороосон хэргээр баривчлан саатуулаад байгаагаа мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Олон улсын гэрлэлт гэсэн худал реклам, нэрээр солонгост худалдаалагдан монгол бүсгүйчүүд солонгос эрчүүдийн харгис гараар орон дарамтлуулж зодуулж, амиа алдаж, сураггүй болсоор байхуу.
БНСУ-д хуурамч гэрлэлтийн хохирогч болсон эмэгтэйчүүд олширсоор байна. Голдуу 40 эргэм насны барилга дээр ажилладаг, баргар муухай царайтай солонгос эртэй танилцуулж, зуучлалын байгууллагууд гэр бvл болгодог. Гэрлэж байгаа эмэгтэйчүүд очоод л хамаг бичиг баримтаа хураалгаж , гэрт нь цоожлуулаад л гэрийнх нь бүхий л ажлыг хийж, хахир муухай ааштай хар элгийн хадам ээждээ загнуулж, ямар ч сэтгэл итгэлийн аз жаргалгүй амьдарч хэдэн сараар сураг тасраад гэрийнхэн рvvгээ “эндээс яаралтай ирж аваач” нөхөр маань намайг зоддог, архи уудаг маш их дарамттай амьдарч байна” гэж ярьж утасддаг байна. Зуучилсан байгуулга нь хүртэл холбоотой ажиллаж гэрийнхэнтэй нь холбоо бариулдаггүй байна,
Солонгос эртэй гэр бvл болоход зуучилдаг зуучлалын төвүүд нь онцлох зөвшөөрөлгvй vйл ажиллагаа явуулдаг бөгөөд далд нарийн сүлжээ зохион байгуулалттай байдаг бөгөөд солонгост байдаг хүн худалдаалах бүлэглэлүүдтэй хамтран ажиллаж УБ-т амьдардаг охид хүүхнүүдийн талаар мэдээлэл авдаг. Энэ онд төрийн байгууллагад ажилладаг хүүхнүүдийн талаар солонгосуудын гар хөл болсон христын сүмийн монгол хүмүүс мэдээлэл өгч Солонгосын нэгэн христийн сүмийн лам урилга явуулж Засгийн газрын ордонд ажилладаг охидуудыг солонгост авчирч солонгос эрчүүдэд худалдах оролдлого хийсэн байна. Аливаа юмыг гадныхантай хамтран хийх, зөвлөлдөх оролцохоосоо илүү монгол хүн гэдэг талаасаа хандаж байгаа чээ гэж хэлмээр байна.
Гэр бүл зуучилдаг солонгосын сайтууд. нэг сайтад нь л гэхэд 100 гаад монгол эмэгтэй зураг хөрөгтэйгөө бүртгүүлсэн байна.

www.wedding-news.co.kr

www.gajawed.com

www.hanawed.com hopewedding.kr
mongol.hondamnara.com wedinter119.co.kr skywed.co.kr innowed.co.kr


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог